Маргаашнаас хэрэгжиж эхлэх зөрчлийн тухай хууль бидний амьдралд ингэж тусна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 30

  Зөрчлийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар баталж хуулийн хэрэгжих хугацаа   долдугаар сарын 1-нээс  буюу маргаашнаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Ингэснээр  олон зөрчилд торгуул ногдуулахаар заасан бөгөөд тодруулбал, 10000-100 сая хүртэлх торгууль ноогдуулахаар тусгасан юм. 

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн төсөлд баривчлах шийтгэлийг долоо хоногоос 30 хоногийн хугацаагаар шүүх оногдуулахаар тусгасан ба баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болох зарчмын шинжтэй саналыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл танхайрах, зүй бусаар биеэ авч явах, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, жагсаал цуглааныг зохион байгуулах журам зөрчих, эрүүл мэндийн тухай хууль зөрчих, хулгайлах, хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, гэмтээх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох зэрэг зөрчилд торгох, баривчлах шийтгэл сонгож оногдуулахаар хуульд тусгагдсан. 

Энэхүү хуулийн төслийг боловруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал нар багтсан байдаг. Тэднийг "Амьдралд нийцэхгүй хэтэрхий хатуу заалтууд оруулж ирснийг" гишүүд хэлэлцүүлэх үеэр эсэргүүцэж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн  Ж.Батзандан "Мансуурсан үед нь баривчилна гэж байна. Тэгвэл хоёр пиво уучихаад мансуурсан явж болно. Айраг уучихаад мансуурч болно.  Энэ бүхэнд баривчлаад байх уу. Шүүхэээс гадуур цагдаагийн дур зоргоор баривчлаад байж болохгүй. Шийтгэх торгуулиар нь үлдээвэл ямар вэ?" гэдэг саналыг ч тавьж байсан. 

Ингээд Зөрчлийн тухай хуульд тусгасан зарим заалтууд бидний амьдралд хэрхэн тусах талаар түүвэрлэн хүргэе. 

 -Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол  хувь хүнийг тавин мянган төгрөгөөр торгоно.

-Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж  хувь хүнийг гучин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун мянган төгрөгөөр торгоно.

-Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хувь хүнийг 25 мянган төгрөгөөр торгоно.

-Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол  хувь хүнийг арван мянган төгрөгөөр торгоно.

-Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол  хувь хүнийг нэг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно.

-Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун мянган төгрөгөөр торгоно.

-Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун мянган төгрөгөөр торгоно.

-Хуулиар хориглосон газарт, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхүл жагсаал, цуглааны явцад түүний зорилгыг өөрчилж хориглосон жагсаал, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгоно.

-Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг сая төгрөгөөр торгоно.

-Эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөр гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж, хүнийг хоёр зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөр торгоно.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anita(94.242.62.132) 2017 оны 09 сарын 08

Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цөхрөнгөө барж байсан болохоор би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчид шалгагдаж байсан. Найзынхаа найз маань Foxx Loan Firm нэртэй итгэмжит зээлдүүлэгч гэж нэрлэсний дараа надад 45,000 еврогийн зээл олгосон юм. Стрессгүй ажлын хоёр өдөр. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол foxx.loanfinancialaid@gmail.com дээрээс энэ боломжийг ашиглан энэ боломжийг ашиглахын тулд бодит зээл хайж хайж байсан хүнд

0  |  0
mnb(122.201.24.146) 2017 оны 06 сарын 30

NEG HUNII ZASAGIIG HAR UHAANAAR BODHOD HUVIA HICHEEGCHID L JARGADAG

0  |  0
mnb(122.201.24.146) 2017 оны 06 сарын 30

HETERHII HUNII ERH CHOLOOND HALDAJ KAMERAAR AJIGLAH N TORIIN BUS BAIGUULLAGIIN SANAAND TAARAHGUI

0  |  0
20-17(66.181.176.20) 2017 оны 06 сарын 30

энэ хуультай холбоотой зөрчлүүдийг ямар утсанд мэдэгдэх вэ?

0  |  0
Top