Шинэ ерөнхийлөгч

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш өндөрлөнө. Нэр дэвшигчдийн намын штабаас өрсөлдөгчдөө гүтгэсэн, харлуулсан, нэг талаараа улс төрийн соёл дутсан сурталчилгаатай сонгууль болон үдэж байна. Сурталчилгаа дуусах эцсийн мөчид МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг гадаад улсын иргэнээс хандив авсан нэрийдлээр нэрийг нь татуулахыг сөрөг хүчний зүгээс чармайж байна. Түүнийг цагдаагийн байгууллагаас Солонгосын иргэнээс хандив авсан гэж үзэн, шүүхэд асуудлыг шилжүүлжээ. Гэхдээ арай С.Ганбаатарын нэрийг СЕХ татчихгүй байх. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрийг замын дундаас татаж байсан явдал өмнөх зургаан удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд болж байгаагүй. Тэгж гэмээнэ АН-д л ашигтай тусна. Х.Баттулга, С.Ганбаатар нарын санал хуваагдаж М.Энхболд илүү санал авах магадлалтай байгаа учраас МАН-ын зүгээс С.Ганбаатарын нэрийг татуулахыг бодохгүй байх л даа. СЕХ-г хэн чиглүүлж байгаа билээ. Тийм учраас МАН өөртөө ашиггүй зүйл хийхгүй нь мэдээж. Тэгэхээр барианы зурхай руу гурвуулаа л очих болж байна.

    Монгол төрийн наадмыг энэ жил хэн нээх үү, шинэ ерөнхийлөгч хэн байх вэ гэдэг сонин байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 50-иас дээш хувийн санал авч ялсанд тооцох учиртай. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйл, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах хэсэгт105.1.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна.105.2-т Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж тусгажээ.

М.Энхболд, Х.Баттулга эсвэл С.Ганбаатарын аль нь ч 50 хувийн санал авч ялалт байгуулна гэж байхгүй биз. Намууд өөр өөрсдийнхөө санал асуулгын судалгааг хэд хоногийн өмнө танилцуулсан. Гэхдээ өөрийн нэр дэвшигчээ рейтинг өндөртэй байна гэж зарласныг тооцоход судалгаанд итгэхэд бэрх юм. Хөдөө, орон нутагт С.Ганбаатар нэр хүндтэй байгаа. Санал өгч буй таван хүний нэг бүр нь С.Ганбаатар нэр дэвшигчид өглөө гэж бодоход МАХН-аас нэр дэвшигч 20 гаруй хувийн санал авах төлөв бий. Үлдсэн 70 гаруй хувийн саналыг МАН, АН-аас нэр дэвшигчид хувааж авах боломж харагдаж байна. МАН-д найдвартай санал өгөх 25 хувь бий. АН-ын хувьд ч 20 хувийн санал "халаасанд" нь байгаа. Тэгэхээр МАН, АН-аас нэр дэвшигч нэг бүр нь 30 гаруй хувийн санал авах байх гэсэн таамаг байна. Нэгэнт хэн нэг нэр дэвшигч нь 50-иас илүү хувийн санал авч чадахгүй учраас дахин санал хураалт болох ёстой. Энэ тохиолдолд С.Ганбаатарын санал хэнд очих вэ гэдэг нь анхаарал татах асуудал юм.

     Дахин санал хураалт явагдахад ирц буурдаг талтай. Бараг арав орчим хувиар буурна. Сонгуульд идэвхгүй ханддаг сонгогч нь залуучууд. Арай түлхүү АН-ыг дэмждэг залуучууд дахин санал хураалтад хойрго хандах магадлалтай. Харин нөгөө талаараа МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжигчид түлхүү Х.Баттулгад саналаа өгөх боломжтой. Ерөнхийлөгчийн сонгууль бол нам гэхээсээ илүүтэй нэр дэвшигчээ харж сонголт хийдэг. Энэ утгаараа С.Ганбаатарын санал Х.Баттулга руу эргэх боломж бий. Нөгөө талдаа хоёр хуваагдсан МАН, МАХН-ын хатуу сонгогчид М.Энхболдод өгнө. Ингээд харвал хоёр дахь санал хураалт Х.Баттулга, М.Энхболдод ашигтай болоод сөрөг талууд бий.

