Кимура Аяако: Монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй сонин хүмүүс

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

Эртний Монолыг гадаадын судлаачид түлхүү судалсан байдаг. Энэ тухай түүхэн зураг, гар бичмэлүүд ч олон бий. Тэгвэл өнөө үеийн Монголыг гадны судлаачид хэрхэн дүгнэж байгаа бол. Залуу насаа Монголд өнгөрүүлсэн Японы Монгол судлаач Кимура Аяако (University of Tokyo, Japan) гэх эмэгтэй Монголчуудын тухай нийтлэл бичжээ. Тус нийтлэл нь олон хүний анхаарлыг татаж байсан юм. Ингээд дараах нийтлэлийг хүлээн авна уу.

Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хvчин зvтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний төлөө «Визон-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ.

Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.

Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггvй. Олон жил хөгийн юмны төлөө зvтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа байлгvй дээ. Би бол япон хvн.

Гадаадын хvн Монголыг хөгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу?

Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас өөр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмvvс.

Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг.

Өнөөдрийн Монголд дээр өгvvлсэн Малайзын сайдын vгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагvй Азийн хөгжиж байгаа л орон.

Төр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжvvлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хятадын “Их сургаал бичиг” номын VI бvлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ.

Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг.

Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хvлээж авахгvй ч байж мэднэ. Дургvйцээд зvгээр сууж байснаас хятадуудаас илvv их юм уншиж, наад захын хятадын гvн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.

Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа өглөөнөөс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр.

Монголд өрнөсөн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа.

Тэрхvv Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий. Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ.

Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.

Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл.

Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас өөрөө тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна. Монгол хvн маш азтай юм. «Монгол vндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлvvлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хvлээгээд л суугаад байна.

Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан.

Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хvн «За яршиг, зvгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зvгээр л нэг ажил хөдөлмөрт зvтгээд өнөөгийн хөгжилд хvрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.

Ойр дотно болох тусмаа ёс төрийг чанд баримтлах нь чухал. Ёс төрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс төр гэж юу болохыг олигтой мэдэхгvй учраас тал хувь нь бvтэж байсан ажил хэргээ бvр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг.

Монголчууд ёс мэдэхгvй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бvv хэл зарим нь «Угаасаа байхгvй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно Монголчууд мөр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.

Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зөв» гэх нь урам хугална.

Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хvн «Аав ээж намайг «хvнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хvний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хvмvvжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бvv гараасай.

Гэлтэй ч тийм хvмvvжилтэй хvмvvс хэдийнээ хил давж, бусдын зэвvv хvргэж яваа нь vнэхээр харамсалтай.

Өгөөш том тусмаа дэмий гэж vг байдаг. «Монголчууд юу ч vгvй юм чинь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хvн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бvдvvлэг зан гэж л буулгахаас аргагvй.

«Сул дорой хvн тvvнийгээ нуух гэж зөрvvдлээд, найр тавихыг зохисгvйд тооцон омогддог» гэсэн vг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм өгч байна. Бvр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн өөрийгөө гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ.
Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хvн Монголд хэд бол? Монголд vнэхээр баян хvн байхгvй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгvй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагvй. Өөрөө vл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн.

Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.

Муу луйвраар залилж авсан мөнгөөр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.

Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ.

«Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.

Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож vvнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндvv. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шvv гэсэн утгатай энэ vгийг олж уншаад хvчтэй цохилт авсан.

Би багаасаа «Хvн болгонд тусалж бай» гэж хvмvvжсэн.

Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ vг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хvрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхvv замаар явж байгаагийн хариуцлага ард тvмэнд бас бий.

Монголын ард тvмэн өөрөө хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж өгөөсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга.

Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг.

Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон.

Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй өчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггvй.

Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.

Японы монгол судлаач Кимура Аяако
(University of Tokyo, Japan)

Дээрх нийтлэл нь "Үнэн үг хатуу хэдий ч үйлэнд тустай" гэдгийн илрэл гэлтэй. Уншигч та мэргэн оюундаа тунгаах буй заа.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 107 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чука (202.21.107.84) 2023 оны 11 сарын 26

Бидний арчаагүй, анхиагүй аминч бэртэгчин занг элэн далангүй хэлсэн танд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье...\n\n\n\n\n\n\n

0  |  0
Иргэн (66.181.160.118) 2023 оны 01 сарын 10

Энэ хүүхнийг манайхан их гомдоосон юм шиг бгаа. Одоо бүр үзэн ядах хэлбэрээр бичиж эхэллээ. Бүх монголчууд тийм муухай болоогүй шүү дээ. Энэ хэдэн өмхий улс төрчид уүнх баригч нараас болж улсын нэр хүнд унаж бна.

