Хүй долоон худгаар сонин юутай...

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 11

Хүй мандлын дэнжийг зориод ирлээ. Хүлэг морьдын гийнгоон дуу цангинаж, наадамчин түмний уухайн дуу цуурайтаж байна, тэнд. Дэлгэр зуны налгар өдөр дэнж хотойтол наадна гэдэг үүнийг л хэлэх биз ээ. Дээлээрээ гоёсон монголчууд маань үр хүүхэд, ижий аав, хань ижлээрээ гоёсоор "Хүй долоон худаг"-т хүрэлцэн иржээ. 

Хуушуур элбэг, айраг бага байна

Наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч "Хүй долоон худаг"-т хуушуурын гэр хаа сайгүй. Нэг хуушуурын үнэ 1000 төгрөг гэнэ. Ихэвчлэн үхэр, хонины махтай хуушуур борлуулагдаж байв. Харин өнөө жил айраг харьцангуй бага зарагдаж байна. Олдоц багатай байгаа нь орон нутагт зуншлаг тааруу байгаатай холбож тайлбарлах хүмүүс ч байх. Гэхдээ Архангай, Булган, Төв зэрэг аймгуудаас авчирсан айраг мэр сэр тааралдаж байв Үнийн хувьд нэг аяга нь 2000 төгрөг, литрээр нь авбал 4000 төгрөгийн үнэтэй аж.

Сугалаа сугалахаас сур харвах хүртэл...

Баяр наадмын талбайг тойроод хүмүүсийн сонирхлыг татсан хөгжөөнт тоглоом энд тэндгүй ажиллуулж байна. Сугалаа сугалах, сур харвах, дартс шидэх, хүрд эргүүлэх, цагираг оруулах гээд янз, янзын хөгжөөнт тоглоомыг хүмүүс сонирхож байв. Үнийн хувьд сонирхуулахад, сугалаа нэг удаад 2000 төгрөг төлөөд хонжворт нь агаарын бөмбөлгөөс эхлээд эвлүүлдэг тоглоом, дээс, хөл бөмбөг, хүүхдийн унадаг дугуй зэргийг өгөх гэнэ. Мөн 2000 төгрөгөөр нум сум харвуулж байсан бол 3000 төгрөгөөр дартс шидээд онож чадвал 5000-50000 хүртэл мянган төгрөг эргүүлж авах боломжтой гэнэ. Энэ мэтчилэн элдэв, янзын хөгжөөнт тоглоом "Хүй долоон худаг"-ийн талбайгаар дүүрэн байв.

"Монгол наадам" хүргэлтийн автобусыг хүсэн хүлээсэн хүмүүс олон байв

"Хүй долоон худаг" дээр хүрэлцэн ирсэн хүмүүс наадмын талбайгаар иргэдэд үнэгүй үйлчилж буй "Монгол наадам" гэсэн бичигтэй задгай автобусанд суухын тулд нэлээдгүй дугаарлаж байв. нэг удаад 10 гаруй хүн суулгах боломжтой нэлээн хэдэн тийм автобус иргэдэд үйлчилж байсан ч хүрэлцээ муу байгаа нь илт. Нэг тойрог яваад эргээд ирэхэд тус автобусанд суухаар дугаарласан иргэдээс хүч ихтэй, хөл хөнгөнтэй нь л түрүүлж сууж байв.

Нэг азарга бахарджээ 

"Хүй долоон худаг"-ийг зорин ирэгсдийн хамгийн гол зорилго нь хурдан морь үзэх билээ. Тэгвэл өнөөдөр их нас, азарганы уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, Алдарт уяач  Ч.Бямбасүрэнгийн хар түрүүлж, торгон жолоо өргүүллээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Н.Мөнхзоригийн хул, айргийн гуравт Улаанбаатар, Партизаны уугуул Д.Лхагвасүрэнгийн буурал, дөрөвт Дархан-Уул, Хонгор сумын уугуул Л.Тамирхүүгийн зээрд, Тавд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул А.Ууганбаярын зээрд хурдаллаа.

Харин азарганы уралдаанд 98 азарга уралдлаа. Энэ жилийн наадамд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын хурдан халиун азарга түрүүллээ. Халиун азарга төрийн наадамдаа хоёр жил дарааллан түрүүлж буй нь энэ аж.

Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт, зэвсэгт хүчний 232-р ангийн уяач О.Батболдын хээр

Айргийн гуравт,  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, уяач С.Мөнхнасангийн хөх

Айргийн дөрөвт, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор

Айргийн тавд, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач МУ-ын Манлай уяач Б.Энхболдын хээр тус тус хурдлав. Харамсалтай нь азарганы уралдаанд нэг азарга бахардаж, үхсэн харамсалтай мэдээ байна.

Наадамчид "Хүй долоон худаг"-т хонохоор ирдэг болжээ

Соёолонгийн уралдааныг үзэхийн тулд өмнөх шөнө нь "Хүй долоон худаг"-т хонохоор майхан савтайгаа ирсэн наадамчин олон их байна. Хот "Хүй долоон худаг"-ийн хооронд байн, байн явахаас илүүтэй, наадмын талбайдаа хонох майхнаа байрлуулчихаад тухтай баярлахыг илүүд үзсэн иргэд энэ жил их байв.

"Хүй долоон худаг"-ийн сонин сайхнаас хуваалцахад ийм байна.



С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

 

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsomo(103.10.22.123) 2017 оны 07 сарын 12

Hui 7 zohiohin baiguulalt uneher muu bn. 0 hvreltseegui bas mash zawaaniin 2 t bitvv shoroo uslalt 0 3 temdg nomer bhgui heseg he”s Geer n 1 2 3 gh met dugaarlaj boldoggui uymuu biye biyenee olj ulzah gj buun uym haranhui gazar zu haij bga uymshig l bla

0  |  0
vail(103.229.122.152) 2017 оны 07 сарын 11

IDDEG BAYR TUSDAA

0  |  0
Top