Ухаалаг гар утасны гэр кофе чанадаг болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 27

Орчин үед ухаалаг утастай байхад бүхнийг хялбархан шийдчихнэ гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Италийн мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн Mokase гэдэг нэртэй шинэ төхөөрөмж олон хүний анхаарлыг татаад байгаа аж. Тус төхөөрөмж нь өглөө эрт ажилтай аяга кофе ууж амждаггүй хүмүүст зориулагджээ. Mokase төхөөрөмж нь үүрэн гар утасны ердийн нэг гэр шиг харагдах аж. Түүний зузаан ердөө долоон миллиметр хэрнээ 5-8 секундийн дотор аяга халуун кофе чанах чадвартай гэнэ. Кофегоо чанахын тулд  тусгай хальсыг хийхэд болох аж. Хальсанд буй хавсралт 5-8 секундийн дотор 25 грамм кофег буцалгах чадалтай юм байна.  Улмаар хөнгөн цагаан төмрөөр хийсэн гуурсаар кофег аягалах юм. Хальс нь тусдаа худалдаалагдах ба утасны гэрийн хамт багахан хэмжээний эвхэгддэг аяга дагалдах аж.

Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top