0  |  0
Чук(192.82.73.159) 2023 оны 01 сарын 05

Үнэн шд

0  |  0
ИРГЭН(66.181.181.238) 2023 оны 01 сарын 05

ГАШУУН Ч ГЭСЭН ҮНЭН !!! АРДЧИЛСАН 30 ГАРУЙ ЖИЛД ОЛСОН ЮМ БАЙГАА Ч АЛДСАН НЬ ДЭНДҮҮ ИХ! ҮНДЭСНИЙ ҮНЭТ ЗҮЙЛСЭЭ ГАДНААС ЗӨӨСӨН МУУ МУУХАЙГААР ГУТААЖ, ЁС СУРТАХУУНЫ УНАЛТ, ШУДАРГА ЁСНЫ СҮЙРЭЛД ОРСОН НЬ БИДНИЙ ИРЭЭДҮЙГ БООМИЛЖ БАЙНА!

0  |  0
Nara(103.229.123.17) 2018 оны 02 сарын 13

Gunigtai bolovch unen

0  |  0
J.udaahbayr(27.123.214.120) 2017 оны 11 сарын 06

Bayrlalaa.

0  |  0
Т.Оюунчимэг(202.70.46.210) 2017 оны 07 сарын 31

Бидний талаар vнэнг ичтэл хэлжээ. Бид дvгнэлт хийж хvлээн авлаа баярлалаа. Ес жудаг журам гээд байх естой

0  |  0
маагий(103.212.118.57) 2017 оны 07 сарын 05

харамсалтай нь үнэн аж

0  |  0
сарангэрэл(66.181.177.9) 2017 оны 07 сарын 01

эм гашуун тусам биенд тустай үг хатуу тусам явдалд тустай гэдгийг санацгаа,

0  |  0
Zochin(31.208.17.233) 2017 оны 06 сарын 30

Uneen gehdee amidral n unuu margaashaa argatsaaj bgaa ulsiig yaltai ch bilee iim amidral zohiomloor bii bolgoj bgaa oligarhuudiin 99huvi buruu

0  |  0
зочин(27.123.214.120) 2017 оны 06 сарын 29

Бидний унэн торхийг хэлжээ.баярлалаа.Сайхан бичиж.

0  |  0
Чой(66.181.183.221) 2023 оны 01 сарын 08

Дандаа муу хүмүүстэй таарч байсан яасан хүн бэ? Өөрийнх нь л ерөөл барилдлага тэр байх даа. Үнэн зүйл их байна аа. Гэхдээ шүүмжлэхэд ч бас тун хэмжээ гэж байдаг даа. Өдгөө цагийн түрхэн зуурын өнгөн талыг гярхай хараад монголчуудын оюун санааны гүн рүү нэвтэрч хараахан чадаагүй судлаач юм уу даа. За тэгээд ямар ч харь улсад амьдарч байгаа хүн сэтгэл зүйн хувьд ялааг заан болгож харахуйц эмзэг, өөнтөгч байдаг нь хаа сайгүй нийтлэг ёс юм биз дээ.

0  |  1
Oyunaaa(202.9.41.158) 2017 оны 06 сарын 29

Unen ug hatuu . ...........end neg huleen zuvshuuruhgui argagui unen bna nom unshdaggui mongolchuud bi lavtai uuniig huleen zuvshuurch bnaaa er ni olon olon uneniig helsen bna Urid ni ch gsn niitlegdej bsn olon olon mongolchuud unshij negiig bodoh bhaa

0  |  0
Жамсран(203.91.115.37) 2023 оны 01 сарын 08

Амбасын veд жийбэн авгайн бичсэн нийтлэл шvv юмыг яасан ч олон дахин нийтлэдэг юм. Одоо болно ! Тэртэй тэргvй харийнханд доромжлуулж, мøлжvvлж шулуулж, дарлуулж явсан гашуун тvvx бидэнд багадаагvй. Одоо ч тийм л байна. Хvнлэг энэрэнгvй, ууч зøøлøн сэтгэлтэй Монгол тvмнийг ёоз ёозоор гоочлон тvншиж vзэж буй харийнханы vг øдøлт бvрийг тоох ёстой юу бид ?

0  |  1
Жамсран(203.91.115.37) 2023 оны 01 сарын 08

Vзээгvй юмаа vзэж vxэр цам харайж дээ энэ нэг жийбэн авгай. Япон ч бас ийм veийг туулсныг энэ авгайгаар ”ном уншдаггvй” гэж цоллуулсан Монголчууд мэднээ. 1930-аад онд Япон азид хийсэн тvрэмгий дайнаараа олон улс vндэстнээс дээрэмдсэн их хэмжээний vнэт баялгийг арал улс руугаа зøøж тэрхvv баялгийн хvчээр орчин veийн vйлдвэрлэлийн бааз сууриа байгуулах эргэлтийн хøрøнгøтэй болж байсныг ч ”юм уншдаггvй Монголчууд мэддэг юм ш дээ. Тиймээс аавынхаа луйвраар олсон мøнгøøр гадаадад сурахаасаа ичдэггvй Монгол залуус гэх мэтээр Монголчууд руу дайрч давшлахаа боливол амны хишгэнд чинь øлзийтэй байхаа.

0  |  1
Gan(211.253.5.253) 2017 оны 06 сарын 28

Unen ug hatuu Sanaa aviy mongolchuudaa

0  |  0
ккк(202.9.43.58) 2023 оны 01 сарын 08

Бүх улс үндэстэн сайн бас муу талтай. Дэмжээд сүйд болоод байх юм алга. Үгүйсгээд үхэх гээд байх юм алга. Гомдчихож дээ. Дургүй хүрээд бгаа бол нутагтаа харь. Бид нутагтаа өөрсдөө тэгж бгаад ухаараад учраа олцгооно.

0  |  1
й(103.229.123.185) 2017 оны 06 сарын 28

Манайхны одоогийн өнгө төрхийг яг л оноод хэлчиж. Монгол хүн нийгмээрээ /олонх нь/ ном уншихаа байсан. Сэтгэлийн таашаалыг эрдэм номоос биш хөгжөөн цэнгээнээс авдаг болжээ. Тархины тураалууд. Мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нэвтрүүлгүүд нь ч гэсэн дандаа цэнгээнт нэвтрүүлэг. Танин мэдэхүйн шинжтэй нь маш цөөхөн. Одоо энэ солонгос сериалыг болимоор юм. Тархины тураалтай ард түмэнтэй байх нь дээдсүүдэд ашигтай байх л даа. Тэд тархиа угаалгаад байж л байг бидэнд л ашигтай гэсэн шиг. Тэр доор нэг нөхөр багш нар маш сайн байх хэрэгтэй гэчихжээ. Үгүй шүү хүний суурь хүмүүжил, гэр бүлийн төлөвшил

0  |  0
Бат-Эрдэнэ (27.123.212.131) 2017 оны 06 сарын 28

Яг үнэн байна.Бид ном уншихаа байсан шүүдээ.

0  |  0
Жамбаа(202.9.41.134) 2017 оны 06 сарын 28

Хатуу ч гэсэн үнэн үг манайх эхний ээлжинд багш нараа маш сайн бэлтгэх хэрэгтэй сайн уншиж сургах хэрэгтэй эцэг эхчүүд хэчнээн их уншина амьдралыг өөрөөр харж хүний оронд өөрийгөө тавьж сурна гол нь хүний оронд өөрийгөө тавьж сурах гэдэг хамгийн гол зүйл

0  |  0
МОНГОЛ(182.160.2.47) 2017 оны 06 сарын 28

ҮНЭН Л БИЧИЖ ДЭЭ. УУРЛАСАН Ч ГЭСЭН УНШЧИХ. НАМЫН НЭРЭЭР УЛС ОРНЫГ МИНЬ СҮЙРҮҮЛЖ БАЙГАА ЭНЭ ХЭДЭН НӨХДӨӨС ӨӨР ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШЧИХЭЭР ЧАДВАРЛАГ, БОЛОВСРОЛТОЙ, МӨР ЦАГААН ОЛОН МОНГОЛЧУУД БАЙДГИЙГ БИД ЯРИХГҮЙ БАЙНА. УХААРАХ ЁСТОЙ.

0  |  0
TJ(90.180.37.125) 2017 оны 06 сарын 28

gaihaltai jg uneng bichsen bna bajrlalaa iim saihan surgamziig Monglchuud huleez avaasai

0  |  0
Баярлалаа.Танд(103.229.122.6) 2017 оны 06 сарын 28

Бидний бодит байдал ердөө л энэ шүү дээ. Эмзэглэх хэрэг байхгүй. Магадгүй ийм байлгахыг хүсч буй хорлон сүйтгэгчид ч байгаа л байх, ямар ч л байсан Эв хамт нийгмийн үеийнх шиг хүнлэг энэрэнгүй харьцаа аль хэдийнэ устсан. Санаа аваасай гэсэндээ л сэтгэлээ чилээж яваа эрхэм танд баярлалаа.

0  |  0
Зочин(103.26.194.80) 2017 оны 06 сарын 28

Япон ч надад хөгийн санагддаг.

0  |  0
bi(202.179.27.28) 2017 оны 06 сарын 28

Za suuliin ued neg iimerhuu l bolson n unen de.Eniig unshaad uur chin hurch l baival tanii hun chanar bish boljee l gej bod.

0  |  0
Хулхи монгол(182.160.3.33) 2017 оны 06 сарын 28

Манайхан өөрийгөө, найз гээд байгаа нөхдөө нэг хараад үз дээ. Ном уншихгүй, хийсэн бүтээсэн юмгүй хулхи гарууд. 76-нь ард түмнээ, ард түмэн нь бие биеэ хулхидаж амьдраад 27 жил болж байна. Монголоо монгол шиг хөгжүүлэх юмсан даа.

0  |  0
Kkk(219.241.230.142) 2017 оны 06 сарын 28

Xvni vgiig sonsood, duulaad surval yasan, deer ni Davj yrix geed bh ym aldaatei zvil haraad xelj bnshde

0  |  0
Kk(95.90.192.160) 2017 оны 06 сарын 27

Japanudun technik setgelgee xogjsonoos bish soyol bolovsrol mongolchuudiig guizehgui buduuleg zerleg xumuus

0  |  0
Билэгсайхан (202.21.106.115) 2017 оны 06 сарын 27

Маш зев талаас нь бичжээ бидний байдал Яг

0  |  0
зайл сда(203.91.115.42) 2017 оны 06 сарын 27

энэ азгүй чпон хүүхэн хамгийн муу хүмүүстэй монголын хужаа нартай нөхөрлж явж. заяа чинь тэр.

0  |  0
Mgl(182.160.32.174) 2017 оны 06 сарын 27

Sarmagchinguud bish tal nutgaa hamgaalsaar bui ih ezen Chingisìn ur hoichis yum shu

0  |  0
Mgl(182.160.32.174) 2017 оны 06 сарын 27

Tiimee ene samgan bas bicheh gej oroldson bna za yahav chinii nudeer tiim yum baij tanai japan shig eh gazaraas tasarsan aral deer usa evropoor igjuulj hevsen sarmagchinguud bid bish urd hoid tald idej uugaad bardaggui 2 bird baina negiig ni alt nuurseer ard irgedeeree nuguug ni tsumiin zevseg ard irged tal gazar nutgaaraa denchin urguj 400 gaad jil bid temtsej bna bidnii busad ulsaas avsan ni ugsunuusuu nar sar 2 iin daitai zuruu baigaa gehdee bid 2 mangasiin dundaas amidarchih gej zutgesen huchirheg baatarlag ard tumen yum shu tanai japan shig daldagnaj heden talaasaa munguur ugjuulsan sarma

0  |  0
oogii(150.129.141.199) 2017 оны 06 сарын 27

Uy be. Ene. Odoo bidniig. Doromjildog ertnees obolson es zanshil iluu gehees dutuugui shuu. Hun n saintai muutai gej b.giin ho oortei taarsan ñ tiim. L biz bugdiin harluuldag n uy be. Oorsdoo hunii deed uu. Bugd. Tiim baidag uu.

