Нефтийн компаниудын ашиг огцом нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 05

Английн нефть бүтээгдэхүүн худалдаалагч Shell компанийн ашиг хоёр дахин нэмэгдэж 18.6 тэрбум ам.долларт хүрчээ. Бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн, үнэ өссөн зэрэг хүчин зүйл ашгийг ингэж өсөхөд нөлөөлсөн байна. Тус компани өмнө нь нэг жилд 9.8 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байжээ. Нэгж хувьцааны үнэ нь жилийн хугацаанд 27 хувиар өссөн байна. Тиймээс энэ жил 25 тэрмум ам.долларын ашиг олохоор төлөвлөжээ. Мөн нефтиэс илүү байгалийн хий олборлох ажилд анхаарлаа хандуулах аж. Ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын Роснефть компанийн ашиг ч өнгөрсөн жилтэй харьцуулахад 64 хувиар нэмэгдсэн гэсэн мэдээлэл Оросын сайтуудад гарчээ. 

 

С.Төгөлдөр

Top