Дэлхий 250 жилдээ байгалийн хийгээр дутагдахгүй

Манай дэлхий дээр одоо илрээд байгаа байгалийн хийн ордууд дэлхийн хэрэглээг 250 жилдээ хангахад хүрэлцэнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн байгалийн хий хариуцсан ахлах мэргэжилтан Анн Софи Корбо мэдэгдлээ. Түүний хэлснээр, дэлхий 920 триллион кубметр байгалийн хийн нөөцтөй бөгөөд энэ нь дэлхий нийтийн хэрэгцээний одоогийн хэмжээг 300 жил хангахад хүрэлцэх аж. Энэ түүхий эдийг барагдахгүй юм шиг хэрэглэх хэрэггүй гэж тэрбээр анхааруулж байна. Байгалийн хийн хамгийн том экспортлогч байсан АНУ өнгөрсөн онд хамгийн том хрэглэгч болсон нь үүний жишээ юм. Харин Беларусь, Украин, Аргентин, Болгар, БНХАУ-д байгалийн хийн орд илэрсэн бөгөөд урд хөрш хойтон жилээс олборлолт хийж хэлэх гэнэ.  

 

С.Төгөлдөр

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )