Х.Баттулга: Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 10

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслол Төрийн ордны Их танхимд боллоо.  Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, улс төрийн намын удирдлагууд, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцлоо.

Х.Баттулга Үндсэн хуулийн дээр гараа тавьж, тангаргийн үг болох "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний эрх чөлөө үндэсний эрх мэдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээв. 

 Үүний дараа Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөв. 


 

Иргэдийн төлөөлөл үг хэлэв.  "Түмэн олондоо хүндлэгдсэн, төр улсаа мандуулсан, ард түмнийхээ итгэл сэтгэлийг даасан, улс эх  орноо дэлхийн хөгжилтэй орны жишигт хүргэсэн тийм сайн Ерөнхийлөгч болоорой миний хүү" гэв.

Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж  сүү өргөж хүүдээ халуун баяр хүргэсэн юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН УИХ БОЛОН АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ ХЭЛСЭН ОНЦЛОХ ИШЛЭЛИЙГ ХҮРГЭЕ.  

Тэрбээр  "Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  тангараг  өргөлөө. Энэ бол иргэд, сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би "Еөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна.        

Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ халуун талархал илэрхийлье.

Мөн хамтран өрсөлдөж, Монгол Улс дахь ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөдөө Монголын төлөөх цаашдынх нь үйл хэрэгт амжилт хүсье.

Мөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож ажилласан Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчийн цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.

Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар араасаа бодлого нэхэж, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэл шаардаж байна.  Олон түмний хүлээлт бол хийх ажлын минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж ойлгож байна.

Миний бие, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар Та бүхнийхээ итгэл дэмжлэгээр сонгогдож, дөнгөж сая Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу тангаргаа өргөлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг би, шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа энд дахин тангараглаж байна.

Та биднийг хойшлуулшгүй шийдэх ёстой ажлууд шилээ даран хүлээж байна. Би нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл нь ноцтой хэмжээнд ирж, Үндэсний “аюултай” байдалд хүрчихээд байгаад би онцгой анхаарч бүх боломж, бололцоог үүнд чиглүүлэн, төвлөрч ажиллах болно.

Энэ зорилгын төлөө Засгийн газар, УИХ-тай хамтарч, нэгэн хүчээр үр дүнд хүрэхийг зорих болно гэдгээ та бүхэнд дуулгая. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг. Та бүхний зөв шийдвэр, зөв бодлого бүрийг би дэмжин ажиллах болно. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дулимаг боловсруулсан бодлого, шийдвэр, хууль тогтоомж гаргаваас засах, залруулахын төлөө шаардаж, шүүмжлэх болно.

Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. 

Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дэлхийд нэртэй, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн маань бүтээмж нэмэгдсэн улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэл төгс байна.

 

Хууль ёсыг уландаа гишгэсэн, хуйвалдаанч түшмэдийн бодлогыг дэмжихгүй.

Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалдаг, аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.

Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна.  Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно.

-Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.

-Би эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна.

-Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна.

-Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна.

Би экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна.

Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч орон, үйлдвэрлэгч улс, хамтрагч үндэстэн байлгахын төлөө, ажилдаа шуурхайлан орно оо.  Мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх талбарт тэлж, гуравдагч хөршийн бодлого дээр онцгой анхаарал хандуулна.

Монголын маргаашийг, эх орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг, хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна.

Мөнх тэнгэр биднийг ивээг, сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

Дээдсийн хийморь сүлд биднийг уриалан дуудаг, Монгол Улс хөгжин бадартугай." гэлээ.   

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(66.181.160.106) 2017 оны 07 сарын 11

МОНГОЛЫГ СӨНӨӨХ ДАЙСАН БОЛОХ АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ОДООБҮР ИХЭЭР ЦЭЦЭГЛЭЖБАЙГАА ЭНЭ ЦАГИЙГ ЗОГСООХЫН ТУЛД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ.МӨН ӨГЛӨӨ БҮР АВЛИГЫН ХЭРГИЙГ САНУУЛЖ БАЙХЫГ ТУСЛАХУУДДАА ТУШААГААРАЙ.ТЭГЭЭД УИХ-Д БУГ БОЛТЛОО СУУЖ БУЗАР МУУГ ХИЙЖ НАЙРУУЛЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЭНЭ ИЭНЭГ ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛЖ НЭГ Л УДАА ДАХИН НЭР ДЭВШДЭГ БОЛОХ ХУУЛИЙГ САНААЧЛААРАЙ.ААХАР ШААХАР ЗҮЙЛЭЭР АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ БҮХ НАСААРАА ТӨРӨӨР ТЭЖЭЭЛГЭЖ ХОР НАЙРУУЛЖ БАЙДАГ БУГУУД ӨӨРСДДӨӨ ЗОРИУЛСАН ТЭР ХУУЛЬ ГЭЖ НЭРЭЛСЭН ЛУУВЬРИЙГ ТАСЛАН ЗОГСООГООРОЙ.ЮУ Ч ХИЙСЭН АРД ТҮМЭН ТАНЫ ТАЛД БАЙГАА БОЛ

0  |  0
иргэн(202.9.42.193) 2017 оны 07 сарын 11

монгол улсын ерөнхийлөгч эдийн засгийг сайжруулдаг , аж үйлдвэр хөгжүүлдэг хүн мөн үү

0  |  0
бөө(66.181.187.254) 2017 оны 07 сарын 10

Никель . В сочетании с кобальтом, железом и медью участвует в процессах кроветворения, а самостоятельно в обмене жиров, обеспечении клеток кислородом.

0  |  0
urgen(103.10.22.190) 2017 оны 07 сарын 10

URSULDUGCHIINHEE EH GEDEG CHINII L EHTEI ADIL HUURHII EHIIN UASIIG UNDULZUULEED UASAN CH IH UNDURT MORILNO BE EEDEE ENE NUGEL SHUU

0  |  0
urgen(103.10.22.190) 2017 оны 07 сарын 10

URSULDUGCHIINHEE EH GEDEG CHINII L EHTEI ADIL HUURHII EHIIN UASIIG UNDULZUULEED UASAN CH IH UNDURT MORILNO BE EEDEE ENE NUGEL SHUU

0  |  0
urgen(103.10.22.190) 2017 оны 07 сарын 10

URSULDUGCHIINHEE EH GEDEG CHINII L EHTEI ADIL HUURHII EHIIN UASIIG UNDULZUULEED UASAN CH IH UNDURT MORILNO BE EEDEE ENE NUGEL SHUU

0  |  0
Baldan(103.229.122.230) 2017 оны 07 сарын 10

Offshort bgaa munguu oruulaad irwel unemshine

0  |  0
BOOCOO(202.9.41.215) 2017 оны 07 сарын 10

BI BATTULGIIG YLNA GEJ BOOCOO TAVISAN YLLAA SHUUDEE.

0  |  0
Зочин(139.5.218.179) 2017 оны 07 сарын 10

Дээл, хувцас нь аятайхан бна. Алиалагч шиг шовгор малгай энэ тэрээр өмсөхгүй байх гэж найдаж байна шүү.

0  |  0
Зочин(183.81.169.24) 2017 оны 07 сарын 10

Ярих хийх хоер зоруутэй анх очирбат азийн бар болгон гээд бсан

0  |  0
zasss(202.9.41.244) 2017 оны 07 сарын 10

Iher hurga shig huurhun tsusnuud vee

0  |  0
Эрдэнэт(182.160.1.176) 2017 оны 07 сарын 10

Жэнко чинь Элбэгдоржоос намхан юм уу?

0  |  0
Top