Сонгуулийн дахин санал хураалт нь нэр дэвшигчдээс мөн л санхүүжилт шаардана. Сонгуульд ажиллагсдын цалин, унаа машины шатахуун, хүн зөөвөрлөх гээд хэнд ч ойлгомжтой сонгуулийн ил далд үйл явдлууд өрнөнө. Энэ тохиолдолд мөнгөтэй, эрх мэдэлтэй нэр дэвшигчид л ашигтай тусч таарна. Төрийн эрхийг бүрэн гартаа атгаж буй МАН-ын нэр дэвшигчид ашигтай тусна. Сонгуулийн санал хураалтын дүн таамаглах аргагүй байдаг тул эцсийн дүнг хүлээх үлдэж байна.

Т.Амараа

ZINDAA.MN

 

 

 

Сэтгэгдэл ( 39 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.31.117) 2017 оны 06 сарын 25

ganbaatariig demjij baigaan mash zuw nuguu 2 namd sanal ugch baisan songj irlee shuu ard tumenteigee oirhon baidag n yah argagyi ganbaatar shuude ganbaatariig demjie

0  |  0
Налайх(66.181.165.234) 2017 оны 06 сарын 25

Одоо нэг үг трэнд болох байх даа. Танай эхнэр хэн бэ. ”НУУЦ”, оффшор бүс дэх мөнгө чинь үнэн үү ”НУУЦ”, Та ерөнхийлөгч болвол юу хийх вэ ”НУУЦ” хүнд чинь хувийн нууц гэж байдаг юм байгаа биз дээ. Ийм л хүн ш дээ.

0  |  0
хүн хүн (103.10.23.88) 2017 оны 06 сарын 24

Хулгайч нэр дэвшүүлчхээд заавал сонго иргэний үүрэг гэдэг чинь арай хэтэрч байна,Иргэд бид хулгайч сонгомооргүй байна Хулгайч гэдгээ энэ хэд хонгод таа нар өөрсөдөө хангалтай баталлаа биш үү

0  |  0
иргэн(103.10.23.88) 2017 оны 06 сарын 24

Энхболдоо хулгайч С Баяраа О Энхбайхан нараа илчин сайдаас татаж байж ард түмний нүүрийг хар Эх чинь хэн вэ чи хэлээч юугаа нуусэн юм үүнд чиний буруу гэж байхгүй

0  |  0
хүн хүн (103.10.23.88) 2017 оны 06 сарын 24

Энхболд Баттулга гэдэг хоёр хулгайч хэн хэнийхээ хулгай лувирын ил гаргалаа Үүнээс үзхэд Монголд 1 Гадний хулгайч нартай нийлсэн хар санаатай хүн чонууд үүнд М Энхболд С Баяр Т Бадажунай С Баярцогт Энхсайхан Ц Элбэгдорож гэх мэт 2 Эх орноо боддог идсэн уусан хулгайлсанаа Монгодлоо ашигалах гэж зүтэгдэг гаднийханаас Монголоо өмгөөлдөг хулгайч нар Үүнд Баттулга Алтанхуяг Ц Нямдолож гэх мэт ,,,, 3 ,,Хулгай луйвираас хол Эх орноо гэдэг арай цэвэр бүлэглэл Үүнд С Ганбаатар Батзандаг Тэмүүжэн Магнай Уянгаа гэх мэт Хувааж үзхэд ийм харагдаж байна

0  |  0
зочин(66.181.160.3) 2017 оны 06 сарын 24

Танар М. Энхболдыг хэлэх үгээ олж ядан магтцагааж. Өөрийн үүх түүхийг нуухын тулд хамгийн муухай арга хэрэглэсэн нь танарт эвгүй санагдсангүй юү?? ”Миеэ багш” гэдэг аавын нь бичүүлсэн номонд тодорхой бичсэн үүх түүхээ тэгтлээ нууж бүх номын дэлгүүр, сан, айл бүрээс нэгжин хураалгасан нь танарын яриад байгаа шудрага ёсонд нийцэж байна уу? Харамсалтай нь энэ ном нэг айлд нэгжлэгээс хураагдалгүй хоцрон үлдж

0  |  0
Сонгогч(74.82.35.68) 2017 оны 06 сарын 24

Ард түмэн бидэнд айл гэрийн ноён нуруу болох түшигтэй ерөнхийлөгч хэрэгтэй. Сонгуульдаа идэвхитэй оролцож Энхболдыг дэмжэе.

