Хууль зөрчин зарим байгууллагууд ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

 Сонгуулийн санал авах өдөр бүх нийтээрээ амрах ёстой ч хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн компаниуд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, Төрийн банк өнөөдөр ажиллаж буй юм. Иргэдийн хүсэлтийн дагуу гэх нэрийдлээр өнөөдөр зарим салбарууд нь ажиллаж байгаа ажээ.

Төрийн банкаар дамжуулан хүүхдийн мөнгийг олгох ажлыг өнөөдөр зохион байгуулж байгаа юм байна. Мөн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Канто Констракшн компани ажилчидаа амраалгүй өнөөдөр бүрэн ажиллаж байгаа аж. Тэднийх 200 гаруй ажилчинтай бөгөөд дээрх иргэдийн санал өгөх эрх зөрчигдөж байна гэсэн мэдээлэл байна.

Т.Түвшин

  

 

Top