Харь гаригийн биет үү аль эсвэл...

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

эх дэлхийгээс өөр газар өндөр соёл иргэншил байдаг эсэх дээр эртнээс маргаж ирсэн. Харин байдагтай холбоотой янз бүрийн олдвор, зураг гэх мэт зүйлс түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайлбал, 2007 оны тавдугаар сард Мексикийн телевизийн сувгаар Метепек гэх газраас фермийн тариачин эр харийн биет олжээ гэх мэдээ цацагдаж олныг гайхшралд оруулж байлаа. Уг биетийг судалж үзэхэд биеийн зарим нэг хэсэг нь хүнийхтэй төстэй ч араг ясны бүтцийн хувьд гүрвэлтэй илүү төстэй байсан юм. Биет олдсон Метепек гэх газраас хачирхалтай, нууцлаг зүйлс ихээр олддог гэх яриа ч бий. Тэгвэл дээрх олдвор нь харь гарагийн биет биш бөгөөд арьсыг нь өвчсөн сармагчин гэж үзэх хүмүүс байдаг байна. Энэ тухай одоог хүртэл маргасаар байгаа аж. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрэлчимэг(66.181.161.67) 2020 оны 11 сарын 14

Хаан гэнээ

2  |  0
Top