0  |  0
Судлаач(202.9.41.239) 2017 оны 06 сарын 27

Тийм ч биз, үгүй ч биз. Энэ бол нэг үе, ном зохиол дээрээс уншихад, кино баримтаас харахад улс орон бүрт л ийм үе байх шиг. Энэ үе дуусч л таарна. Гэхдээ үүнд 1.Иргэдийн орлого, 2. Мал аж ахуй эрхэлж ирсэн сэтгэлгээ нөлөөлж буй нь лавтай. Алдаа оноо нь нүдэн дээр харагддаг мал аж ахуй эрхэлдэг ард түмний сэтгэлгээ, газрын хөрсөнд үр суулгачихаад ургана даа гэж хүлээдэг сэтгэлгээнээс арай л өөр гэж би боддог. Гэхдээ бидний сэтгэлгээ өөрчлөгдөж байгаа гэдэгт би баттай итгэдэг.

0  |  0
Өмхий Япон (122.201.22.210) 2023 оны 01 сарын 08

Энэ муу лаларын өмхий Япон чавганц үхэж өтөөгүй юмуу. Өмхий амаараа дандаа жорлонгийн шүлсээ савируулж байдаг гичий дээ. Энэ муу өмхий алд Монголчуудыг доромжлох эрхийг ямар пизда нь олгоод байдаг юм бол. Муу өмхий чавганц чинь өмхий алаа угаагаад авсныхаа тагийг янзалж суувал барав бишүү

0  |  1
шар шүдэт(202.9.42.202) 2017 оны 06 сарын 27

Энэ нэг орсгой,чөрийсөн ,сэгсгэр хүүхэн мөн их доромжлох юмаа. Далайд живэх тавилантай төрсөн япончуудыг бодвол монголчууд ч агуу ард түмэн шүү

0  |  0
Мангарт дарлуулагсад(103.229.121.28) 2017 оны 06 сарын 27

Маш үнэн үг монголчуудыг МАНгарууд ухаантай ард түмэн гэж хошгируулдаг тийм их ухаантай ард түмэн юм бол хөгжихгүй байгаа юм тэгээд яах гэж хөгийн амьтад толгой дээрээ мандуулдаг юм зад тэмцээд хөөгөөд буулгах хэрэгтэй

0  |  0
Тийм үү(202.9.42.136) 2017 оны 06 сарын 27

За гарч МАЛ шиг эх орныхоо төлөө зүтгэж амьтан шиг амьдаръя да. Харин улс төрчид нь сайхан тансаглаад явж л байг уу

0  |  0
Иргэн(103.212.119.177) 2017 оны 06 сарын 27

Үнэхээр үнэн үг баына шүү.Эмгэнэлтэй гутамшигтай өрөвдөлтэй энэ цагийн монголчууд минь.Яг л олж харж дээ

0  |  0
Zochin(202.9.43.6) 2017 оны 06 сарын 27

Estoi uneniig heljee. Budend mash ikh dutagdal muuhai chanar biisd

0  |  0
Vanga(66.181.190.139) 2017 оны 06 сарын 27

Yag yneniig khrljdee! Mongolchuud bygd khulgaich setgekhyitei! Avilgachin alban tushaaltnuud ni ulsaa tonoj deeremdeed gadadad bolon Zaisand bakhan baishin avad oorigoo khynii deed ged oilgochikhdon! Ynendee bol karmanii khulgaichaas dor shyydee!

0  |  0
bi(174.0.11.207) 2017 оны 06 сарын 27

Aali divangalaviib ymiig yadan ch ih niiteldiin odoo naad hun chn Yapondoo ajilaad amudrad yavas shde

0  |  0
Туяа (139.59.250.221) 2017 оны 06 сарын 27

Монголчууд бидэнд их муухай арчаагүй зан бий . Үнэнийг нь хэлэхээр нөгөө хүнээ доош хийх гэдэг . .Монгол улс мөхөлийг ирмэг дээр ирчихээд байна . Байх уу үгүй юу гэдэг чинь яригдах гээд б . Баттулга шиг боловсролгүй чадваргүй сэтгэлгүй худалч хулгайч хүнийг дээдлээд энэ хүн ерөнхийлөгч болохоор хүн гээд толгой тамдаж ташуурдаж тэмцэнэ Монгол ялна гээд байгаа ахар богино сэтгэдэг хүнэнцэрүүдээр Монгол дүүрвэл хэцүүднэ дээ .

