“Цаатан фестиваль” ирэх сарын 7, 8-нд болно

“Цаатан фестиваль” наадам ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд болно. Хөвсгөл аймгийн цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой жил бүр болдог юм. Энэ нь  “Далай тур” жуулчны баазад болох аж.

Энэхүү арга хэмжээг  17 дахь жилдээ зохион байгуулж буй. Цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ. Мөн сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа цаа бугийг хамгаалах, өсгөн үржүүлэхэд хувь нэмэр болох, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилготой аж.

Уг фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог. Энэ наадмыг “Монтрейвэл” компани Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулна. Тэр үед  жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой арга хэмжээнд оролцох боломж бүрдэх юм.

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )