Төв аймаг хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо

Төв аймгийн Зуунмод сумын Баруун зуунмод багийн 3,5 км авто зам, Баянхошуу багийн 2,5 км нийт 6 км хатуу хучилттай авто зам баригдаж хөдөлгөөний хэсгээ өнөөдөр /2017.06.28/ нээлээ.

Тус замын ажил 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан боловч хөрөнгө нь шийдэгдэлгүй ажил нь зогссон байсан юм. Дутуу орхигдоод удсаны улмаас  эвдэрч өмнө хийсэн ажил нь үр дүнгүй болсон, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд  сөргөөр нөлөөлж байсан зэрэг шалтгаанаар тус хэсгийн замыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байжээ. Нийт 4,8 тэрбумын өртгөөр хийгдсэн тус замын гүйцэтгэгчээр “Төв Азза” ТӨХК болон туслан гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК ажилласан байна.

Дутуу орхигдоод байсан дээрх чиглэлийн 6 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор Баруун зуунмод, Баянхошуу багийн иргэдийн ая тухтай зорчих орчин нөхцөл бүрдэж, машины эвдрэл, шатахууны зарцуулалт, цаг хугацаа хэмнэлт гээд тус бүс нутгийн зорчигчдод ихээхэн ач холбогдлоо өгөх зам болж буй талаар нутгийн иргэд талархалтай байв.

Дашрамд дуулгахад  “Ялгуусан” ХХК-ний ажилчид өнгөрсөн долоо хоногт замын ажил хийж байх үедээ гал түймрийн аюулд өртсөн айлаас хүний амь аварчээ. Нээлтийн үеэр Онцгой байдлын газраас тус компаний нэр бүхий ажилчдад өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм. 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

zochin [ 50.109.111.136 ]      |     6-р сарын 28 -нд, 14:47 минутанд

nogoo ;l neg ulaan hibs nogoo l neg zam. saikhan zam boloosoidoo

Зочин [ 150.129.141.215 ]      |     6-р сарын 28 -нд, 06:43 минутанд

За тэгж таарнаа.Нэг явж байсан зам санагдаад байсан юм!

Шоудахаа боль [ 103.229.120.223 ]      |     6-р сарын 28 -нд, 06:36 минутанд

Алтанхуяг хийсэн шүү дээ Төв амгийн замыг шинэчлэн засч Налайх Өлзийт хороолол Төв аймаг Дундговийн замуудыг АН засаг шинэчлэн тавьсан дахиад худлаа тууз хайчлан шоудахаа больж үз аль өнгөрсөн онд ашиглалтанд орчихсон зам