Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хөх Монгол мандан бадраг

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт наадамчид аа,

Эрхэм хүндэт зочид оо, 

Монгол төрийн их баяр наадам ургах нарнаас шингэх наран хүртэлх уудам их газарт ёслол төгөлдөр сайхан болж, монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадраан өндөрлөж байна.

Эр бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдаж ид хаваа гайхуулцгаалаа. Уяачийн эрдэм төгс, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань иртэй сайхан уралдлаа. Эрхийдээ эрчтэй харваачид маань сэц мэргэн харвалаа.

Монголчууд бид нэгдэж нягтарсан цагтаа ялан дийлж, хөгжин бадарч явсан аугаа түүхтэй ард түмэн. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, эвийн хүч, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, шударга ёс, үүрэг хариуцлагыг ухамсарлан улам илүү хичээцгээе. Хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хүн бүр чадахын хэрээр зүтгэж, хөдөлмөр зүтгэлээ өрх гэрийнхээ болоод, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зориулж, хамтын хүчээр амжилтын төлөө зүтгэцгээе.

Монгол хүн бүр эрүүл бие, саруул ухаан, эрдэм төгс, хийморь золбоотой байж, эх орон маань цэцэглэн хөгжихийн бэлгэ ерөөл өргөж, үндэсний их баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя.

Хөх Монгол мандан бадраг ээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(202.9.42.235) 2017 оны 07 сарын 15

С.Баярыг эргуулж татан оффшорыг ньшалгаж херенгийг нь хураах хэрэгтэй

0  |  0
АРД(103.229.122.41) 2017 оны 07 сарын 14

ЁСТОЙ САЙХАН БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ. ЗОРИГ, АЛСЫН ХАРАА МАШ ЧУХАЛ. САЙН ХҮМҮҮСЭЭР ӨӨРИЙГӨӨ ХҮРЭЭЛҮҮЛЭХ МАШ ЧУХАЛ. НЭГ МУУ ХҮН БАЙХАД Л БҮХ ЮМЫГ ЭВДЛЭНЭ.

0  |  0
дунуй одонтуяа(202.9.43.66) 2017 оны 07 сарын 14

АТГ ТЕГ болонЦЕГдарга Энхтөрийг үтэр түргэн соль энэ нөхөр АТГ байхдаа мөнч олон дарга нар болон солир элбэгдоржийн сууны нохой шүү ШЕЗ дарга алуурчин Лүндэндоржийг сол энэ 8 жилд шүүшгч болсон нөхдүүдийг дахин шалгалт ав

0  |  0
Зочин(202.9.42.193) 2017 оны 07 сарын 14

Цагдаагиин газрыг эхлэж цэвэрлэ цагдаад хар тамхичид, эрүүгиинхэнтэй, урд зүгиинхнииг хамгаалагч нар архичид зодоончид гэр бүлиин хүчирхиилэгч , согтуугаар жолоо баригчид байна ш дээ хогын шаарнууд цагдаад бүгсэн байна дарга нарыг нь үндсээр нь соль залуучуудыг дэвшүүл том цолтонгууд нь харилцааны болон ажил мэргэжлээрээ хоцрогдсон эд нар нь бүгд архичид

0  |  0
bonz(103.10.23.240) 2017 оны 07 сарын 14

TAND AMJILT XVSIE

0  |  0
Top