Ч.Цэнгүүн: С.Төгс бид хоёр бие биенийхээ араас гүйсэн юм байхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

Авьяаслаг Монголчууд шоунд амжилттай оролцож, олонд танигдсан залуусын нэг бол Ч.Цэнгүүн буюу “Тэнгэрийн Хун Тайж” билээ. Тэрбээр уян налархай бие, авьяаслаг үзүүлбэрээрээ олон хүний хүндэтгэлийг хүлээсэн. Түүний манай Zindaa.mn сайтад өгсөн ярилцлагыг уншигч танд хүргэе.

- Өөрөө “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсоноос хойш багагүй хугацаа өнгөрч. Шоунд оролцсоноор амьдралд тань хэр их өөрчлөлт гарсан бэ?

- Олны анхааралд өртөх болсон доо. Үүнийг дагаад эерэг болоод сөрөг өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Сайн тал нь олны танил болж, хүмүүс урмын үгийг харамгүй хайрлах болсон юм. Мөн ажлын саналууд их ирж байгаа. Харин эсрэгээрээ сөрөг тал гэвэл олны танил болохыг минь ашиглах гэсэн хүмүүс гарч ирсэн. Тухайлбал, сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэх мэт. Тиймэрхүү зүйлд оролцохгүйгээр хийх юмаа хийе л гэж бодож байна. Гэхдээ мэдээж сайн тал нь олон. “Авьяаслаг Монголчууд” шоу миний зорьж хийж байсан зүйлийг бусдад таниулж, өөрийгөө харуулах боломжийг олгосон.


- Хамгийн их өөрчлөлт орсон зүйл нь охид бүсгүйчүүдийн харц, хандлага мөн үү?

- Хүмүүс шууд логикоор нь тэгж ойлгоод байгаа байх. Надад ирж байгаа найзын хүсэлт, коммэнтуудын 90 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.  Олны танил эмэгтэй хүнд ч гэсэн эмэгтэй дагагч нар олон байдаг. Энэ нь эмэгтэйчүүд энэ талын нийгмийн харилцаанд илүү идэвхтэй, чөлөөтэй, нээлттэй байдаг гэдгийг харуулж байгаа юм. Харин эрэгтэйчүүд эсрэгээрээ дуугүй, дотроо бодож, олон зүйл ярьдаггүй байх. Мөн хүйсийн тооны харьцаатай ч холбоотой байж болно. Ер нь олон зүйлийн уялдаа холбоотой байх. Гэхдээ спортоор хичээллэдэг ах нар, урлагийнхан, жүжигчид хичээж байгаа чинь сайн байна, баяр хүргэе гэх мэт богинохон хэрнээ үг болж чаддаг үгсийг бичдэг. Энэ хэрээрээ олны хайр хүндлэлийг хүлээж, намайг өндрөөр үнэлж байгаа хүмүүсийн үнэлэмжийг алдахгүй байх хэрэгтэй. Хүний төсөөлөл шиг мундаг байна гэдэг амаргүй. Тиймээс маш хариуцлагатайгаар ажлаа хийж байна.

- Pole dance урлагаар хэр удаан хичээллэж байгаа вэ, хүнд төрөл үү?

- Би багадаа спортоор хичээллэдэг байсан. Яг энэ урлагаар хичээллээд хоёр жил гаруй болж байна. Хөнгөхөн амрханаар хийж болно. Яг зураг зурахтай адил. Зориг, тэвчээр, амьдралын зөв горим хэвшил хэрэгтэй. Энгийн нэг бүжиг шиг хэрнээ хувь хүний сахилга бат дээр маш их нөлөөлдөг.  Багадаа хөдөлгөөний чиглэлээр хичээллэдэг байхад, надад суусан чанарууд өнөөдрийн амжилтад хүрэхэд нөлөөлсөн байх.

- Энэ төрлийн урлагаар хичээллэдэг хэчнээн залуус байдаг вэ?

- Сургалтад суугаад биеийнхээ галбирыг хадгалж, гоо зүйтэй болох зорилготойгоор хичээллэдэг үе тэнгийнхэн болон эгч нар бий. Харин pole dancer болъё, Олон Улсын хэмжээнд өрсөлдье гэсэн хүнийг би одоогоор олж хараагүй байна. Гадаадад энэ төрлөөр хичээллэж байгаа Монгол залуус байгаа байх.

- Энэхүү урлагийг бие дааж сурсан гэсэн?

- Тэгсэн. Надад зааж өгөх хэн ч байгаагүй. Монголд pole dance урлагаар хичээллэж эхэлсэн хүмүүсийн анхдагч нь би болохоор тэр байх. Энэ төрлөөр хичээллэх сонирхолтой дүү нар сурмаар байна, заагаад өгөөч гэдэг. Сурахад цаг хугацаа хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа энэ төрлөөр хичээллэх хүмүүс гарч ирнэ байх. Одоо дөрвөн шавьтай болсон. Шавь нар маань хичээнгүйлэн сурч байгаа. Би зүгээр нэг сонирхож, туршиж үзэж байгаа хүнд цаг зарцуулаад сургана гэдэг хэцүү. Харин энэ урлагийг зорилгоо болгоод, сурах чин хүсэлтэй залууст заана гэж боддог.

- Тийм маягаар  сурахад хэр их хугацаа шаардах вэ?

- Ямар төвшинд сурахаасаа шалтгаална. Ганц хоёр трет хийгээд сурчихлаа гэж болно. Том зорилготой хүн бол маш сайн судалж, хичээллэсний дараа сурлаа гэнэ. Хувь хүнээсээ л шалтгаалах байх.

- Өөрөө аль хэмжээнд хүртэл энэ урлагийг сурсан гэж бодож байна?

- Дэлхийд бол дундаж хэмжээнд байгаа байх. Олон Улсад чадварлаг pole dancer-ууд зөндөө л байгаа. Эдгээр хүмүүстэй би холбоотой байж, суралцаж, өрсөлддөг.

- Энэ төрлийн тэмцээн уралдаанд орох бодол бий юу?

- Ер нь бодол байгаа. Гэхдээ тэдэн оны тэдэнд явна гэсэн төлөвлөгөө хараахан алга.  Оролцлоо гэхэд дундаас дээгүүр байранд орно гэдэгтээ итгэлтэй байна.

- Цаашдаа pole dance урлагийг хөгжүүлэх үү. Эсвэл зүгээр л сонирхол болгоод үлдээх үү?

- Би өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой. Pole dance-ийн хөгжил гэдэг нь тухайн төрлөөр хичээллэж байгаа уран бүтээлчийн хөгжил юм. Тэгэхээр би хөгжиж, анхны босгийг том тавьж байж дараа дараагийн гарах хүмүүс тэр босгон дээгүүр алхана. Энэ л хөгжил байх. Тиймээс өөртөө төвлөрөх хэрэгтэй. Эргээд харахад сайхан. Энэ төрлөөр хичээллэж байгаа манай дөрвөн шавиас нэг нь л амжилт гарган, сайн уран бүтэл хийхэд миний хувьд том амжилт юм.

- Танд санал ирж байна уу. Ямар ч санал байж болно шүү дээ. Танд ирсэн бүх төрлийн саналыг сонирхож байна?

- Янз янзын саналууд ирж байгаа. Тухайлбал, реклам, кино, энтертайнмент салбарт байдаг саналууд бүгд ирж байна. Би өөртөө таалагддаггүй зүйлээ хийдэггүй. Надад ирж байгаа бүх саналыг хүлээж авбал сонгуулийн рекламаас эхлээд л орох ёстой болно. Надад тийм зүйл хэрэггүй. Би бүжигчин хүн, бүжгээ л хийгээд явж байхад болно. Надад төлөвлөсөн, мөрөөдөл бий. Тэр лүүгээ л тэмүүлж байгаа болохоор энэ цаг үед төөрч болохгүй.          

- Киноны саналыг хүлээж авсан уу?

- Кино бол гайхалтай бүтээл. Ялангуяа жүжигчний мэргэжил сайхан. Хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн авьяас чадвар надад таалагдаж байвал тоглох бодол бий. Гадаадад тоглолт хийх гэх мэт энэ төрлийн саналууд ирж байгаа. Бүгдэд нь орж амжихгүй. Одоогоор саналууд яригдаж байгаа. Гэхдээ гадагшаа явах нь хуулийн орчноос эхлээд, асуудал гарна. Ямарч байсан чадлаараа, энэхүү урлагийг хөгжүүлээд явж байхад илүү том саналууд ирэх байх. Би саналд биш өөрийнхөө чадвартаа найддаг. Тиймээс чадвараа л хөгжүүлнэ. 

- Одоо хэд хүрч байна. Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн бэ?

- 24 настай. Хятад хэлний “Үй Цай” сургуулийг төгссөн. Зургаан настайг гимнастикаар хичээллэж байгаад 10 настайдаа циркчин болсон. 16 настайдаа циркээ больж, рок, амьд хөгжмийн хамтлагтай болно гэж боддог байлаа. Улмаар янз бүрийн зүйл туршиж үзээд хөдөлгөөн нь надад ойр гэдгийг ойлгосон. Циркчин байсан болохоор аялан тоглолтоор их явна. Монголд ирээд сургуульдаа яваад, бэлтгэлээ хийнэ. Ер нь завгүй өнгөрсөн. Би агаарын үзүүлбэр үзүүлдэг байсан юм. Тухайлбал, тэмээтэй, дудартай акробатын үзүүлбэрүүдийн нисгэгчийг хийдэг байсан гэх үү дээ. Магадгүй тийм болоод ч "Тэнгэрийн Хунтайж" гэдэг нэр энгийн санагдсан байх.


- Гэр бүлээ танилцуулж болох уу?

- Ам бүл дөрвүүлээ амьдардаг.  Аав, ээж, дүүтэйгээ. Багаасаа биеэ даасан. Миний амьдралд хамгийн их тус дэм болсон хүн бол намайг бүтээхээс эхлүүлээд, өдийг хүртэл халамжилсан ээж минь. Ээж хүний тус дэмийг хүн бүр мэдэж байгаа байх. Ээжийнхээ энгэр дээр өссөн хүн дээ. Гэхдээ биеэ даасан гээд эрхэлдэггүй гэсэн үг биш. Биеээ даасан байдал, эрх гэдэг хоёр өөр ойлголт. Мэдээж ээжийн хүүхэд, эмэгтэй хүний хайранд умбасан хүн эрх л байж таараа. Харин бие даасан амьдрал бол хариуцлага.

- Өөрийг тань загвар өмсөгч Төгсөөтэй үерхэж байгаа гэсэн. Танилцсан түүхээсээ сонирхуулаач?

Үерхэж байгаа. Бид нэг үйл ажиллагаа дээр танилцсан. Ярилцаж үзэхэд байгаа байдал, яриа нь их таалагдсан. Түүнээс хойш өдөр болгон уулзах болсон юм. Үерхээд хагас жил болж байна. Нэг нэгнийхээ араас гүйсэн гэх зүйл байхгүй. Хүмүүс ингэсэн тэгсэн байх гэж их хүлээж байгаа байх. Энэ бол хүний амьдрал. Хайр сэтгэлийн асуудлаа олонд дэлгэх шаардлагагүй.

- Найз охин тань өөрөөс чинь хэд эгч вэ?

- Нэг хоёр насны л зөрүүтэй. Үе тэнгийнхэн.

- Та хоёрын үерхэж эхэлсэн тухай мэдээ сошиалаар цацагдсанаас хойш охидын бухимдсан сэтгэгдлүүд фэйсээр дүүрэн байгаа. Энэ тухайд?

- Ганц хоёрыг нь харж байсан. Энэ тухай сайн хэлж мэдэхгүй юм. Зүгээр л хөнгөн яриа байх.

- Та хэр сайн аав болох бол?

- Би гэр бүлийн тухай бодох цаг арай болоогүй байна. Энэ тал дээр төлөвлөгөө байхгүй. Болох зүйл болдгоороо л болно. Хэр сайн аав байх нь дийлэнх хувь нь надаас шалтгаалах ч  өөр олон хүчин зүйл бий. Гэхдээ эцсийн бүлэгт хүний сэтгэл мэднэ. Гэр бүл гэдэг ганцхан миний эрх ашгийн асуудал биш. Жишээлбэл, миний сайн аав байх нь авч байгаа цалин, ажлаас, цаг үеийн байдлаас шалтгаална. Цаг үеийн байдал тайван байвал олон гэр бүл жаргалтай байна.     

- Хэдэн охинтой үерхэж байсан бэ?

- Хүн л юм хойно үерхэл байсан. Надад хүнд үхтлээ дурлаж байсан үе ч бий. Жинхэнэ хайр бол амьдралаа хуваалцах, нэг байсан зүйл хоёр, гурав, дөрөв болох юм. Хүнд хайртай болох нь хайртай хүнийхээ эрх ашгийг өөрийнхөө эрх ашигтай адил байлгана гэсэн үг.                    

- “Тэнгэрийн хун тайж” гэдэг нэршлийн тухайд ямар бодолтой явдаг вэ. Таныг анзаарахад энэ “өргөмжлөлөөс”  ичиж нэрлэхэхгүй байх шиг?

- Олон нийтийн дунд хашгараад дуудвал эвгүй. Ингэж дуудаж байгаа нь маазарч байгаа л хэрэг. Нэлээн хэдэн удаа тэгж дуудаж байсан. Би инээгээд өнгөрдөг. Муухай харуулж байснаас инээлгэсэн нь дээр.  Гэхдээ тэр бол шоуны хоч нэр. Цирк гэх мэт салбарууд уран бүтээлчдэд олон хоч нэр өгсөн байдаг. “Тэнгэрийн хун тайж” гэдэг бол “Авьяаслаг Монголчууд” шоунаас надад өгсөн нэр юм. Гадаадын орнуудад зүүлбэр талдаа Тэнгэрийн хаан, Дэлхийн хамгийн халуухан залуу гэх мэт олон нэршилтэй уран бүтээлчид байдаг.


- Таныг охидын зүрх сэтгэлийг булаасан гэж ярьдаг. Өөрөө эгчмэд бүсгүйчүүд сонирхдог уу?

- Яг тийм бүсгүй сонирхдог гэсэн зүйл надад байхгүй. Би гоо зүйг эрхэмлэдэг. Ер нь муу муухайгаас хол байж гоё сайхан луу тэмүүлдэг. Хүн ер нь муухай санагдсан зүйлээс зугтааж, таалагдсан зүйл рүүгээ тэмүүлдэг. Үүнтэй л адил. Насны зөрүү нээх чухал биш. Үнэхээр хайртай, тэмүүлж байгаа бол ямар ч аргагүй. Хайр хүнийг ялгахгүй.

- Шүүгч Дээгийгийн 10 жилийн дараа товлосон болзоонд ямар хариу өгөх вэ. Одоо хариу өгөх цаг мөч мөн үү, эсвэл 10 жилийн дараа өгөх үү?

Энэ бол цэвэр энтэртайнмэнт. Дээгий эгчтэй хааяа таарч байдаг.  10 жилийн дараа болзох эсэх нь сонирхолтой л юм. Энэ тухай сайн хэлж мэдэхгүй нь. Гэхдээ ер нь болзохгүй байх. 10 жилийн дараа болзох шаардлага гарахгүй биз.

- Загвар өмсөгчийнхөө ажлыг хийж байгаа юу?

- Хийж байгаа. "Монгол Модель" агентлагтаа харьяалагдаж байна. Хааяа зураг авалтууддаа ордог. Ямар ч байсан хийх юмаа хийгээд явж байна. Би хэр их юм хийж чадах бол гэж бодон өөрт байгаа нөөц боломжоо ашиглан, хичээж байгаа. Ирээдүйг хэлж мэдэхгүй юм. Ажилтанд хүрэх үгүй нь тухайн хүний чадвараас хамаарна. Саяхан хэд хэдэн зураг авалтуудыг амжилттай хийснээс хойш санал нэлээн ирж байгаа.

- Та өөрийгөө хэр чадвартай гэж боддог вэ?

- Өөртөө шүүмжлэлтэй ханддаг. Би чадаж байна гэж боддоггүй. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр өлсгөлөн байдаг. Өмнө нь ийм байсан одоо тийм болно. Шат шатаар ахихыг хүсдэг.           

- Ямар хоббитой вэ, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх үү?

- Чөлөөт цагаараа амьдардаг хүн гэхэд болно. Би өглөө 8-6 цаг хүртэл ажилладаг хүн биш. Ажлаа хүссэн цагтаа дураараа хийдэг.  Тиймээс миний амьдрал тэр чигээрээ ажил эсвэл чөлөөт цаг байх. Хобби гэвэл хайртай хүмүүстээ зориулж хоол хийх.  Гэхдээ ойрын хугацаанд дотнын хүмүүстээ зориулж хоол хийж өгч чадаагүй. Ажлын цаг заваас шалтгаалаад.

