Х.Баттулгыг оффшор данстай эсэхээ тайлбарлахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

 УИХ дахь Оффшорын эсрэг бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, АН-ын гишүүн Л.Наранбаатар, МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Долгормаа, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Даш нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хугацаа ойрхон ирсэн байна. Нэр дэвшигчдээс оффшор бүсэд холбоотой данстай нэр дэвшигч байна. Бид долоо хоногийн өмнө мэдээлэл хийж тодорхой баримтуудыг гаргасан байгаа. Халтмаагийн Баттулгатай холбоотой, оффшор данстай, Монголын уул уурхайн баялгийг гаднынхны гарт өгсөн баримт байна. Энэ баримтын үнэн мөнийг хэлж няцаалт өгөхийг Х.Баттулгаас шаардсан байсан. УИХ дахь Оффшорын эсрэг бүлгээс Х.Баттулгыг энэ мэдээллээ баримт нотолгоотойгоор няцаа гэсэн шаардлагыг долоо хоногийн өмнө хугацаа өгч тавьсан. Няцаахдаа УИХ дахь Оффшорын эсрэг бүлгийнхэнтэй хамт олон нийтэд мэдээлэл өгөхийг хүсэж, урьсан. Өнөөдөр яг энэ цагт тайлбар хийхийг хүссэн ч ирсэнгүй.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол хариуцлагатай сонгууль. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн байдаг. Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байдаг. Тийм учраас оффшор данстай байж болохгүй.

 Улс төрийн намууд оффшороос ангид байх ёстой. УИХ-аас Оффшорын эсрэг хуулийг баталсан. Энэ хуулийг батлах үйл явц тийм амар байгаагүй. Оффшорт мөнгө нуухдаа хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр нуудаг байсан. Энэ хууль гарснаас хойш төрийн албанд ажиллаж байгаа болон түүний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд мөнгөтэй, өмч хөрөнгөтэй байхыг хуулиар хориглосон. Хэрэв ийм данстай бол гурван сарын дотор татгалзах ёстой юм. 

   Х.Баттулгийн өөрийн үүсгэн байгуулсан "Камекс" компани болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр оффшор данс байгуулсан байна. Монголын жудо бөхийн холбооны ЕНБД Б.Бөхбат, Х.Баттулгын бизнес түнш Ард нэрээр олонд танигдсан Батсүх болон өөрийн нэр дээр оффшор данстай гэдэг нь нотлогдсон. Оффшор бүсэд мөнгө байршуулахдаа Монголын алт, зэс, нүүрсний стратегийн ордуудыг эзэмшиж шилжүүлдэг, их хэмжээний мөнгө хийгддэг баримтыг дэлгэсэн байгаа. Оффшор бүсэд Х.Баттулын дор хаяж 1.1 тэрбум доллар байна. Тэр хүн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 13 сая 265 мянган ам.долларын хөрөнгөтэй гэсэн. Гэтэл 1 тэрбум ам.доллараа нуун дарагдуулсан байна. Энэ нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл юм. Дэлхийд толгой цохисон оффшорчин гэдэг нь нотлогдож байна” гэлээ.

Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Даш “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль энэ жил батлагдсан. Хууль зааснаар оффшор бүсэд данстай албан хаагч нь нэг сарын дотор АТГ мэдэгдэх ёстой. Х.Баттулга оффшор данстай нь тогтоогдож байна. Х.Баттулга энэ их хэмжээний хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлах ёстой” гэлээ.

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(14.52.172.5) 2017 оны 06 сарын 24

huniig nohoroor n shinj gedeg uym,dagaj yavaa nohduud n yostoi hulhinii baagiinuud daa

0  |  0
Cонгогч(74.82.35.90) 2017 оны 06 сарын 24

Оффшор оффшор бас дахин оффшор ард түмнийхээ халааснаас хулгай хийчээд яаж сонгооч гэж чаддаг байнаа сдаа

0  |  0
MANgaruudad(43.228.131.110) 2017 оны 06 сарын 24

MANgaruud hutsaad ba. Tertei tergui Battulga yalah ni todorhoi. MAngaruudiin bugs doloogchid MAI za.

0  |  0
зочин(66.181.160.3) 2017 оны 06 сарын 24

”Миеэ багш” номыг яагаад хураах болов өгүүллийг ”Assa” Уншихыг хүсье

0  |  0
Монгол (202.179.25.206) 2017 оны 06 сарын 23

Орос тэргүүн хатагтай байтугай бүр жунгаа тэргүүнтэй болчихгоод байна аа хөө

0  |  0
Нарантуяа(46.105.100.149) 2017 оны 06 сарын 23

Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн

0  |  0
Судвэрдэнэ(176.10.104.243) 2017 оны 06 сарын 23

Хүүүш ингэхэд Овоолсон шорооноос 1.1 тэрбум долларын Оффшор арай үүссийн биш биз???

0  |  0
Судвэрдэнэ(51.15.39.2) 2017 оны 06 сарын 23

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Баянмөнх(173.254.216.66) 2017 оны 06 сарын 23

Баттулгаа Үймээндээ бэлдчээд МАН руу чихэх бэлтгэлээ базааж бна уу!оффшоргүйгээ нотолчоод донгос!

0  |  0
зочин(202.179.26.199) 2017 оны 06 сарын 23

Орос тэргүүн хатагтайтай болбол бас л Оюунгэрэлийн нөхөр шиг монголын хууль надад үйлчлэхгүйээ гээд сууж байхнь Баттулгад монголын хууль үйлчилдэггүй орос эхнэрт нь монголын хууль үйлчлэхгүй Бид хаанахын иргэнээр удирдуулах гээд байна даа

0  |  0
Судвэрдэнэ(137.74.167.96) 2017 оны 06 сарын 23

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
Судвэрдэнэ(128.153.146.125) 2017 оны 06 сарын 23

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
zochin(66.181.184.197) 2017 оны 06 сарын 23

Haltar tsarait Ayursaikhan ta ehleed nuurniihee batgiig goo saikhan orood arilgachih, Turk-d bolovsrol ezeshsen gej duulaad ovoo blovsroltoi zaluu gej bodtol bas neg hogiin begs doloogch bainaa daa, yagaad zaluuchuud iim muuhai boldog yum be, yunii achaar ta nar ender bolovsrol ezemshsen yum,tendardchilaliig oilgoj yum surch gegeerch ireegui yum uu

0  |  0
Судвэрдэнэ(79.137.79.167) 2017 оны 06 сарын 23

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
Зочин(139.5.218.162) 2017 оны 06 сарын 23

Аюурсайхан хөөрцөглөх хэрэггүй .Ийм бялдууч нарыг ард түмэн жигшигтүн

0  |  0
зочин(202.179.27.252) 2017 оны 06 сарын 23

Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар аваад эхэллээ шүү дээ МАН-ын засгийн газар. Хэн Монголд мөнгө хадгалах юм бэ. Баттулгын орлого бол бор зүрхээрээ олсон цэвэр мөнгө. Ямар насаараа ширээний ард суусан дарга биш. Хүүхэд байхаасаа бизнес хийсэн хөдөлмөрч залуу.

0  |  0
Top