Хилийн шалган нэвтрүүлэх заставын дарга нарын арга зүйн сургалт боллоо

2017 оны 06 сарын 24

Улсын Их хурлаас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хилийн тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд хууль 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш таван сарын хугацаа өнгөрлөө.
Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр болон хилийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог бий болгох, хилийн аюулгүй байдлыг хангах үндсэн зорилтын хүрээнд улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Тиймээс хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасаг, хилийн шалган нэвтрүүлэх заставын дарга нарын арга зүйн сургалтыг зохион байгуулж, байгууллагын удирдлагаас улсын хил хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн хэм хэмжээний актуудыг хэрэгжүүлэх, хилийн боомтоор гарч болзошгүй хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр баримталж буй бодлого, шийдвэрийг холбогдох албан тушаалтнуудад хүргэж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мөн сургалтын үеэр Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газрын бүтцийн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийж, тодорхой асуудлуудаар нэгдсэн ойлголцолд хүрсэн юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(176.126.252.11) 2017 оны 06 сарын 24

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
Чимдээ(93.115.95.204) 2017 оны 06 сарын 24

Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. ”Чингис бонд”-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой

0  |  0
Зочин(64.113.32.29) 2017 оны 06 сарын 24

Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!

0  |  0
Гэрлээ(163.172.67.180) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Энхэ(163.172.67.180) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Энхэ(171.25.193.25) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Top