Зөрчлийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан. Хууль ирэх сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэнэ. Зөрчлийн хууль үйлчилж эхлэснээр маш олон зөрчилд торгуул ногдуулахаар заасан байгаа юм. Зөрчлийн хуулиар 10000 - 100 сая хүртэл торгууль ноогдуулахаар тусгасан.
Тухайлбал, иргэн та хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол иргэнийг хоёр сая хүртэл, албан байгууллагыг 20 сая төгрөг хүртэл торгууль ноогдуулах аж.
Мөн нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг зуун нэгжтэй / 1 нэгж 1000 төгрөг / тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )