Папарацци Монголд буюу баяжих нэн шинэ мэргэжил

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 26

Монголд төдийлөн хөгжиж чадахгүй байгаа сэтгүүлзүйн салбарын чухал бүрэлдэхүүн хэсгийн тухай сонирхолтой нийтлэл гарчээ. Барууны нэгэн томоохон агентлаг 1994 онд нэрт зохиолч, Зөвлөлт засгийн үед тэрс үзэлтэн гэгдэж байсан А.Солженицыны Москва орчмын зуслангийн байрны зургийг авах захиалгыг папрацци Роман Падернид өгчээ. Зурагчин ажлаа бүтээхийн тулд нисдэг тэрэг хөлөглөж, хамт нисэн хэргээ бүтээсэн байна. Энэ бүхэнд “аймшигтай” зардал гарсан ч агентлагаас төлсөн мөнгө нь аймшгийг арилгахуйц хэмжээтэй байсан нь эрх баригчдааас айхдаа тэр ажлыг хийхээс татгалзсан ОХУ-ын бусад зурагчдын гайхлыг төрүүлсэн гэдэг. Тэгэхээр энэ мэргэжил зурагчнаас багагүй эр зориг, хөрөнгө мөнгө шаарддаг ажил гэдэг нь илэрхий.

Ром хотын виа Венето гудамжинд явж буй урлагийн оддыг “ангуучилсан” Тацио Секкьяроли гэгч зурагчинг анхны папарацци гэж тооцдог. Папарацци гэдэг үг ямар гаралтай болох нь маргаантай. Нэг хэсэг нь нэгэн алдарт найруулагчийн овгоос үүссэн гэсэн тайлбар хийдэг бол нөгөө хэсэг нь “Гэрт зөвшөөрөлгүй орж ирэгч” гэсэн утгатай итали үгнээс гаралтай гэсэн байр суурин дээр бат зогсдог. Гэхдээ нэр тийм ч чухал биш учир үндсэн сэдэв рүүгээ орьё. Папарацци болох гэж буй залууст дараах зан чанар зайлшгүй бүрдсэн байх ёстой гэнэ. Нэгдүгээрт, мэргэжилдээ чин сэтгэлээсээ дуртай, одддын хувийн амьдралын нууцад нэвтрэх, болох гэж буй үйл явдлыг мэдрэх “анчны” мэдрэмжтэй байх. Сонирхуулахад, папарацци нарын ихэнх нь ядуу гэр бүлээс гаралтай байдаг аж. Хоёрдугаарт, авсан зургаа хангалттай үнэ хүргэн зарж чаддаг байх. Энэ бол бүр амин чухал чанар шүү. Эхний чадварыг өөртөө цогцлоож, анхны папарацци хэмээн түүхэнд үлдсэн Тацио Секкьяроли мэргэжлээрээ овоо мөнгө олоогүй нь их мөнгө төлөх газар байгаагүйтэй шууд холбоотой. Харин 1970-аад онд дайн байлдаан бичсээр залхсан Америкийн хэвлэлүүд папарацци нарын зурагт их мөнгө төлж эхэлсэн нь энэ салбарыг жинхэнэ утгаараа хөгжих хөшүүрэг болж өгчээ. Тийм болохоор сайн зураг авч л чадвал одоо энэ тал дээр санаа зоволтгүй болсон гэж хэлж болно. Гуравдугаарт, зохион байгуулах чадвар. Энэ салбарт хүч сорьдог мэргэжлийн зурагчид папарацци болоход мэргэжлийн зурагчин байх шаардлагагүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Мэдлэгтэй байхад л болно. Үлдсэнийг нь аппарат чинь хийчихнэ. Харин худалдан авагчидаас сонголт хийх, оддын талаар мэдээлэл цуглуулах, эх сурвалжаа олох, цалинжуулах зэрэг ажлыг зохицуулахад авьяас зайлшгүй хэрэг болно. Дөрөвдүгээрт, папарацци хүнд “Бусдын хувийн нууц” гэсэн ойлголт байх ёсгүй. Аль болох гүнд ороод л дэлгээд байна гэсэн үг. За энэ бүгдийг цогцлооогоод алдартай хүний “алдаатай” зургийг олж дарлаа гэж бодоход зарах ажил үлдэнэ. Манай улсад энэ салбар хүчээ авахгүй байгаагийн шалтгаан энэ ч байж мэднэ. Орост л гэхэд саяхнаас л гайгүй болж ирсэн гэж нэрт гэрэл зурагчин Владимир Сычев ярьж байна. Земфира хэмээх дуучныг нөхөртэйгээ зодолдож байхад нь авсан зургаа зарж чадаагүй зурагчны түүх үүнийг батална. Гэтэл Монакогийн гүнж Стефаниг Лопесом Перес гэгч хэрмэл жүжигчинтэй сүмд нууцаар гэрлэж байх агшинг буулгаж чадсан зурагчинд Paris Match сэтгүүл 100.000 евро төлсөн байх жишээтэй. Гэтэл энэ зургуудыг ОХУ-ын хэвлэлүүдэд нэг бүрийг нь 5000 еврогоор зарах санал тавихад авах хүн олдоогүй гэдэг. Учир нь баруунд оддын хувийн амьдралыг бүгд сонирхдог юм. Ийм нөхцөл одоо Mонголд нэгэнт бий болсон тул хийх ажил их байна даа л гэж хэлэх гээд байна. УИХ-ын гишүүдийг покердож байхыг нь олоод дарчихвал жилийн цалингаа олоод авлаа л гэсэн үг шүү дээ. Алан Загнер гэгч эр Элизабет Тэйлорын хэвтэж байсан эмнэлгийн дээвэр дээр хэдэн цаг хэвтжээ. Эцэст нь байгаа онож Э.Тэйлорыг носилкоор зөөлгөж байхыг буулгаж чадсан тэрбээр зургаа 100.000 еврогоор заржээ. Баруунд ер нь папараццийн авсан гэрэл зургууд 10000 орчим еврогийн үнэлгээтэй байдаг. Сайн зураг 100.000, тэрнээс ч өндөр үнэ хүрнэ. Диана гүнжийг Доди аль Файедтай хамт байгаа зургийг анх авсан зурагчин 3.2 сая фунт олсон. Жаклин Кеннеди өөрийг нь байнга мөрдөөд байсан зурагчинг шүүхэд өгч шүүхээс зурагчинг гомдол гаргагчид 15 алхмаас илүү ойртохгүй байх шийдвэр гаргасан гэх мэт хөгжилтэй тохиолдол ч зөндөө. Эцэст нь, папарацци болохоор оролдоод үзье гэж шийдсэн залууст эхлээд Ж.Х.Чейзийн “Гэрэл зургийн сурвалжлагч Кэйд” хэмээн туужийг уншаад үзээрэй гэж зөвлөе. Папараццид түүхийг өөрчлөх ч боломж бий гэдгийг ойлгон, Кэйдийн гаргасан алдаанаас суралцаж чадвал таны ирээдүйд эргэлзэх юм алга.              

 

С.Төгөлдөр

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pep(188.64.32.82) 2017 оны 06 сарын 27

mongold paparatsi hugjihgyi l dee. hyn am tsuun Od geed nerlechih hyn baihgyi shyydee. heden nuhudyyd l uursdiiguu Od geed bodood baigaa bolohoos. Od gedeg chin delhiin uls gyrnyyded utga ni bol delhiin bumburtsugiin haana ch yavaad ochson hiisen byteesneer mun amjiltaar ni hymyys meddeg hymyysiig l heldeg shyydee. Mongold delhiin ali ch uls orond yavaad ochihod hymyys meddeg tiim Od bii bilyy. ygyi shyydee

0  |  0
Ppp(103.57.94.156) 2017 оны 06 сарын 26

Busdiig taiwan amidaruuldaggui nohoi dhig dagadag novshnuudiin dolir nud n sohorch gar n tasarch uhvel taarna ! Diana gunjiig umhii mungunii shunaltai novsh dagaj bj awto osold oruulaa bz dee

0  |  0
mnb(103.26.193.249) 2017 оны 06 сарын 26

hiisneeree helbelzeltei

0  |  0
Top