Хятад, хойд солонгосчууд хамгийн жаргалтай ард түмэн гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 10

Дэлхийн улс орнууд иргэдээ амьдралдаа хэр хангалуун байдгийг тодорхойлох зорилгоор “Аз жаргалын индекс”-ийг тодорхойлдог билээ. Барууныхан бол “Аз жарглын индекс”-ийг амьдралын баталгаа, аюулгүй байдал, ирээдүйдээ итгэх итгэл зэрэг 11 үзүүлэлтээр тодорхойлдог бөгөөд Австрали, Канад улсууд тэргүүлсэн байсан. Харин саяхнаас коммунист дэглэмтэй улс орнууд аз жаргалын индексээ тодорхойлж, БНХАУ улс тэргүүлж, БНАСАУ тэргүлсэн мэдээ гарлаа. Хойд Солонгосын иргэд ирээдүйдээ итгэлтэй, ажил орлого, амьдралын түвшиндээ сэтгэл хангалуун байдаг гэсэн судалга гарсан талаар Пеньяны төв телевизээр дамжуулсан байна. Тус улсын иргэдийн “Аз жаргалын индекс” 98 хувьтай гарчээ. Хойд солонгосчуудын дүгнэж байгаагаар бол хятадууд 100 хувийн сэтгэл ханамж үзүүлэн энэ жагсаалтын нэгдүгээрт заларсан бол Куба, Иран, Венесуэль эхний тавд орсон байна. Харин хамгийн “Аз жаргалгүй иргэдээс америкчуудыг нэрлэсэнд гайхах зүйлгүй юм. Тэд “Сэм авгынхныг” 203 дугаарт эрэмбэлсэн байна. “Эвлэршгүй дайсан” БНСУ-ыг харин тийм ч доош нь хийлгүй 152 дугаарт жагсаасан байна.  

 

С.Төгөлдөр

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөн бурваа(202.70.46.237) 2017 оны 07 сарын 12

Дэглэм нь унасан хойно хэр их зовлонтой амьдарч байснаа ойлгоно оо гайгүй.

0  |  0
Тэнэгтэж гэнээ(27.123.214.116) 2017 оны 07 сарын 11

Аз жаргалгүй гэж хэлвэл алуулна ш дээ

0  |  0
Top