Ханхүү Уильямд хүүхдүүд нь Диана гүнжийг үргэлж санаж явах нь чухал

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 04

Их Британийн ханхүү Уильям гэргий Кейт Миддлтон болон хүүхдүүдийн хамт Диана гүнжийн шарил дээр цэцэг тавьжээ. Диана гүнж амьд байсан бол  энэ сарын 1-нд 56 нас хүрэх байсан юм. Түүний хүү 35 настай Уильямын хувьд хүүхдүүд нь нас барсан эмээгээ үргэлж санаж, хүндэлж явах нь хамгийн чухал аж. Иймээс Уильям, Кейт Миддлтон нар гурван настай хүү Жорж, хоёр настай охин Шарлотта нараа дагуулан Грейт-Брингтон орж Диана гүнжийн шарил дээр очжээ.

Диана гүнж 1997 оны наймдугаар сарын 31-нд авто ослоор нас барсан билээ. Одоог хүртэл нэр нь дуурсагдсаар байгаа Диана нь ханхүү Чарльзын эхнэр байсан юм. Түүнийг нас барсны дараа нөхөр нь нууц амраг Камилла Паркер-Боулзтайгаа гэрлэсэн билээ.

Саяхан намтар зохиогч Эндрю Мортоны дэлгэснээр, Диана гүнж аз жаргалгүй гэрлэлт, хууралтаас болж амиа хорлохыг хүртэл завдаж байжээ. Чарльз Дианатай гэрлэхээсээ ч өмнө Камиллатай уулздаг байсан нь тодорхой болсон юм. Гэрлэснийхээ дараа ч нууц амрагтайгаа уулзсаар байсан Чарльзаас болж Диана гүнж сэтгэлийн хямралд орж, маш ихээр туржээ. Амиа хорлохыг завддаг байсан түүнийг ханхүү Уильям төрснөөр аварсан байна.


Диана, Чарльз нар ханхүү Уильям болон шинэ төрсөн хүү Харри нартайгаа. 1984 он.

О.Чанцаа

 WWW.ZINDAA.MN

Top