Шийлоог трансжендэр гэдгийг эцэг эх болох Анжелина Жоли болон Брэд Питт нар мэдэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

Шийлоог трансжендэр гэдгийг эцэг эх болох Анжелина Жоли болон Брэд Питт нар мэдэгджээ.

Дэлхийн хамгийн алдартай хосуудын нэг байсан Анжелина Жоли болон Брэд Питт нарын дундаас төрсөн анхны хүүхэд нь Шийлоо юм. Түүний талаар дөрвөн  настайгаас нь хойш трансжендэр гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр явах болсон.

Эцэг эх нь ч түүнийг трансжендэр хүү гэдгийг нэг бус удаа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө дурьдаж байсан билээ. 11 настай Шийлоо өөрийн хүйсийн баримжаагаа дөрвөн наснаасаа л мэддэг байв. Одоо тэрбээр өсвөр насан дээрээ явж байгаа бөгөөд  дааврын эмчилгээ хийлгэх болсныг гэр бүлийнхэн нь мэдээлжээ.

Эцэг эх болох Анжелина болон Брэдийн хувьд хүүгээ ойлгон дэмжсээр ирсэн юм. 2010 онд Vanity Fair сэтгүүлд ярилцага өгөхдөө Анжелина Шийлоогийн талаар ярихдаа "Тэр биеийн тамирын хувцас, хослол өмсөх дуртай. Хослол нь зангиа болон өмдтэй эрэгтэй хослол. Тэр эрэгтэй хүүхэд шиг хувцаслах дуртай. Тэр эрэгтэй хүүхдийн өмсдөг бүх зүйлсэд дуртай. Тэр өөрийгөө ах нарынхаа нэг л гэж боддог. Брэд бид хоёрын хувьд ч түүнд юу мэдрэх хэрхэн аяглахыг нь заахыг хүсдэггүй. Хүү маань өөрөө л юу мэдэрч хүсдэгээ шийдэх эрхтэй" гэж байлаа. Харин түүний аав Брэд Питтийн хувьд 2008 онд Опрагийн шоунд оролцох үеэрээ Шийлоогийн талаар "Тэр өөрийг нь Жоон эсвэл Питэр гэж дуудахад л хариу үзүүлдэг" хэмээн ярьж байсан юм.

Б.Янжиндулам

WWW.ZINDA.MN


Top