Б.Нармандах Азийн аварга боллоо

Кыргызстаны нийслэл Бишкек хотноо 2017 оны өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тэмцээний эхний өдөр өсвөр үеийн ангилалын хөнгөн жингийн барилдаанууд явагдаж, хөвгүүдийн 60 кг-ын жинд Архангай аймгийн харьяат, 2015 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин Баянмөнхийн Нармандах алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Тажикстаны бөхийг хоёр вазари үнэлгээгээр буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Казахстаны бөхийг 2:09 минутад вазари үнэлгээгээр хожиж яваад иппон буулгасан. Харин хагас шигшээд Узбекистаныг, аваргын төлөө БНСУ-ын бөхчүүдийг тус бүр нэг вазари үнэлгээгээр ялж, тивийн аварга болсон байна.

Мөн энэ өдөр 55 кг-ын жинд Женко клубийн тамирчин Бямбасүрэнгийн Сүхбат, 50 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин нар мөнгөн медаль хүртлээ. Мөн охидын 44 кг-ын жинд олимпийн медальт Галбадрахын Отгонцэцэгийн төрсөн дүү Цэрэндолгорын Отгончимэг мөнгөн медаль, Монголын жүдо академийн тамирчин Лхагвасүрэнгийн Сосорбарам, Хан-Уул дүүрэг “Женко” клубийн тамирчин Алтанхундагын Номуундалай нар хүрэл медаль хүртлээ.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )