“Боко харам”-ын гишүүдийг устгах ажиллагаа явагджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 08

“Боко харам” зэвсэгт бүлэглэлийн гишүүдийг устгах ажиллагаа Нигери улсад явагджээ. “Боко харам” бүлэглэл тус улсын Дифф хотын ойролцоох тосгон руу дайрсны дараа ийнхүү ажиллагаа явуулсан байна. Дайралтаар 20 цэрэг, хоёр энгийн иргэн амиа алджээ.

“Боко харам” нь барууны амьдралын хэв маягийг устгаж, исламын шашныхаа хууль ёсыг тогтоох гэсэн бүлэглэл юм. Нигерээс охидыг хулгайлж, тус улсад хяналтаа тогтоохоор алан хядах ажиллагаа явуулдаг энэ бүлэглэл “Исламын улс”-д үнэнчээр зүтгэдэг билээ. Тэд 2009 оноос хойш 20 мянган хүний амийг хөнөөжээ. “Боко харам”-аас болж 2.6 сая хүн орон гэрээсээ дүрвэсэн байна. Хэт даврагчид 10 мянган өсвөр насны хүүхэд, олон мянган эмэгтэйчүүдийг хулгайлжээ. Тэд охидыг бүлгийнхээ дайчидтай гэрлүүлж, хүчирхийлдэг бол эрчүүдийг амиа золиослогч болгон ашигладаг.

Нигерийн аюулаас хамгаалах хүчнийхэн “Боко харам” бүлэглэлийн 67 зэвсэгт этгээдийг устгажээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Top