Гурван хүн харамсалтайгаар амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Бичил уурхайд нуралт үүсч хувиараа алт олборлож байсан иргэд нурангад дарагдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн төвөөс 75 км зайтай орших Уянга сумын “Бөөрөлжүүт” 6-р баг “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-ын “Баярс гоулд” бичил уурхайд 10-15 метрийн гүнд нуралт үүссэн байна. Нуралтын улмаас хувиараа алт олборлогчид нурангид дарагдсан аж. Улмаар 4 хүнийг амьд, 3 хүнийг нас барсан байдалтайгаар гаргаж аваад байна. Тухайн үед уг ослын газар хэдэн хүн байсныг мэдэх боломжгүй байгаа тул эрлийн ажил үргэлжилж байна. Энэ тухай дуудлага өчигдөр Өвархангай аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Top