Монгол, Куба хоёр боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх болов

2017 оны 06 сарын 24

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсион нар 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

Хэлэлцээрийг байгуулснаар хоёр тал ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн дунд сургууль, сургалтын гэрчилгээ, дээд боловсролын байгууллагаас олгосон үнэмлэх, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх бөгөөд тухайн гэрчилгээ, дипломыг эзэмшигч хоёр улсын иргэд үнэмлэх, гэрчилгээнд заасан мэргэжлийн дагуу мэргэжил дээшлүүлэх, үргэлжлүүлэн суралцах, эрдмийн зэрэг хамгаалах эрхтэй болж байгаа юм.

Боловсролын салбар манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. Кубын Засгийн газар 1960-аад оноос эхлэн манай оюутнуудад тэтгэлэг олгож ирсэн бөгөөд 1994 оноос хойш манай 140 гаруй оюутан айлын талын тэтгэлгээр суралцсан байна.  Кубад суралцдаг манай оюутнууд анагаах ухаанаас гадна аж үйлдвэр, биеийн тамир, нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг.

Манай улс 2017 oнд Кубын хоёр оюутныг Монголд тэтгэлгээр суралцуулахаар болсон бөгөөд МУИС, Гаванагийн Их сургуулийн хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(93.44.98.135) 2017 оны 06 сарын 25

Гадаад яамнаас кубад суудаг эмэгтэй дипломат нар ажлаа хииж байх томилолтын хунацаандаа бүгд куба хүнтэй суусан түүхтэй

0  |  0
Батцэцэг(199.249.223.62) 2017 оны 06 сарын 24

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
mn(66.181.187.164) 2017 оны 06 сарын 24

ERDENET OVOOTIIN TUMUR ZAMIIN BAIGAL ORCHNII NARIIVCHILALGUI SANUULSAAR BAIHAD TOOHGUI AJIL EHLUULDEG N TUMUR ZAMIIG ZAM TEEVRIIN YAMNIIHAN OORSDIIN DURAAR BAIULJ BOLDOG GEJ BODOOYU

0  |  0
Саруул(185.38.14.171) 2017 оны 06 сарын 24

Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!

0  |  0
Гэрлээ(163.172.212.115) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Ариунаа(89.234.157.254) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Ариунаа(51.15.53.134) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Ариунаа(193.15.16.4) 2017 оны 06 сарын 24

Top