0  |  0
зочин(66.181.160.3) 2017 оны 06 сарын 24

”Миеэ багш” номыг яагаад хураах болов өгүүллийг ”Assa” Уншихыг хүсье

0  |  0
molor erdene(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

komunist niigemd evsel zaaval baih estoi tegehgui bol hongiliin uzuur deh gerliig untraana

0  |  0
mtz(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

jenko tumur zamiig tserguudeer bariulna gej hotsrogdson zuunii yum yarih yum tumur zamiin barilgiin ajil avtomatchilagdsan

0  |  0
tuuhch(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

uls tord gants neg irliiz baihad yu n buruu baih ve

0  |  0
molor erdene(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

neg hunii zasagtai neg uzeltei neg zugt alhadag niigem n gun uhaanaar bodhod zuv niigem

0  |  0
Зочин(188.166.212.116) 2017 оны 06 сарын 23

М.Энхболдын нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр илүү биелэх боломжтой гэж үзэж байгаа. Төрийн 3 өндөрлөг нэг намаас гарвал ЯМАР НЭГЭН ГАЦАА байхгүй ажил явна. Нэгэнт бид МАН-д үнэмлэхүй итгэл хүлээлгэсэн учир Төрийн тэргүүний сонголтоос ч МАН-д өгч АЖИЛ ХИЙХ БОЛОМЖ-оор нь хангаж өгсөн нь зүйтэй болов уу.

0  |  0
Зочин(188.166.212.116) 2017 оны 06 сарын 23

М.Энхболдын нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр илүү биелэх боломжтой гэж үзэж байгаа. Төрийн 3 өндөрлөг нэг намаас гарвал ЯМАР НЭГЭН ГАЦАА байхгүй ажил явна. Нэгэнт бид МАН-д үнэмлэхүй итгэл хүлээлгэсэн учир Төрийн тэргүүний сонголтоос ч МАН-д өгч АЖИЛ ХИЙХ БОЛОМЖ-оор нь хангаж өгсөн нь зүйтэй болов уу.

0  |  0
зочин(66.181.160.3) 2017 оны 06 сарын 23

Би М. Энхболдын төлөө санал өгөхөөр бодож байсан хүн. Гэтэл гэтэл......... МАН - ын шудрага гишүүд, шудрага сонгогчид танар анхаарч үзэх нэг баримтыг тухайлбал ”Миеэ багш” гэдэг номын бүх номын худалдаа, номын сан тэрч байтугай айл өрхөөс хураан татсан асуудлыг дөнгөж сая олж үзлээ. Тэр номонд Энхбодын Хятад угсааг маш тодорхой бичсэн юм байна. Энэ ном бол Миеэгомбыг магтаж бичсэн тэдний бахархал болсон ном юм байна. Сонгогдохын тулд үнэн намтраа нууж тэгтлээ улайрах хэрэг баймааргүй. Сонгогдохын тул хэрэглэсэн арга нь арай муухай шудрага бус байна. Энэ тун эвгүй санагдлаа.

0  |  0
z(202.179.27.14) 2017 оны 06 сарын 23

ganbaatar garaad irj magadgui shv nogo 2 n ogt setgeld xvrexgui yum xvn muulxaas oor yu hij bga yum be ted

0  |  0
z(202.179.27.14) 2017 оны 06 сарын 23

ganbaatarig demjinee xo

0  |  0
Huts(202.9.42.55) 2017 оны 06 сарын 23

Horvoo buurenhii shuu dee ganbaatar garahgui geh gazar baihgui

0  |  0
шаабар(112.72.2.62) 2017 оны 06 сарын 23

Ямар боловч сонгогчид сонгуульдаа идэхтэй оролцож ирцээ бүрдүүлэх нь иргэний үүрэг. Тэгээд хэн нь ялахыг харья л даа. - дахь сонгууль наадмын дараа болоход ирц хүрэхгүй болж төр эзгүйрэх аюу бий шүү. Монголчууд ялахын төлөө таны оролцоо хэрэгтэй. Монгол ялах ёстой.

0  |  0
таа сонго(103.10.23.88) 2017 оны 06 сарын 23

Ард түмний олнох нь арай ч нам дагсан бөхс долоогч болчхоогүй байлгүй Мал биш оюун ухаат хүн юм бол хулгайч нарт дахин хууртахгүй байлгүй дээ МАН -АН ийг 27 жил ээлжлэн сонгоод өнөөдөр ямар болов эрх мэдэлд хүрсэн хулгайч нар тэсэртэлээ баяжан ард түмэн нийтээр ядуурлаа биш үү Одоо дахин МАН -АН ийг сонгох юм бол Монгол мөхөлийн замруу явна Ардтүмэн таа бид нийтээр хохирно

