Дахин санал хураалтын ирц улсын хэмжээнд 18.83 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явагдаж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо ирцийн мэдээг 13:00, 18:00, 23:00 цагт олон нийтэд мэдээлэх юм. Үүний дагуу  Сонгуулийн Ерөнхий Хороо 12:00 цагийн байдлаар ирц хэдэн хувьтай байгааг мэдээллээ.

 СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын явцын мэдээг 12:00 цагийн байдлаар танилцуулъя.

Архангай-16,2%

Баян -Өлгий-9.5%

Баянхонгор-20.7%

Булган-15.6%

Говь-Алтай-19.4%

Говьсүмбэр-23.7%

Дорноговь-21.5%

Дорнод 16.2%

Увс-17%

Ховд-15%

Завхан-19%

Хөвсгөл-14%

Хэнтий-17%

Өвөрхангай-18%

Булган-15%

Сэлэнгэ-17%

Төв-18%

Дундговь-16%

Өмнөговь-18%

Cүхбаатар-19%

Баянгол дүүрэг-21%

Чингэлтэй дүүрэг-18%

Сүхбаатар-19%

Баянзүрх-22%

Налайх-22%

Сонгинохайрхан-19%

Хан-Уул-20%

Багахангай-27%

Аймгийн дүнгээр ирц 17.33 хувьтай байгаа бол нийслэлд 20.6 хувьтай улсын дүнгээр ирц 18.83 хувьтай байна. Өмнөх санал хураалттай харьцуулахад 2 хувиар бага байна. Энэ бол яг 12:00 цагийн дүн биш. Нэгээс хоёр цагийн өмнөх мэдээлэл.

Зөөврийн хайрцгаар 28,544 хүн саналаа  өгөхөөр бүртгүүлснээс 26,088 хүн саналаа өгсөн байна.

Төв аймагт  саналын хуудсыг санал авах машин уншихгүй байна гэсэн асуудал гарсан. Тиймээс холбогдох албаныхан шалтгааныг тодруулахаар явсан байгаа. Санал авах ажиллагаанд саатал гарсан тохиолдолд хуулийн дагуу гар ажиллагаанд шилжих ёстой. Үүний дагуу гар ажиллагаанд шилжиж санал асуулга хэвийн үргэлжилж байна" гэв. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.26.194.104) 2017 оны 07 сарын 07

СЕХ МАНАНГИЙН ТАЛД ИЛҮҮ ҮЙЛЧИЛЖ БАЙГААН ТОД ХАРАГДАЖ БАЙНА ЦАГААН САНАЛ ӨГӨХ ЁСТОЙ ЭНЭ НОХОДИЙН ҮГЭЭР ЯВАХ ЮМ БОЛ ЭХ ОРОНГҮЙЛ БОЛНО СОНГОЛТ БАЙХГҮЙ ЦАГААН ХООСОН СОНГОЛТ АРД ТҮМЭН БИЙ ШҮҮ СЕХ ШУДАРГА БИШ ЭНХБОЛД БАЯР ЭЛБЭГДОРЖИЙН ТАЛЫН БУУНЙ НОХОЙ

0  |  0
Top