Ц.Аззаяа: Шинжилгээний дүгнэлтээр Монголын импортын тарваснууд эрүүл болох нь тогтоогдсон

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Хятадын Нинбо хотод тарвасны өвчин тархаж аюулын харанга дэлдсэн талаар МОНЦАМЭ агентлаг өнгөрсөн сарын 27-нд мэдээлэл бэлтгэн анхааруулсан билээ. Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон МХЕГ Монгол Улсын тарвас импортлогч бүх компанийн тус бүтээгдэхүүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээний дүгнэлтэд Монголын импортын тарваснууд эрүүл болох нь тогтоогдсон байна. Энэ талаар Экспорт, Импорт хилийн хорио цээрийн газрын дарга Ц.Аззаяагаас тодрууллаа.

 Тэрээр "Манай улс БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг улсаас тарвас импортолдог. Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНХАУ-д  тарваснаас  шинэ төрлийн вирус гарсан гэх мэдээлэл гарсан. Мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Замын-Үүд боомтоор орж  ирж байгаа тарвасанд хийн болон хор судлалын лабораторийн шинжилгээ хийж хяналт шалгалтыг чангатган ажиллаж байна. Зах зээлд худалдаалагдаж байгаа тарваснаас  лабораторийн дээж авч шинжлэхэд пистицидийн үлдэгдэл болох хор судлалын шинжилгээгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй эсвэл эрсдэл дагуулсан тарвас илрээгүй. Монголын импортын тарваснууд эрүүл болох нь тогтоогдсон гэв. 

 

Б.Алтжин

 

 

 
Top