Магнай халиун азарга Улсын наадамд хоёр дахь түрүүгээ авлаа

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азрагын уралдаанд нийт 172 азарга уралдахаар бүртгүүлжээ. Үүнээс үүлдэр тогтооох комиссын шийдвэрээр 92 азарга уралдахаар гарааны зурхай руу мордсон юм.

Энэ жилийн улсын наадмын азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Монгол Улсын Тод Манлай уяач Т.Болдбаатарын магнай халиун азарга дахин түрүүлж, наадамчин олноо баясгав.

Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач О.Батболдын хээр азарга, гуравт, С.Мөнхнасангийн бор азарга, дөрөвтТөв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор, айргийн тавд, Дорнод аймгийн Баян-Уул сумын уяач, "Чандмань тал" компанийн захирал Ж. Энхболдын хул азарга тус тус хурдаллаа.


Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 66.181.179.177 ]      |     7-р сарын 11 -нд, 01:43 минутанд

yostoy saykhan amitan yum daa , burkhan mini