Ерөнхийлөгч Х.Баттулга: Туурга тусгаар улс орон минь хөгжин бадраг. Түмэн олон минь амар амгалан жаргаг

2017 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг нээж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагйин Баттулга наадамчин олондоо хандаж үг хэллээ. 

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм зочид гийчид ээ,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Туурга тусгаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос төрт ёсны их баяр монгол наадмын энэ гэгээн сайхан өдрийн халуун мэндийг наадамчин олон Та бүхэндээ дэвшүүлж, амрыг айлтган мэндчилье.

Монголын Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Ардчилсан хувьсгалын 27 жилийн ой энэ жил тохиож байна.

Монголын сайн нэрийг өндөрт өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэл өөрсдөө өөрсдөдөө эзэн байх их ухаан дээр эх орон минь өөдлөн дэвжиж явна. Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байна. Хөдөлмөрч, хичээнгүй Монгол ялж, хөгжил дэвшлийн их замд тэмүүлж байна.

Баяр наадмын энэ өдөр ч гэсэн бид хийж хэрэгжүүлэхээр зорьж буй олон ажлаа санаж, төлөвлөж, ярьж хэлж байх ёстой гэж би бодож байна. Улс орон, ард иргэдийн маань өмнө тулгамдсан ажилгүйдэл ядуурал, иргэдийн амжиргааг улам бүр дордуулахад нэрмээс болж байгаа зарим өрийн асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулж байна. Мөн эдийн засгаа сэргээн тогтворжуулах, бүтээн байгуулалтын их ажлаа цаг алдалгүй өрнүүлэх том зорилт бидний өмнө байгааг наадмын энэ индрээс би зориуд дурдаж байгаа юм аа.

Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй монгол наадам маань бидний нэгэн чухал өв соёл билээ. Төрт ёсны их уламжлал, түүх соёлын гайхамшиг, түмэн олны сэтгэлийн цэнгэл хосолсон үндэсний их баяр наадам маань дэлгэрзуны сайн цагт ийнхүү эхэлж байна.

Эх түүх, хэл соёлоороо бахархан омогшдог монгол хүн бүрийн сэтгэлд нар гийсэн наадмын сайхан өдөр зон олны минь сэтгэл тэнүүн цог золбоо дүүрэн морь нь хурдан, бөх нь хүчтэй, харваач нь мэргэн байг ээ.

Дэлхийд ганцхан монгол наадам дэнж дүүргэн эхэлж байгааг даяар олноо дуурсган зарлая.

Сайхан наадаарай.

Туурга тусгаар улс орон минь хөгжин бадраг.

Түмэн олон минь амар амгалан жаргаг.


 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.106.105) 2017 оны 07 сарын 12

сонгуулийн компанит ажил нь их шорвог,бохир байсан юм....цаана нь ЗИ байжээ.Зи Яг ийм хүн....Тэр ил гарсан бол Баттулга сонгогдохгүй байсан юм. Нуугдаж чадлаа. .Одоо нэгэнт сонгогдсон Баттулгыг зөв ажиллаасай гэж залбарих л үлдлээ....Толгойгоо ЗИ-д мэдүүлээд морь унасан толгойгүй хүн болчвоо......

0  |  0
zochin1(108.218.234.108) 2017 оны 07 сарын 12

Ene huniig songosnoor Mongolchuud dahiad l heden jil elgeeree mulhuh ni dee. 90-d onii huvichlalaar neleed heden gazruud unegui shaham avaad hanahgui deer ni 50-d litsenz ezemshdeg. Tegsen murtluu hurungu orlogiin meduuleg deeree 1/100% l meduulsen. Iim hun gargaj baisnaas Enkhboldiig songood, erkh medliig 100% MAN-d uguh bsan. Tegeed Mongol uudluhgui bol daraagiin songuuliar negmusun MAN-g uls turiin tavtsangaas archij hayah undesleltei boloh baisiin. Erkh medeliig 2 namd huvaakhaar, hariutslagiig biye biye ruugee chiheed eruusuu uragshaa yavahgui baina. Bid nar hedii boltol hashirkhgui bhiim

0  |  0
Дурак(202.9.42.2) 2017 оны 07 сарын 12

Туулж ирсэн түүх нь данаа хар бараан, худал хуурмагийн уул уурхай болсон, заль мэх, хулгайгаар баяжсан нөхөр. Тэр хэргээ далдлах гэж намынхандаа намайг дэмж гэж их мөнгө тарааж гарсан гнлэ. Уг нь аиаржаргал гарах бсан гсн. Одоо яана да улс орон минь самружлах вий аймаар хүншдэ

0  |  0
иргэн Үнэн(27.123.212.132) 2017 оны 07 сарын 11

Өнөөдрийг хүртэл их хөрөнгө цуглуулахын тулд хийж ирсэн ажил , энэд хэлсэн сайхан үг хоёр даанч авцалдахгүй байна даа .

0  |  0
Top