0  |  0
эх оронч(202.179.27.95) 2017 оны 06 сарын 23

МАНаас одоо ямар аймаар нарын тохируулсан уран мэх гарах бол хор найруулахгүй бол явцгүй болсон байх аа

0  |  0
Зочин(202.9.43.150) 2017 оны 06 сарын 23

Ганбаатарыг дэмжинэ

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 06 сарын 23

myynchin, hahuuli avagch ganbaatar lav ongorson baihaa,,,

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 06 сарын 23

myynchin, hahuuli avagch ganbaatar lav ongorson baihaa,,,

0  |  0
иргэн(202.21.100.210) 2017 оны 06 сарын 23

ГАНБААТАРЫГ ДЭМЖЭНЭЭ

0  |  0
um hum(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

elbegee mongolchuudiin taliin atgasan hoerdoh elbegee buu gar fashizm uusne

0  |  0
bolgoomjino(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

ediin zasag n tsoohon hun bayjidag duljeenii butets amerikad uilchildeg kompan bii

0  |  0
tv(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

tsoohon hun songuuld yaldag jishig bii bolohvii

0  |  0
tv(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

11 11 tovoos hardsan asuultaa asuuh uilchilgee

0  |  0
tv(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

hen n mongo ideed ulsiig hogjuulehgui baigaa yum hen n uurhain nootsiig buruu tootsood baigaa yum uurhain nootsiig delhiid taamgaar bodoj tootsdog yum bol teriigee nuulgui niited helj hardlagiig arilgaachee bayrtsogt shig surhii too boddog hun bolj ulsaa bitgii hudaldaachee

0  |  0
tv(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

battulgad turshlaga medleg dutaj bn yamarch onol alga

0  |  0
tv(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

battulgiig demjeed hereggui tumur zamiin dalan boroond nursan gej zuragtaar garch

0  |  0
gochoo(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

enhboldiin 60 terbushiin bichlegiig evluulehdee mundagiig bodohoor hen evluuleg hiisniig zuragtaar uzeed medehed amarhan haragdaj bn

0  |  0
syndree(202.179.26.222) 2017 оны 06 сарын 23

enhbold darga ulstoriin noyon nuruutai jinhene toriin hyn demjiji baina

0  |  0
ҮНЭН ЯЛНА(103.26.193.236) 2017 оны 06 сарын 23

ЭНХБОЛД ЖИНХЭН ТОМ ХУЛГААЧ БАЯР ЭЛБЭГДОРЖИЙН БАРУУН ЗҮҮН ГАР ТЭГЭЭД БОД ЮУЧ ӨӨРЧИЛӨГДӨХГҮЙ ЭНЭ Л ХЭВЭЭР БАЙНА ХУУЛЬ ШҮҮХ АТГ СЕХ ДАН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ЭНЭ ХУЛГААЧИДАА ӨМӨӨРСӨН ХЭВЭЭР Л БАЙНА ЭЛБГДОРЖ Л ГЭСЭН ҮГ ЭНХБОЛД 60Н ТЭРБУМЫН НОТОЙ НОЦТОЙ ХУЛГААЧ ГАЗРЫН НАЙМААГААР БАЯЖИЖ ӨДИЙ ХҮРСЭН ХУЛГААЧ ХЭЗЭЭЧ БҮҮ ДЭМЖ МОНГОЛ СӨНЖ 100ХУВЬ ХЯТАДИЙН МЭДЭЛД ШД АНХААОР МОНГОЛЧУУД АА С ГАНБААТАР Л ЭХ ОРОНЧ ЯДУУ БИДНЫГЭЭ ОЙЛГОН ШҮҮ ӨӨР ХЭНЧ ОЙЛГОХГҮЙ ҮНЭН ХЭЧНЭЭН С ГАНБААТАРЫГ МУУЛСАНЧ БИД ШУДАРГА НИЙГЭМТЭЙ БОЛОХЫГ БОДОЖ СОНГОЛТОО ХИЙНЭ НИЙТ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА

0  |  0
Зочин(202.72.242.180) 2017 оны 06 сарын 23

Дахин сонгууль хийх хэрэгтэй. Санал хураалтанд оролцох эсэх нь иргэн таны гарт

0  |  0
цогоо(103.229.120.95) 2017 оны 06 сарын 23

ман-ын хар пиар нь энхболдыг л муухай харагдуулаад байна даа анхаараач

0  |  0
цогоо(103.229.120.95) 2017 оны 06 сарын 23

ман-ын хар пиар нь энхболдыг л муухай харагдуулаад байна даа анхаараач

0  |  0
Top