Түрүү бөхийн тааврыг Ц.Содномдорж, Б.Бат-Орших нарын нэрс тэргүүлж эхэллээ

Ардын хувьсгалын 96 жил Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа дуусч, долоогийн даваа эхлэх гэж байгаа энэ мөчид улсын харцага цолны болзол хангаад буй Ховд аймгийн арслан Оргихын Хангайд наадамчин олон найдвар ихээр тавьж байна. Зургаагийн даваанд тунасан тэрбээр долоогийн даваанд ч тунах магадлал өндөр юм. Энэ жилийн түрүү бөхийн тааварт багтаж байсан Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Б.Пүрэвдавга, улсын гарьд Б.Гончигдамба нар өмнөх даваануудад өвдөг шороодоод байна. 

Ийнхүү наадамчин олны бөхийн таавар өөрчлөгдөхөд хүрчээ. Энэ жилийн түрүү бөхөөр Улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Б.Бат-Орших, аймгийн арслан О.Хангай нарын нэрийг илүүтэй нэрлэж, таамаг дэвшүүлж байна. 

 

С.Төгөлдөр

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

mai shu [ 103.229.123.159 ]      |     7-р сарын 12 -нд, 03:22 минутанд

hangai baas hezee iim bsii