- Хэр их шоуддаг вэ, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэдэг үү?

- Би шоудах, зугаацах хэрэгцээ багатай. Учир нь өөрөө энэ салбарын хүн. Байнгийн энтертайнмэнт, шоу цэнгээний чиглэлийн ажил хийдэг. Тиймээс найзуудтайгаа чөлөөт цагаа өнгөрөөхөөр дуу чимээтэй газар очно гэхээр хайран. Харин агаарт гараад, зугаалбал сайхан. Архи дарсыг хэрэглээ утгаар нь хэрэглэдэг. Согтууруулах төрлийн зүйлийг тааруулж л хэрэглэдэг. Тухайлбал, бэлтгэл хийхэд хамаг булчин шөрмөс хөндүүр орж, ядарсан, амарч чадахгүй үед бага зэргийн пиво уучихаар тайван амардаг. Өглөө сэрэхэд бие суларсан байдаг. Хааяа Улаан вино уухад сайн гэдэг. Би хэтрүүлж хэрэглэж, согтуурхах дургүй. Хэрэв согтууруулах ундаа их хэрэглэвэл үзүүлбэрээ үзүүлж чадахгүй болно. Орчин үед "Тарзааны" амьдралаар амьдарч байна гэхэд болно.

- Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх тухай залууст зөвлөвөл?

- Хугацаа алдах нь хамаагүй. Сонирхолтой би энийг хийх ёстой гэсэн зүйлээ олох хэрэгтэй. Хийх зүйлээ олоогүй байх цаг хугацаагаа бусдад хамааруулж өнгөрөөх хэрэггүй, аль болох өөртөө төвлөрөх хэрэгтэй. Эрэлч хайгуулч байж, дуртай зүйлээ олох хэрэгтэй. Дуртай зүйлээ олж хийж эхэлсний дараагаар амжилт өөрөө ирдэг. Залуус өөртөө үнэнч байх нь чухал.

- Ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа вэ. Бүжиг болон одоогийн хөдөлмөрлөж буй салбар тань залуу насных, цаг хугацаатай шүү дээ?

Амьдралд цаг хугацаагүй зүйл байхгүй. Хичээж байгаад чадварлаг үзүүлбэрүүдийг хийж сураад, ОУ-д аялан тоглолтоор явна. Хүн хөгширнө гэдэг туршлага хуримтлуулна. Гэртээ хөгширч байгаа аяллаар яваад хөгширч байгаа хүн ялгаатай. Туршлагатай хүнээс  сайн уран бүтээл гардаг. Би ийм юм хийж байна гэж ярихаас илүүтэй үйлдлээрээ харуулахыг хүсч байна. Миний хийж, бүтээсэн зүйл миний өмнөөс ярих болно.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.21.82) 2017 оны 09 сарын 07

яа яа бузар бузар. баримтгүй гүтгэлэг нь дотроо хор шиг буцалж яваа сэтгэл нь харласан амьтад муухай гүтгэлэг бичих юмаа. атаархал гэдэг хүнийг дотроос нь үргэлж идэж хэмлэж тамалж байдаг. зовлонт амьтад хөөрхий юм даа..

0  |  0
(103.10.21.82) 2017 оны 09 сарын 07

яа яа бузар бузар. баримтгүй гүтгэлэг нь дотроо хор шиг буцалж яваа сэтгэл нь харласан амьтад муухай гүтгэлэг бичих юмаа. атаархал гэдэг хүнийг дотроос нь үргэлж идэж хэмлэж тамалж байдаг. зовлонт амьтад хөөрхий юм даа..

0  |  0
(103.10.21.82) 2020 оны 01 сарын 14

Төгсөөг эрлийз ч гэх шиг. хамаа намаагүй бүлтэрч байнаа. Маш аймшигтай муухай хорон хүмүүс байна. Төгсөө бол монголын сэхээтнүүдийн сор болсон уран зохиолч, орчуулагч , найруулагч Э.Оюун гуайн үр ач шүү дээ. Бурхан минь монголчуудын хорон санаа өөрсдийгөө алж байгаам. Ийм худал хорон юм ярьсан хүмүүс өөрсдөө л уруудаж яваа улс байдаг.Хорон атаач зангаа орхиж өөдөлцгөөе, хөгжицгөөе монголчуудаа...

0  |  1
(103.10.21.82) 2017 оны 09 сарын 07

Төгсөөг эрлийз ч гэх шиг. хамаа намаагүй бүлтэрч байнаа. Маш аймшигтай муухай хорон хүмүүс байна. Төгсөө бол монголын сэхээтнүүдийн сор болсон уран зохиолч, орчуулагч , найруулагч Э.Оюун гуайн үр ач шүү дээ. Бурхан минь монголчуудын хорон санаа өөрсдийгөө алж байгаам. Ийм худал хорон юм ярьсан хүмүүс өөрсдөө л уруудаж яваа улс байдаг.Хорон атаач зангаа орхиж өөдөлцгөөе, хөгжицгөөе монголчуудаа...

0  |  0
(103.57.94.203) 2017 оны 08 сарын 01

Ih ayataihan uuriin bodoltoi zaluu um Iim hyn ih baigaasai

0  |  0
(103.57.95.188) 2017 оны 08 сарын 01

Ухаалаг залуу,зөв амьдраарай,амжи

0  |  0
(202.179.25.65) 2017 оны 07 сарын 31

Amjilt mundag shuu

0  |  0
(203.91.115.40) 2019 оны 02 сарын 16

Амьдрал, амжилт, зүс царайндаа бүү бардаарай.

0  |  0
(202.72.242.5) 2023 оны 07 сарын 14

Мундаг хүү байна. Санаа зөв бол заяа зөв гэж. Дүүдээ амьдралд нь сайн сайхныг хүсье

1  |  0
(202.180.220.26) 2023 оны 07 сарын 14

Атаархуу шаарнууд вээ Сайхан Монгол залуу юмаа. Зорилготой, ухаантай, хөдөлмөрч, өөртөө болон үзэл бодолдоо үнэнч. Гол нь биеэ зөв үлгэр жишээ болохуйц авч явж чадаж байна. Манай үеийн манлайлагч яах аргагүй мөн. Зүгээр л циркийн үзүүлбэр хийгээд байвал хэн ч анзаарахгүй. Олон олон циркчдийн хийж сэтгээгүйг хийж чадсан Циркийн урлагийг интертаймент чиглэлээр хөгжүүлж, арилжиж, соёлын бүтээгдэхүүн болгох том алхам хийлээ

1  |  0
(59.153.112.83) 2020 оны 01 сарын 14

XEN CH BISH XUMUUSIIN TUXAI BICHEED TUUNIIG NI UNSHSAN XUMUUS BUXIMDATCGAAGAAD XETSUU UMAA.AMIDRALD xereg boloxuits pragmatik sedweer bich l dee.

1  |  0
(202.9.40.47) 2020 оны 01 сарын 14

Tanihchguim bn..taniad ch ene bandiar yahiim bilee..toosgonii bulan daahuu

1  |  0
(124.158.126.197) 2017 оны 07 сарын 06

kkkkkkkkkkkkk hun taij

0  |  0
(202.131.235.4) 2019 оны 02 сарын 16

mundag bnaa ilvv ih hicheegeerei, hen yu geh ni hamaagui uuruu ymr bodoltoi ymr zorilgotoi bn tegeel boloo shdee. Manai ulsand chini hun sn saihan amidarch bolohoo bailee neg ni jhan gaigui yawahaar l erliiz hurliizaar ni duudaal jhan urgun hureend setgej amirtsgaagaachee. Hun ern uuruus ni deeshee garsan huniig uzej chaddaggui gsn. hun muulhiihaa orond hicheegeech dee. Ene hun chini chamaig showdaad yawj bhad muruudliihuu tuluu hicheej udur shunugui zutgej bsn bn shdee. Yadaj gants udaa sn talaas ni yumiig harj bgaach........ Tsenguun amjilt husie. mundag zaluu shvv chi ueiihniihee tuluul bolj chadah bn aa buh hun iim bval ymr saihan we

0  |  0
(74.82.35.25) 2023 оны 07 сарын 14

Орчин үеийн жентельмен байна. Залуус ухаалаг сайхан болж байгаад дунд насны бид бахархах хэрэгтэй . АМЖИЛТ.

