Утаанаас ч уршигтай хөрсний бохирдол

2017 оны 06 сарын 24

Хөрсний бохирдол нийслэлчүүдэд ийм их хор хөнөөл учруулж байна

Нийслэлчүүдийн өмнө “Хөрсний бохирдлын асуудал” тулгараад удаж байна. Ялангуяа гэр хорооллынхны хувьд энэ асуудал хамгийн хурцаар  яригдана. Дулааны улирал эхэлж, газрын хөрс гэсэхтэй зэрэгцээд гар хөл амны өвчин ихэсдэг нь хөрсний бохирдолтой шууд холбоотойг мэргэжилтнүүд хэлж байна.

Задгай жорлон, зах замбараагүй хаясан үнс хогноос эхлээд үйлдвэрийн бохир, химийн хорт бодис гээд хөрс бохирдох нөхцөл маш олноор нийслэлд бүрджээ. Хамгийн харамсалтай нь хөрс нэг бохирдсон бол эргээд сэргэхдээ маш удаан гэнэ. Тодруулбал, хөрсний өнгөн хэсэг /0-30 см/ үүсч бий болоход барагцаагаар 1000 жил шаардагддаг ажээ. Хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. Гэхдээ хөрсний цэвэршилтэд олон хүчин зүйл нөлөөлдөг гэнэ. Тухайн хөрсний бохирдолтын хэмжээ болон ямар төрлийн зүйлсээс бохирлогдсоноос шалтгаалдаг аж. Мөн хөрсний бүтэц, цаг агаарын байдал гэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Үүнээс  үзвэл бохирдсон хөрс ямар удаан хугацаанд цэвэршдэгийг бид мэдэж болох юм. 


Хөрс бохирдох үндсэн шалтгаанууд

Хөрс химийн хороор бохирдох. Дэлхийд жил бүр сая гаруй тонн ургамлын өвчний эсрэг хэрэглэдэг химийн хор үйлдвэрлэгддэг.  Химийн хорны хүнд нөлөөлөх үйлчлэлийг цацраг идэвхит бодистой зүйрлэж болох юм. Энэ  нь амьд бие махбодод нөлөөлж, бүх экосистем гүнзгий өөрчлөгдөхөд  хүргэдэг ажээ. Химийн хор дотроос хамгийн аюултай, тэсвэртэй хлорт органик нэгдлүүд /ДДТ, ГХБ, ГХЦГ/ нь хөрсөнд олон жил хадгалагдаж, амьд организмыг хордуулсаар байдаг гэнэ. Эдгээр химийн нэгдлүүд нь хүний биед нэвтэрч янз бүрийн хорт хавдар үүсгэхээс гадна, хүний генд нөлөөлж, үр удамд удамшлын янз бүрийн эмгэгүүд үүсгэх чадвартай юм байна.

Үйлдвэрийн хог хаягдлаар хөрс бохирдох. Хөрсний хэвийн ажиллагааг алдагдуулахад хий-утааны хаягдал асар их хор хөнөөл үзүүлдэг байна. Хөрс нь хүнд хор хөнөөлтэй химийн олон элементүүдийг шингээж, хуримтлуулах чадвартай байдаг. Хүнд металлууд, мөнгөн усны үйлдвэрийн ойр орчмын газрын хөрсөнд мөнгөн усны найрлага байх ёстой хэмжээнээсээ хэдэн зуу дахин их байдаг байна. Эдгээр элемент нь утаа-хийн байдлаар ялгарч хөрсөнд шингэдэг ажээ. Тодруулбал, авто замын ойролцоох хөрсөнд хар тугалганы хэмжээ их байдаг гэнэ. Нийслэл хотын авто замын хөдөлгөөнд өдөрт шинээр 86  автомашин /суудлын 50 автомашин/ нэмэгддэг гэсэн судалгааг Авто замын газраас өглөө. Тодруулбал, шинээр нэмэгдсэн авто машины 10 хувь нь үйлдвэрлэснээс хойш гурав жил хүртэл хугацаагаар ашигласан тээврийн хэрэгсэл байдаг гэнэ. Харин Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тээврийн хэрэгслийн 24 хувийг 4-9 жил, 72 хувийг арав ба түүнээс дээш жилээр ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл тус тус эзэлдэг байна.

Хөрс нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдох. Олон улсын экологийн ноцтой асуудлын нэг нь газрын хөрс нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдох явдал юм. Манай орны хувьд ийм хэмжээнд хүрэхүйц нефтийн бүтээгдэхүүн, нефтиэр бохирлогдсон талбай одоогоор байхгүй ч цаашид хэрхэхийг өнөөдөр таашгүй.

Нийслэлийн агаарын чанарын албанаас авсан мэдээллээр авто машины утаа хүний амьсгалах түвшинд цацагддаг байна. Машины утаа нь амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, ядрах, бие сульдах, хорт хавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсоох гэх мэт үйлчилгээтэй нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдгийг эрдэмтэд судлан тогтоосон гэнэ. Эдгээр хорт бодис нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаараа янз бүр. Тодруулбал, хар тугалга хүний ихэнх эрхтний тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис аж. Түүнийг мэдрэлийн хор гэж нэрлэдэг. Нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх, хүүхдийн өсөлтийг бууруулахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай, оюуны хомсдолд хүргэж ч болох талтай гэнэ. Харин нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй агаарын хамт бодьгалд орж цусны улаан цогцсын эсийн солилцоонд оролцох чадварыг алдагдуулснаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах гэх мэт шинж тэмдгийг үзүүлдэг юм байна. Азотын ислүүд нь хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож амьсгалын дээд замын чийглэгийн нөлөөгөөр азотын нитритийг үүсгэж, уушгийг гэмтээдэг бол хүхэрлэг хий хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулж, уушгинд нөлөөлөхөөс гадна хамгийн аюултай нь агаар дахь хүхэрлэг хийгээр амьсгалахад амьсгалын эрхтэн дэх усны ууртай нэгдэж хүхрийн хүчил үүсгэн, улмаар амьсгалын эрхтэнг гэмтээдэг байна.


Агаар, хөрс хоёрыг хамтад нь ярих хэрэгтэй

Тиймээ, нийслэлчүүд бид “Утаан эсрэг” дуу хоолойгоо сүүлийн хэдэн өвөл л нэгтгэн орилж байна. Гэвч хөрсний бохирдлын талаар тийм ч ихээр дуугардаггүй.

Угтаа бол агаарын бохирдол хөрсийг, хөрсний бохирдол агаарыг  бохирдуулсаар байдаг юм байна. Гэтэл бид түүнийг анзааралгүй агаар, хөрсний бохирдлыг тусад нь ярих гээд байдаг. Энэ хоёрын аль аль нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэх нь их. Тэгэхээр Улаанбаатарын “хордлого”-ыг тайлах зайлшгүй арга зам бидний өмнө бий болоод байна. Гэхдээ яаж гэх асуултыг тавих хүн олон байгаа байх. Тэгвэл бохирдолттой хөрсийг сэргээх нь тийм ч төвөгтэй ажил биш гэдгийг бид гадны жишээнээс харж болох юм.

Гадны улс орны гайхалтай жишгийг дуурайя

Чилийн Атакамын цөлийн дунд уурхай түшиглэж байгуулсан нэгэн тосгон хөрсний бохирдлын улмаас “үгүй” болжээ. Тухайн үед тосгоны хөрсөнд хар тугалганы агууламж их байсан гэдэг. Үүнээс улбаатайгаар тус тосгонд ургийн гажигтай төрөлтийн тоо нэмэгдсэн аж. Тиймээс энэ нутагт бараг хагас зууны турш нэг ч хүн суурьшаагүй гэнэ. Харин одоо энэ тосгонд хүмүүс суурьшиж, аж амьдралаа залгуулж байгаа аж. Хөрсний бохирдол нь дээд цэгтээ тулсан газарт хүн дахин суурьшиж, үр хүүхдээ өсгөнө гэдэг байж боломгүй үйлдэл мэт санагдаж магадгүй л дээ. Гэвч тэнд хүмүүс суурьшихын тулд бохирдолттой хөрсийг нь дахин сэргээх үйл явцыг хийж эхэлсэн байна. Усжуулалтын системийг шийдэж, хөрсөнд агуулагддаг эрдсийг дахин суулгаснаар хүмүүс эл нутагт дахин суурьших эх үндэс тавигджээ. Өөрөөр хэлбэл, тосгоны хөрсийг цэвэршүүлсэн гэсэн үг юм. Бас нэг жишээ дурдахад, манай өмнөд хөрш хөрсний бохирдолт ихтэй. БНХАУ-ын засаг захиргаанаас Жүжоу хошууны ил жорлонтой айлуудад хөрсөнд шууд нэвчихээргүй 00-ыг үнэгүй тарааснаар хөрсний бохирдлын асуудлаасаа бага ч атугай ангижирч чаджээ. Энэ мэт хол ойрын жишээг бид нийслэл хотынхоо “хөрс”-нд буулгаж болохгүй гэх газаргүй. Улаанбаатарыг Атакамын цөлийн дундах тосгон шиг болгохгүй байх боломж бас бидэнд нээлттэй байгаа юм.  

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.Mn 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
durdee het orjee(73.246.128.222) 2021 оны 09 сарын 18

Iyn Genco ve, horsnii bohirdol yarij bhad chin kkkk

0  |  1
Болд(79.172.193.32) 2017 оны 06 сарын 24

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
Батцэцэг(109.163.234.7) 2017 оны 06 сарын 24

Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. ”Чингис бонд”-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой

0  |  0
Зочин(207.244.70.35) 2017 оны 06 сарын 24

Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!

0  |  0
Ариунаа(79.172.193.32) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Ариунаа(176.10.104.240) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Ариунаа(79.172.193.32) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Ариунаа(85.248.227.165) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Зочин(173.254.216.66) 2017 оны 06 сарын 24

Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн

0  |  0
Чимдээ(176.126.252.12) 2017 оны 06 сарын 24

Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. ”Чингис бонд”-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой

0  |  0
Батцэцэг(162.247.72.201) 2017 оны 06 сарын 24

Женкогийн бүх компани улсдаа төлдөггүй татвараа Оффшортоо хадгалдаг юм байна шдээ 1.1 ТЭРБУМ доллар шдээ

0  |  0
Чимдээ(104.206.237.22) 2022 оны 05 сарын 19

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

1  |  0
Зочин(192.160.102.169) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Gggg(202.9.41.48) 2017 оны 06 сарын 24

Yun nefteer bohirlogdson talbai baihgui gej ene uguumur zahiin hoid haalga ter orchnii gudamj bituu bohirdoltoi bna sh dee maslo tosoo gudamjind asgaad yavaad ugch bna udurt heden zuun mashin zasvar hiigeed hogoo il zadgai gudamj niitiin ezemshliin talbai oron suutsnii uudend hayaj buzarlaj bna mahan tolgoi batboldoo chi ene lalriin zahiig hotoos gargaach ee

0  |  0
Зочин(162.243.166.137) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
nom(66.181.185.171) 2017 оны 06 сарын 24

TUMUR ZAM BARIH AJLIIG BUREN AVTOMATJUULVAL TSERGUUDIIN HEREG UGUI

0  |  0
Зочин(89.234.157.254) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Top