0  |  0
Zochin(77.218.243.128) 2017 оны 06 сарын 27

Tiimee bi sanal niilj bna. Uneniig l bichsen bna shuudee.

0  |  0
Туяа(139.59.250.221) 2017 оны 06 сарын 27

Үнэн л бичиж . Яг л ийм байгаа нь үнэн . Хүний сэтгэлгээ сэтгэхүйг нь өөрчилж байж л Монгол хөгжинө. Тэрнээс газар нутгийн баялагийг хулгайлж ийш тийш зувчуулж хөрөнгөжөөд баян гээд байгаа хоосон толгойтууд .тэднээс яс горьдсон нохой адил хэдэн талхны мөнгөөр эх орны хувь заяаг хог дээр хаяж байгаа хүнэнцэрүүд энийг уншаасай . Гадаадын хүн хөндлөнгөөс хараад ой нь гутаж б .шүүдээ . Шившиг дорлйтол ядуурал гэхээс өөр юу гэх вэ ? Би энэ хүнтэй санал нэг б

0  |  0
Zochin(103.10.21.79) 2017 оны 06 сарын 27

Mongoliin tuhai yg unen bodit baidliig.l bbichsen bn bi.ch bas sanal niilj bn Bugdeere iim bish.ch gesen diilenh.n iim ene yduu buduuleg setgehui.nsee garsan tsagt.l hugjih baih.da

0  |  0
zochin(108.204.255.146) 2017 оны 06 сарын 27

Iimerhuu humuus ch zunduu l bii shuu dee. Ene niitleliig unshij bhad hamt ajillaj bsan, darga nariin bugsiig doloogch olon humuus, hunees guij guij heden tugrug zeelchiheed ter chigtee alga bolchihdog tanil tal naiz nuhud hamaatan sadan geh humuus bugd nudnii umnuur jirelzen haragdlaa.

0  |  0
zochin(108.204.255.146) 2017 оны 06 сарын 27

Iimerhuu humuus ch zunduu l bii shuu dee. Ene niitleliig unshij bhad hamt ajillaj bsan, darga nariin bugsiig doloogch olon humuus, hunees guij guij heden tugrug zeelchiheed ter chigtee alga bolchihdog tanil tal naiz nuhud hamaatan sadan geh humuus bugd nudnii umnuur jirelzen haragdlaa.

0  |  0
Зочин(202.179.25.143) 2017 оны 06 сарын 27

юу ч бичиж болно энэ хүн Монголыг тийм сайн мэддэг юм бол ...Үнэхээр нэг мөсөн нутаг буцах гэж байгаа байх. Уг нь 10 жилийн өмнө бичихгүй. монголчууд явж буй хүнээр ачаагаа татуулдаггүй юм бас үгий нь сонсдоггүй гэдгийг мэд

0  |  0
Enxee(202.72.242.131) 2017 оны 06 сарын 27

Er ni bol gadaadaas irsen mungiig idchixdeg xvvxdvvd ni gadaadad surdag Mongolchuudaar bvx Mongolchuudiig tuluulvvlchixsen yum uu daa unuudur tiim xvmvvs Mongold deegvvr sandald suuchixsan ni vnen l dee gexdee ted bvx Mongolchuud bish. . . Naiz uuruu xend oirxon b.snaa tungaagaad neg vzwel tiimeee

0  |  0
Gv(117.111.21.167) 2017 оны 06 сарын 27

Zow bichjee yopon hun baitgui mongolchuud hurtel neg negnigee helej bnshde hergtei uydee tusiin awchasl ergej yaridgchgui alg boldog gej unen shu en

0  |  0
зочин(59.153.112.161) 2017 оны 06 сарын 27

монголд дээд доод гаралын хумуус байдгийн юм уу энэ дор комент бичсэн тархины тураалтай хэдэн п-ууд байна шуу

0  |  0
Irgen(202.9.43.113) 2017 оны 06 сарын 27

Ynen baidal er ni yag iim bga byh yneniig estoi l yneneer ni bichlee naad zahin ene songuuliig l har l da odoo ene baliar bohir songuuli bolood duusch bhad hen yu ch duugarahgyi jagsahgyi ene bol zarim ni bolovsrolgyi bolovsroltoi ni huvia hicheesen hudalch busarmag yavdaltai temtsegch bish bygd zusarch ajiglagch bolj huvirsan iim l hymyys eniig ni gadaadiinhan sain ajiglajdee

0  |  0
Уншигч(59.153.115.113) 2017 оны 06 сарын 27

t1 zuvhun niigmiin dood davhragatai haritsdag, tuugeeree mgl-iig tusuuldug hun bn.

