А.Ганбаатар: Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдэхийг хориглолоо

2017 оны 06 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилцав.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргасан байна. Энэ зарлигийн ач холбогдол, зарлиг гаргах болсон шалтгаан юу вэ?

- Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталсныг бүгдээрээ мэдэж байгаа. Шинэ Үндсэн хуультай болсноор Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг үндэс болгож, төрийн уламжлалыг сэргээж эхэлсэн.

Монгол төр- монгол үндэстнийг нэгэн соёлоор нэгдмэл байлгах бодлого цагийн урт, үзэл суртлын нөлөөний улмаас гээгдэж байсан тохиолдол нэг бус байсан. Ингэх бүрт монголчууд тарж бутарч, эв эеэ алдаж байсан гашуун түүхтэй. Энэ бүхэн бидэнд сургамж болон үлдсэн байдаг. Ингээд шинэ Үндсэн хуулийн үзэл санаан дор монгол хэл, соёл, түүх, уламжлалаа хөгжүүлж, төрийн хүндэтгэлийн бэлгэдлүүдээ сэргээн хэрэглэх болсон. Үүний бодит жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болох Есөн хөлт их цагаан тугийг тусгай дэг жаягийн дагуу бүтээж үйлдсэн байдаг. Есөн хөлт их цагаан тугийг төрийн ёслол, үндэсний хэмжээний баяр наадмаар гүн хүндэтгэлтэй залж цэнгүүлдгийг бид бас сайн мэднэ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж, Их цагаан тугийг дууриалган үйлдэж төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгалаа.

Мөн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг болголоо.

-Ерөнхийлөгчийн зарлигт ямар учир шалтгааны улмаас Есөн хөлт их цагаан тугийг аймаг, сумдад дуурайлган үйлдэж ашиглахыг хориглосон бэ?

- Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл -Их цагаан тугийг гүнээ хүндэтгэх хандлага олон нийтэд нэгэнт хэвшин тогтсон. Гэвч түүнийг хүндэтгэн дээдлэх хуулийн заалтыг чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах үйлдэл болох тохиолдол нэг бус удаа гарч байсан.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ”. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлгэдсэн хүрээ мандлын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна”. 2 дахь хэсэгт “Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” хэмээн заасан байдаг. Ийм атал аймаг, сумд, зарим олон нийтийн байгууллага, хувь иргэн Төрийн Есөн хөлт цагаан тугийг дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашиглах байдал гарсаар байна.

Ингэж дуурайлган үйлдэж хэрэглэхийг Ерөнхийлөгчийн уг зарлигаар бүр мөсөн хориглолоо.

-Тэгвэл энэ 2017 оны улсын их баяр наадмаас эхлээд аймаг, сумд Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдсэнийг хэрэглэж болохгүй нь гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Энэ 2017 оны улсын их баяр наадмаас эхлээд Монгол Улсын Төрийн туг буюу бидний нэрлэж заншсанаар Есөн хөлт их цагаан тугийг зөвхөн Монгол Улсын нийслэлд, төв цэнгэлдэх хүрээлэнд цэнгүүлэх болно.

Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай төрийн түүхэнд үлдэх түүхэн зарлиг болж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
CV(103.212.119.230) 2017 оны 06 сарын 25

ENE NUHUR ELBEGEEGEES HOISH YU HIIH BOLOO..

0  |  0
Батцэцэг(176.126.252.11) 2017 оны 06 сарын 24

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
Зочин(173.254.216.66) 2017 оны 06 сарын 24

Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. ”Чингис бонд”-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой

0  |  0
ireedui(66.181.185.161) 2017 оны 06 сарын 24

DARUULGAGUI BAIGAA SUL ZAIG ASHGLAJ DONGUULD YALAH ARGA YAVJ BN HELMEGDUULELT IREH VII

0  |  0
gun uhaan(66.181.185.161) 2017 оны 06 сарын 24

ZUIR TSETSEN UGEER OSSON HUN DARUULGATAI ALI CH ULSAD GOLOGDOHGUI

0  |  0
gun uhaan(66.181.185.161) 2017 оны 06 сарын 24

IH CHALCHIDAG YUM BAGA HIIDEG HUNIIG ERONHIILOGCH BOLDOGGUI BAGA CHALCHIDAG PRAKTIKDAA SAIN HUNIIG DEMJ

0  |  0
volga(66.181.185.161) 2017 оны 06 сарын 24

VIP OROOND SANALIIG AVAH UHAALAG ARGA NEVTRUUL TOGSOLTIIN SHALGALTIIG HURTEL

0  |  0
Саруул(51.15.53.83) 2017 оны 06 сарын 24

Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!

0  |  0
Зочин(89.234.157.254) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Саруул(192.42.116.16) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Саруул(137.74.167.96) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Саруул(146.185.177.103) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Зочин(163.172.136.101) 2017 оны 06 сарын 24

Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн

0  |  0
Ариунаа(51.15.39.2) 2017 оны 06 сарын 24

Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. ”Чингис бонд”-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой

0  |  0
tengisbold(66.181.187.131) 2017 оны 06 сарын 24

Сайн байна уу ! А.Ганбаатараа Монгол Улсын Их цагаан туг сүлд дутуу хийгдсэн шүү ! Сүлдэр байхгүй , далбааг огт шийдээгүй , амь оруулаагүй , тугийн тэрэг байхгүй , тугийн цэрэгийн хувцас хуяг өөр байдаг та нөхөд журам хийхдээ эртний их ёс жаягийг баримтлаагүй юм байна . Одоо энэ 9 адууны нуруун дээр авч яваа нь тухайн үед наадам болох цаг хугацаа тулахад арга сүвэгчилсэн хялбарчилсан миний санаачлага байсан болохоос Монгол төрийн уламжлалт зан үйл биш шүү. Ярих хэлэх зүйл байна шүү! Ерөнхийлөгчид уламжилана өгнө үү ! таныг хүндэтгэсэн Ш.Тэнгисболд зураач , утас - 9917129

0  |  0
Зочин(207.244.70.35) 2017 оны 06 сарын 24

Женкогийн бүх компани улсдаа төлдөггүй татвараа Оффшортоо хадгалдаг юм байна шдээ 1.1 ТЭРБУМ доллар шдээ

0  |  0
Зочин(104.206.237.22) 2017 оны 06 сарын 24

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
Батцэцэг(46.105.100.149) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Батцэцэг(62.102.148.67) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
tsereg(66.181.185.171) 2017 оны 06 сарын 24

TUMUR ZAM BARIH AJLIIG BUREN AVTOMATJUULVAL TSERGUUD HEREGGYI BOLNO

0  |  0
Батцэцэг(176.10.104.243) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Top