Нөлөө бүхий баячуудын эхнэр болсон моделиуд

Меланиа Трамп-Доналд Трамп

Словени бүсгүй Меланиа Трамп фотомодель байхдаа ажлынхаа ачаар тэрбумтан Доналд Трамптай танилцжээ. 1999 онд Меланиа тэрбумтны эзэмшдэг “Allure” сэтгүүлд зураг авахуулсан билээ. Таван жилийн дараа модель бүсгүй 24 насаар ах Трампын эхнэр болсон юм. Тэр өөрөө 34 настай байв. Хатагтай Трамп үнэт эдлэлийн бизнес эрхэлдэг байсан бол одоо АНУ-ын Тэргүүн хатагтай болсон билээ. Тэрбээр нөхрөө АНУ-ын Ерөнхийлөгч болно гэж санаагүй явсан гэдэг.

Наталья Водянова–Антуан Арно


2015 оны тавдугаар сард Наталья Водянова дөрөв дэх хүүхдээ төрүүлсэн билээ. “Үнсгэлжин” хэмээгдэх алдарт модель Наталья Францын бизнесмен Антуан Арнотой эхэндээ ажил хэргийн харилцаатай байжээ. Английн лорд Жастин Портмантай гэрлэж, гурван хүүхэд төрүүлсэн модель бүсгүй нөхрөөсөө салж, гэр бүлийн амьдралд нь хямрал гарах үед бизнесмен эрийг түшсэн ч гэж яригддаг. Модель бүсгүй “Антуан бид хоёр бие биенээ хараад шууд дурлаагүй. Би эхэндээ ажил хэргийн хатуу харилцаатай байлаа. Харин түүний төгөлдөр хуур гайхамшигтай тоглодогийг нь хараад би татагдсан. Яваандаа Антуаныг илүү таньж, ухаангүй дурласан даа. Мэдээж бидэнд эхлээд бие биедээ хамгаалалт үүсгэх үе байсан. Антуаныг олон бүсгүйчүүд хүрээлдэг, түүнтэй хамт байхыг хүсдэг хүүхнүүд олон байсан. Харин би их биеэ даасан учир бидний харилцаа амар байдаг юм” гэж ярьсан байдаг.

Кендра Спирс–Рахим Ага–хан

  

Модель Кендра Спирс, ханхүү Рахим Ага-хан нарын гэрлэлтэд шашин, нас, соёлын ялгаа саад болоогүй юм. Ханхүү модель бүсгүйгээс 11 насаар ах. Тэднийг 2013 оны хавар алдарт Наоми Кэмпбелл танилцуулжээ. Дөрвөн сар үерхээд тэд бүх насаараа хамт байхаар шийдсэн гэдэг. Мусульманы ертөнцөд модель бүсгүй таарахгүй гэж ярьцгааж байсан ч Кендра хуримынхаа дараа нөхрийнхөө шашинд орж, нэрээ солин гүнж Салва болов. Удалгүй Кендра, Рахим нар хүүтэй болжээ. Ханхүү модельд дурласан явдлыг хүмүүс удмын зүйл гэж шоглон ярьдаг. Түүний өвөө Холливудын жүжигчин Рита Хейворттой гэрлэж байжээ. Ага-ханы ээж нь Британийн модель Сара Крокет-Пул юм.

Наташа Поли-Питер Беккер


Наташа Поли 18 настайдаа ханхүүтэйгээ учирчээ. Загварын ертөнцөд дөнгөж хөл тавьж байсан авъяаслаг моделийг Голландын бизнесмен хайр сэтгэл бас чамин тансаг зүйлсээрээ өөртөө татсан гэдэг. Питер хайртай бүсгүйдээ гэрлэх санао тавихдаа Мальдивт бүхэл бүтэн арал хөлсөлж авч байв. Хоёр жилийн дараа тэд охинтой болсон билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )