Тэргүүн хатагтай нарын ер бусын нууцууд

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 10

Бүх л эмэгтэйчүүдийн адил Тэргүүн хатагтай нарт өөр өөрсдийн хэв маяг, харилцааны нууц, өөртөө итгэлтэй, нөхөртэйгөө эвтэй байж, хүнд асуудлаас гарах өөрсдийн гэсэн арга бий. Харин “ELLE” сэтгүүл дэлхийн үе үеийн удирдагч нарын эхнэрийн ер бусын нууцуудаас хуваалцжээ.

Меланиа Трамп


Албан ёсны арга хэмжээнүүд дээр АНУ-ын Тэргүүн хатагтай ерөөсөө инээдэггүй. Оролцож байгаа үйл явдал нь инээхийг шаардаж байсан ч Меланиа Трамп нүүрний хувиралгүй харагддаг. Үүнийг нь хэвлэлүүд гэр бүлд нь асуудалтай, нөхөр нь дарангуйлагч, гэрлэлтдээ аз жаргалгүй байдаг гэх зэрэгтэй нь холбон бичдэг. Меланиа модель байхдаа Трампаас гэрлэх санал авахдаа түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч болно гэж санаагүй гэдэг.

Меланиа нөхрөө Ерөнхийлөгч болсны дараа сэтгэлзүйч дээр очдог болжээ. Одоо л тэрбээр өөртөө итгэлтэй болж, хэцүү нөхцөл байдлаас гарч чаддаг болсон гэнэ.

Жаклин Кеннеди


АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгчийн гэргий Жаклин тамхины тусламжтайгаар стрессээс ангижирдаг байжээ. Тэрээр энэ муу зуршлаа хүмүүсээс нуухыг хичээдэг байсан аж. Тэргүүн хатагтай зурагчнаасаа түүнийг тамхи барьсан байх үед зургийг нь авахгүй байхыг гуйдаг байжээ.

Диана гүнж


Диана өсвөр наснаасаа эхлэн сэтгэл гутралтай байжээ. Ханхүү Чарльзын эхнэр болоод тэрээр өөрийгөө хангалттай туранхай биш байна гэж үздэг байсан учир байнга жингээ барьдаг байжээ.

Англичуудын хайртай хүн байсан тэрээр биеийнхээ жинд үргэлж санаа зовж явдаг дутагдалтай байжээ. Мөн тэрээр нууц амрагтай нөхрөөсөө болж хардахын зовлонг эдэлж байсан нь олон тэмдэглэлд бичигдэн үлдсэн байдаг.

Карла Бруни


Францын Ерөнхийлөгч асан Николь Саркозийн эхнэр залуугаасаа л модель байж, олны анхаарлын төвд явсан ч Тэргүүн хатагтай болоод хүмүүсийн зүгээс ирэх шүүмжлэлд гутарч эхэлжээ. Иймээс Саркози эхнэрт нь чиглэсэн сөрөг сэтгэгдлүүдийг устгахыг тусгай албаныхнаас гуйдаг байсан гэнэ.

Раниа аль-Абдулла


Иорданы хаан II Абдаллагийн эхнэр орчин үеийн хамгийн загварлаг Тэргүүн хатагтай нарын нэгт ордог. Гэвч Раниагийн нэг дутагдал нь үнэтэй чулуугаар чимэглэсэн гутлуудтайгаа зохицон явах нь юм.

Нэнси Рейган


Рональд Рейган эхнэрээ гол зөвлөхөө гэдэг байсан. Тэрээр Нэнсийг л сонсдог байжээ. Харин Нэнси хувийн зурхайчтайгаа зөвлөхгүйгээр юуг ч шийддэггүй байсан гэнэ. Тэрээр нөхрийнхөө улс төрийн хэцүү асуудлуудыг үргэлж зурхайчтайгаа зөвлөлддөг байжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк(66.181.181.188) 2017 оны 07 сарын 11

МИЛАНАА ТРАМПТАЙГАА АДИЛХАН ЦАРАЙ МУУТАЙ ЮМ БАЙНА Ш ДЭЭ

0  |  0
Hi(178.165.131.163) 2017 оны 07 сарын 10

Manai eronxiilogch terguun xatagtai chuxal bish gs

0  |  0
Top