Наадмын билет 80 мянгад хүрч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 10

Маргааш Монгол түмний их баяр цэнгэл Үндэсний их баяр наадмын нээлт албан ёсоор эхлэх гэж байна. Жилдээ ганцхан тохиох наадмаа Төв цэнгэлдэхээс үзэхийг хүссэн иргэд хаа сайгүй. Харамсалтай нь Төв цэнгэлдэхийн суудлын тоо цөөхөн, тасалбар хомс байдал жил болгон л давтагдах. Өнөө жилийн хувьд ч мөн ялгаагүй. Иргэдэд энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний дөрвөн цэгээс билет борлуулсан ч хүрэлцээ муутайгаас авч чадалгүй хоцорсон хүмүүс олон байна. Тэдний хувьд шагийн билетээс өөр сонголт үлдээгүй гэж хэлж болно. Тэгвэл "Шагийн билет зарна" гэсэн зар хаа сайгүй харагдах. Зарж буй хүмүүстэй утсаар холбогдоход, билет маш цөөхөн байгаа шүү. 80 мянгаар авбал ав. Доошоо өгөх боломжгүй гэж байна. 

Уг нь наадмын билетийн үнэ багцаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж байсан ч, одоо шагчдын гараас 80 мянгаар авахаас өөр боломжгүй болоод байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(66.181.176.191) 2017 оны 07 сарын 10

Шагчидаас битгий аваарай хүмүүс ээ. Маргааш стадионы үүднүүд дээр наад балиар шагчид чинь шалдаа буучихсан багсайлгаад бариад зогсож байна.

0  |  0
Top