Дорнод аймгийн прокурорын газраас шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг судалжээ

Дорнод аймгийн Прокурорын газраас орон нутгийн хэмжээнд 2017 оны 05 сарын байдлаар шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг гэмт хэргийн ангилал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюул, хохирлын хэр хэмжээ, ялтаны хувийн байдал зэрэгт тулгуурлан судалж, дүгнэлт хийсэн байна. Судалгаагаар тус аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр  эрүүгийн 74 хэрэг хэлэлцэгдэж, шийтгэх тогтоол гаран, 102 шүүгдэгчид ял шийтгэл оногдуулжээ.

Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг ангилалаар нь авч үзэхэд  хөнгөн 7, хүндэвтэр 57,  хүнд 2, онц хүнд 8 гэмт хэргийг хянан хэлэлцэж, 75 шүүгдэгчид хорих ял оногдуулсан байх ба шүүхээс хорих ял онондуулж буй байдлыг судалж үзэхэд хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн 29 шүүгдэгчид 2 жилээс 22 жилийн хугацаагаар хорих, 6 шүүгдэгчид 252 - 400 цаг албадан ажил хийлгэх, 16 шүүгдэгчид 1 сараас 6 сар баривчлах, 1 шүүгдэгчийг 960.000 төгрөгөөр торгох, 4 шүүгдэгчид тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялаар тус тус шийтгэж, 40 шүүгдэгчийг 1 жилээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэн хянан харгалзаж, насанд хүрээгүй 6 шүүгдэгчид 1 жилээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, 2 шүүгдэгчийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож шийдвэрлэсэн байна. Шүүхээс ял шийтгэл оногдуулсан ялтны хувийн байдлыг судлаж үзэхэд насанд хүрээгүй буюу 14-18 насны 13, 18-20 насны 2, 20-30 насны 19, 30-40 насны 45, 40-өөс дээш насны 23, боловсролгүй 11, бага боловсролтой 16, бүрэн бус дунд боловсролтой 38, бүрэн дунд боловсролтой 26, тусгай дунд боловсролтой 6, дээд боловсролтой 5, эрэгтэй 97, эмэгтэй 5, нийт 102 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, ял шийтгэл,оногдуулсан байна.

Шүүх гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөнд бага бус хэмжээний хохирол учруулсан 42, үлэмж хэмжээний хохирол учруулсан 6, их хэмжээний хохирол учруулсан 4, онц их хэмжээний хохирол учруулсан 1, бусдын биед  махбодид хөнгөн гэмтэл 8, хүндэвтэр гэмтэл 6, хүнд гэмтэл 4, хүний амь нас хохирсон 3 гэмт хэргүүдийг  хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. Судлагааны мөрөөр шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг тогтмол судлаж,ялын бодлогыг тодорхойлж, албадлагын арга хэмжээ түүний үр нөлөө хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголтонд хүргэх, улсын яллагч шүүх хуралдаанд шүүхээс эрс зөрүүтэй ялын санал гаргахгүй байх, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, хяналтын ажлын үр дүнг сайжруулах зорилгоор "Мэдээлэл” бичиж нийт прокуроруудад хүргүүлэн танилцуулж ажилласан байна. 

 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

gee [ 202.9.43.140 ]      |     7-р сарын 25 -нд, 07:24 минутанд

munhnaran eej