1  |  0
zochin(202.179.31.47) 2017 оны 07 сарын 03

Zarim zalyychyyd uasan ih ataarhyy uym be,uursduu uych chadahgyi baij iim myndag zalyyg oontogloh

0  |  0
(103.87.255.42) 2017 оны 07 сарын 03

ЭРЛИЙЗ ГАР Ш ДЭЭЭ, ЭРЛИЙЗҮҮД ӨӨДӨӨ ГАРСАН ЦАГ ЮМАА, ЛАЛАР ГЭЖ

0  |  0
Zochin(66.181.181.93) 2017 оны 07 сарын 02

Uuriin gesen bodol husel zorilgotoi hiih yumaa hiichdeg mundag zaluu bn amjilt

0  |  0
Zochin(139.5.218.215) 2017 оны 07 сарын 01

Mundag hudulmurch zaluu amjilt husey

0  |  0
Aaa(61.178.36.136) 2020 оны 01 сарын 14

Тэр Төгс гэдэг нь хятадын эрлийзийн хүүхэд гэхээр хурлийз болж бна уу

1  |  0
zochin(66.181.178.210) 2023 оны 07 сарын 14

bagadaa ih hoorhon tsarailag huu baisan eej aav ni tsever mongol shu bagaasaa hyatad hel surch bolno sh de, er ni ih biee daasan huuhed baisan, chingesiin baga nasand togolson do odoo saihan zaluu boljee eej ni tom ajil hiideg bailaa ah ni bas ih tsarailag odo tom zaluu bolson bh neg ohin duutei de

1  |  0
zochin(66.181.178.210) 2017 оны 07 сарын 01

bagadaa ih hoorhon tsarailag huu baisan eej aav ni tsever mongol shu bagaasaa hyatad hel surch bolno sh de, er ni ih biee daasan huuhed baisan, chingesiin baga nasand togolson do odoo saihan zaluu boljee eej ni tom ajil hiideg bailaa ah ni bas ih tsarailag odo tom zaluu bolson bh neg ohin duutei de

0  |  0
anguuch tugsuu(66.181.185.218) 2017 оны 06 сарын 30

Tugsuug saihan zaluuchuudiin anguuch gej l boddog umnu ni 2 ch zaluud tugs uuruu uerheh sanal tavij baisan gej sonsoj bsiin bna

0  |  0
зоя(59.153.112.211) 2017 оны 06 сарын 30

хятад сургууль төгссөн гэхээр хятадын эрлийз үү ер нь л нэг нотой санагдчихлаа Би бол хичнээн хүүхдээ ирээдүйд хэрэгтэй гэж үзэн хятад сургуульд оруулахгүй олон хүмүүс над шиг бодолтой, хичнээн сайхан залуу / энийг сайхан гэж байгаа юм биш шүү / байгаад ч хятадын эрлийз гэнгүүт ярзайсан төрх гарч ирээд ой гутдаг

0  |  0
Bi(202.9.42.55) 2017 оны 06 сарын 30

Daruu bhd bolnodoo

0  |  0
11(202.9.40.143) 2017 оны 06 сарын 30

Mundag :) Amjilt

0  |  0
SJ(116.84.110.6) 2017 оны 06 сарын 30

Nemj helehed Tugsuu ch uuriin gsen bodoltoi zorilgotoi ulger avah zuil olontoi , shildeg modeluudiin neg sanagddag. Neg negendee taarsan goyo hosuud bna aa.

0  |  0
SJ(116.84.110.6) 2017 оны 06 сарын 30

*zaluu gh gj bsiimshuu

0  |  0
SJ(116.84.110.6) 2017 оны 06 сарын 30

Yariltslagaas ni harahad uneheer mundag zalguu shig sanagddag. AMJILT HUSII.

0  |  0
SJ(116.84.110.6) 2017 оны 06 сарын 30

Yariltslagaas ni harahad uneheer mundag zalguu shig sanagddag. AMJILT HUSII.

0  |  0
уншигч (150.129.142.7) 2017 оны 06 сарын 30

Хөөрхөн сүрхий хүү юмаа. Бас их даруухан энгийн юм шиг байгаа юм.

0  |  0
Top