Эмээгийнх нь сүнс хүүхэлдэйд хоргоджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

Пупа хэмээх нэгэн хүүхэлдэйн түүх нь барууны орнуудад тун ч алдартай аж. 14 инчийн өндөртэй тус хүүхэлдэйн түүх 1920 оноос эхлэлтэй аж. Пупа гэдэг нь уг хүүхэлдэйг хийлгэсэн эмгэний нэр гэнэ. Тэрбээр 80 гаруй насандаа хамгийн хайртай зээ охиндоо уг хүүхэлдэйг өвлүүлэн үлдээхээр хийлгэсэн байна. 1922 оны намар Пупа эмгэн нас барсан ба өөд болохынхоо өмнө өөрийн охиноо дуудаж өмсөж байсан цамцныхаа товчийг өгөөд "Хүүхэлдэйдээ зүүгээрэй. Би үргэлж чамтай хамт байх болно" гэж хэлсэн байна. Зээ охин нь ч ээжийнхээ хүслийг биелүүлж хүүхэлдэйд өнөөх товчийг нь бат бөх гэгчин оёсон гэдэг.

Энэ мөчөөс эхлэн хүүхэлдэйг амь орсон гэж үздэг ба эмээгээ нас барснаас хойш зээ охин хүүхэлдэйгээ Пупа эмээ хэмээн дууддаг болсон байна. Энэ байдал эхэндээ охины ээжид хүнд байсан ч нэг л мэдэхэд өөрийн мэдэлгүй өнөөх хүүхэлдэйг ээжийнхээ нэрээр дууддаг болжээ.

Ингэж явсаар охин нас биед хүрч нөхөрт гарсан ба эмээгийнхээ өвийг ч аваад явсан байна. Харин түүний нөхөр уг хүүхэлдэйд бага зэрэг дургүй байдаг байсан ба нэг бус удаа гэрээсээ гаргаж хаяж байсан гэдэг. Нөхрийнхөө энэ байдлыг удаан харж тэсээгүй бүсгүй хүүхэлдэйгээ шинэ эзэнтэй болгохоор шийдэж хамаатныхаа охинд төрсөн өдрийн бэлэг болгон өгчээ. Энэ бол 1990 оны сүүл үе байсан бөгөөд Пупа хүүхэлдэйн эзэн 2005 онд эмээгийнхээ насанд хүрээд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Энэ мөчөөс хүүхэлдэй амар тайван байдлаа алдаж шинэ эздээ айдаст автуулж эхэлсэн ба шөнийн цагаар гэрт нь ихэр татан уйлах дуу болон хөлийн чимээ үе үе сонсогддог болсон байна. Хүүхэлдэйн эздийн ярьснаар уг хүүхэлдэйд Пупа эмгэний сүнс хоргодож үлдсэн бөгөөд хайртай зээ охиныхоо хойноос гашуудаж байсан байх магадлалтай хэмээн ярьжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top