Ч.Содномцэрэн: Сонгуулийн ирц 21.3 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 26

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 1.9 сая сонгогч санал өгөх юм. Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн ирцийн мэдээллийг өглөө. Сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар орон даяар 21.3 хувьтай байна гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл өглөө. Нийслэлд сонгуулийн ирц 19.6 хувьтай байгаа ажээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Аймаг, нийслэл, дүүргийн хороодоос ирсэн мэдээллийн нэгтгэж дүнг танилцуулья. Ирц 12:00 цагийн байдлаар орон даяар 21.3 хувьтай байна. Нийслэлийн дүүргүүдэд сонгуулийн ирц 19.6 хувьтай байгаа. Өмнөх 2013 оны ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад ирц тааруу байна. Явц удаашралтай байгаа тул иргэд сонгогчид саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна” гэлээ.

Архангай аймагт 16.5 хувь, Баянхонгорт 29.1, Дундговь 22, Завхан 25, Өвөрхангай 25.5, Сүхбаатар 30.4 хувь, Увс 22.3, Дархан 22.8 хувийн ирцтэй байна. Нийслэлийн  Хан-Уул дүүрэгт  17.6, Чингэлтэй 19.5, Баянгол 19. 2 хувийн ирцтэй байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн ирцийн мэдээллийг 18:00, 22:00 цагуудаас өгөх юм байна.

Т.Амараа

ZINDAA.MN 

Top