Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр цуцалтгүй авирсаар л байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 08

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаярын дэлхийн ноён оргилуудын нэг К2 ууланд хийж буй авиралтын талаар ZINDAA.MN сайт тухай бүрт нь мэдээлэл хүргэж байгаа билээ. 

Түүний авиралт хийж буй К2 ууланд маш хүчтэй цасан шуурга шуурч, авиралт хийх ямар ч боломжгүй байгаа тухай өчигдөр бид мэдээллэсэн. Тэгвэл гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнөө өглөө мэдээлэл ирүүллээ.

Тэрбээр "Цаг агаарын нөхцөл байдал хэдий тааруу байгаа ч бид хоёр, гуравдугаар кэмпээ байрлуулах зорилго тавиад байна. Одоо кэмп/отог/ 2-оо байгуулах, мөн 7450 метр хүртэл өндөр авалт хийж, зарим ачаагаа хүргэхээр хөдлөх гэж байна. Ингэхийн тулд өнөөдөртөө кэмп/отог/ 1-дээ буюу 6000 метрт, маргааш кэмп/отог/2-тоо буюу 6750 метрт, нөгөөдөр кэмп/отог/ 3-таа буюу 7450 метрт хүрчихээд буцахаар төлөвлөөд байна" гэлээ.

Эр зориг, тэсвэр тэвчээр, эх орон, элгэн саднаа гэсэн эрхэм уулчны маань туулан зам нь дардан байг.

 С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN


Top