0  |  0
зочин(202.9.41.110) 2017 оны 06 сарын 27

энийг Монгол хүн бичсэн байна

0  |  0
e(122.201.24.199) 2017 оны 06 сарын 27

yag yu heleh gej bgag guitsed unshsangui oilgoloo unen ug modon ulaatai kk

0  |  0
ge(122.201.24.199) 2017 оны 06 сарын 27

uneheer unen heljee yag l iim boltson shu de

0  |  0
555(202.5.206.29) 2017 оны 06 сарын 27

Ayako bi tiim bish shuu. Gehdee sanaa avuushtai zuil zunduu bna.

0  |  0
Уншигч(182.160.1.45) 2017 оны 06 сарын 27

Энэ хүн хэдэн монгол хүнтэй харилцаж яагаад ингэж бодох болсныг бид мэдэхгүй гэхдээ хэдхэн хүний төлөө бүхэл бүтэн Монгол улсын тухай ингэж бичих нь Монголчууд гэж манай үндэстэнг нийтэд нь хамруулж байгаа нь үнэхээрийн тэнэг бөгөөд өнгөцхөн дүгнэлт санагдав.

0  |  0
зочин(59.153.115.11) 2017 оны 06 сарын 27

Малайз хүн амын тал нь хятад. хятдын гүн ухаан гэж байхгүй гэж боддог. харин монголын эртний гүн ухаан бол гайхалтай, дэлхийд тэр хүн ухааныг нь гүйцэх нэгч үндэстэн байхгүй. би энийг бардам хэлж чадна. Та өнөөгийн монголчуудыг судалснаас эртнийхийг судлаагүй юм байна.Та судлаач биш байна ш дээ. Одоогийн 90 гарсан хүмүүсийн оюун бодлыг судал. тэдний хэлж ярьж байгаа, худал хуурмаггүй байдал, байгал дэлхийг хайрлах ухааныг судлаач. монголчууд агуу байсныг мэднэ. одоогийнх бол ялзарсан үе, мунхаг харанхуй хүмүүс. өвөг дээдсийнхээ уламжлалыг өвлөж аваагүй.

0  |  0
Ме(66.181.188.107) 2017 оны 06 сарын 27

Аймаар муухай санагдлаа, уншиж байх явцад нүүр халуу оргиод уур их хүрлээ, бас их ичлээ. Үнэн юм зүрхэнд ингэж хүрдэг юм байна. Одоо энэ эмэгтэйг баахан харааж зүхэх байх, гэхдээ олон гадаад ингэж үнэнийг хэлж бичихгүй шүү.

0  |  0
Gxd(202.131.238.35) 2017 оны 06 сарын 27

Энэ хүн Монголыг үзэн ядан өөрийгөө нервтүүлэн судалж байх шаардлага байгаа л юм байхд аа? Уншаад үзэхэд нөхөрсөг зөвлөлгөө гэхээсээ илүү Монголчуудыг үзэн яддаг юм шиг Монголд тийм олон жил амьдарсан бол нилээн л доод гаралын гаруудад хулхидуулж байсан бололтой. Доодоос арай л дээгүүр хүмүүстэй харцаж байгаагүйд нь хармсаж байна.Ахин Монголын тухай иймэрхүүгээр бичих нь ...

0  |  0
MGL(202.9.42.178) 2017 оны 06 сарын 27

Unen shuu. Unendee gutaj baina... Ene niitleliig anhaaraltai buteneer n unshchih ch zaluuchuud howorhon bh biz... Unshij bgaa diilenh n ugiin uu bolon uursdiiguu umguuluh donton adil bh biz

0  |  0
zochin(66.181.179.194) 2017 оны 06 сарын 27

manay ukher mongolchuudyg yostoy neg uneneer ni khoshnogo ulaytal bichjee , bid chini iim l khumuus gedgee medekh kheregtey shuu dee , odoo iimiigee medekhguy , oilgokhguy eserguutseji urwulzukh olon khumuus garch irne dee

0  |  0
Top