“Сүү” компани зургаан тэрбум төгрөгийн бондын арилжаагаа эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 28

 Хөрөнгийн биржид “Сүү” компанийн 6 тэрбум төгрөгийн бондын арилжааны нээлт өнөөдөр болох юм. Хувийн томоохон үйлдвэр, компаниуд бонд гаргаж эхлэсэн нь санхүүгийн салбарт эерэг дохио болж байна. “Сүү” компанийн хувьцаагаар баталгаажсан, зургаан тэрбум төгрөгийн үнийн дүнтэй, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй бонд гаргаж байна.

Бондыг Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалахыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрчээ. Бондын үндсэн андеррайтераар Голомт Капитал үнэт цаасны компани, туслах андеррайтераар Тэнгэр Капитал ҮЦК, Ард Капитал Групп ҮЦК ажиллаж байна. Үнэт цаасны захиалгыг энэ сарын 29 хүртэл авч, анхдагч зах зээлийн арилжааг явуулах юм. Өнөөдөр 11:00-16:00 цагийн хооронд "Сүү" бонд-ыг танилцуулах өдөрлөг Монголын хөрөнгийн биржид болох юм. Тус өдөрлөгөөр 6 тэрбум төгрөгөөр чухам ямөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээ дэлгэрэнгүй танилцуулна.

Т.Түвшин

ZINDAA.MN 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sora26(203.91.115.41) 2017 оны 06 сарын 28

энэ бондоос нь энгийн иргэд яаж авах вэ.

0  |  0
Top