IKEA-гийн босс бол дэлхийн хамгийн “харамч” ТЭРБУМТАН

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 01

Шведийн гэр ахуйн бараа үйлдвэрлэгч IKEA брэндийг үндэслэн байгуулагч Ингвар Кампрад анх 2000 онд Билл Гейтс тэргүүтэй дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад орж иржээ. IKEA тавилгын компаниа дэлхийн 31 оронд 200 гаруй дэлгүүртэй, 75 мянган хүнийг ажлын байраар хангаж жилд 12 тэрбум ам.долларын гүйлгээ хийдэг болтол нь хөгжүүлсэн И.Кампрад гэж хэн бэ.  

Ингвар Кампрад Шведийн өмнөд хэсэгт орших Agunnaryd тосгоны Elmtaryd хэмээх жижигхэн фермд өсч торнижээ. Тэрбээр бүүр бага байхдаа нийслэл Стокгольмоос шүдэнз их хэмжээгээр худалдан аваад тосгондоо авчирч зарвал их ашиг олох юм байна гэдгийг ойлгон бизнес хийж эхэлсэн байна. Улмаар 16 ч хүрээгүй байхдаа жижигхэн бизнесээ загас, мод, бал харандаа зэрэг олон төрлийн бараа зардаг болтол нь өргөжүүлж байжээ. Эцэг нь хүүгээ 17 настай байхад нь сайн суралцсаных нь төлөө хүссэн зүйлээ автугай хэмээн багагүй хэмжээний мөнгө өгөхөд тэр мөнгөө юунд зарцуулсан гэж та бодож байна. Тэрбээр IKEA-г үндэслэн байгуулжээ. Компанийн нэрний IK гэдэг нь Ингвар Кампрад E болон A нь Agunnaryd, Elmtaryd гэсэн үг аж.

Залуу насандаа Ингвар нэг бус нацист бүлэглэлд гишүүнээр элсч явжээ. 1994 онд энэ тухай мэдэгдэхэд тэрбээр “Фашист бүлэглэлд элсч байсан нь миний амьдралын хамгийн том алдаа” хэлсэн гэдэг.

Компанийнх нь нэрийн хуудас болсон мебель эдлэлийн үйлдвэрлэлээ тэрбээр 1947 онд эхлүүлжээ. Уг нь бол туршилтын журмаар л гаргаж байж. Гэтэл анхны бүтээгдэхүүн гарсан тэр дариуд л бусад үйлдвэрлэгчдийн зүгээс дайсагнах болсон учир 1951 онд өөр бусад салбараа орхиж зөвхөн мебелийн үйлдвэрлэлдээ гол анхаарлаа хандуулах болжээ.

1953 онд анхны салоноо нээлээ. Тэрбээр бусад үйлдвэрлэгчдийн хардаж байсанчлан мебелийн үнийг буулгасангүй, худалдан авагчдыг төлсөн үнэдээ бус авсан барааныхаа чанарт сэтгэл ханамжтай байлгах зорилго тавин ажилладаг байжээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт үнийг буулгаж өрсөлдөгчдөө дарах бодол дотроо тээж явсан нь мэдээж. Хэрэглэгчиддээ санал болгодог дизайны шинэлэг шийдлүүдийг нь одоо дэлхийн нийт андахгүй болжээ. Тэдний тавилгууд бүгд задлагдан савлагдсан байдагнь тээврийн замд үүсэх эвдрэлийг багасгаж, чанараа хадгалах сайн талтай байсан юм.     

Компанийнх нь бүтээл хүмүүсийн амьдрах орчинг сайжруулаад зогсохгүй, хүмүүсийг өөрсдийг нь сайжруулна гэж Ингвар боддог аж. Тэрбээр өрсөлдөгчидтэйгөө үнэ, чанар, үйлчилгээ гэсэн гурван салбарт дайтаж бүгдэд нь ялжээ. Нэгэн үе худалдан авагчид зөвхөн IKEA-гийн дэлгүүрт л бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй үзэж шилж сонгож болдог байв. Лакшми Митталыг энэтхэгчүүд дэлхийн хамгийн баян хүн гэж үздэг шиг шведүүд ч бас түүнийг дэлхийн хамгийн баян гэж бодоцгоодог. Шведийн бизнес мэдээллийн “Векканс Аффарер” сэтгүүл 2004 онд түүнийг Билл Гейтсээс ч илүү хөрөнгөтэй, дэлхийн хамгийн баян хүн гэж бичиж байв. 

И.Кампрадыг зарим нэг хэвлэлд “Дэлхийн хамгийн харамч тэрбумтан” гэж нэрлэх нь бий. Тэрбээр Швейцарийн Лозанн хотноо амьдардаг бөгөөд ажилдаа метрогоор явж, хуучин “Вольво” машин унадаг, гадагшаа явахаар бол Bed&Breakfast хэмээх өдрийн хоолгүй зочид буудлыг сонгодог аж. Хэрвээ орсон газрынх нь кофе үнэтэй санагдвал хажуугийн дэлгүүр рүү “гялс” гүйж ороод авчихдаг, халаасндаа бутархай мөнгө байнга авч явдаг зантай. Гэсэн ч түүний дэргүүрүүд үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгийнхаа эмзэг хэсэгт байнга тусалдаг бөгөөд И.Кампрад өөрөөсөө харамласан мөнгөө ЮНИСЕФ зэрэг байгууллагад харамгүй хандивладаг ажээ. “Форбс” сэтгүүл түүний хөрөнгийг 23 тэрбум гэж үзэж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтынхаа 11 дүгээрт жагсаасан юм.        

 

С.Төгөлдөр

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbaa(94.234.38.201) 2017 оны 07 сарын 01

Ted bayandaa bayan yaduudaa ch yaduu. Gol ni bayan geed bayarhdaggui. Hamgiin unetei Porshe, Ferrari unachihaad manai muu jijighen su shi restoranaar uilchluulj 12 hon shirheg su shi idchiheed l bayarlalaa geed gardag engiin saihan bayachuud bna aa bna.

0  |  0
enkh(27.123.214.105) 2017 оны 07 сарын 01

энгийн хүн байна, жаахан барагцаатай шаалдаа гэдэг шиг даварцан үнэтэй газрууд байдаг, тийм юманд дургүй хүн байна.

0  |  0
hi(85.159.214.124) 2017 оны 07 сарын 01

jinhene bayan hun gej ene huniig helj bgaa yum daa. manaihan nerelhuu bayarhuu bdag bolohoor gadnii hudaldagch nar buur sain meddeg bolson shuu dee

0  |  0
nara(66.181.191.238) 2017 оны 07 сарын 01

Manai terbymtangyyd xzee iim yxaanti bolox bolooooooo!

0  |  0
Odon(77.53.180.121) 2017 оны 07 сарын 01

Sweden humuus chin iim l humuus shuu dee! Engiin daruu , humuunleg zan chanartai. Bi darga , bi bayan hun gej hezee ch ongirch unetei ed edlel hergeldeggui . Tiim l engiin humuus

0  |  0
Top