K2 ууланд цасан нуранга болж авиралт цуцлагдах магадлалтай боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаярын дэлхийн ноён оргилуудын нэг К2 ууланд хийж буй авиралтын талаар ZINDAA.MN сайт тухай бүрт нь мэдээлэл хүргэж байгаа. 

Түүнтэй 14-ний өдөр холбогдоход 7450 метрийн өндөрт кемпүүдээ амжилттай байгуулж, ачаагаа хүргэчихээд тэнгэр онгойхыг хүлээж байна гэж байсан. Тэгтэл К2-т өнгөрсөн шөнө хүчтэй цасан нуранга болсон талаар мэдээ ирлээ. Тэрбээр байгуулсан кемпууд юу болсныг мэдэхгүй байна, хэрэв нурагад өртсөн бол авиралт цуцлагдахаас өөр замгүй боллоо гэдгийг хэлсэн юм.

“Алуурчин уул” гэгддэг К2 оргил /Каракарум/ нь далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршдог. Энэ жилийн хувьд К2-ын оргилд нэг ч хүн гарч чадаагүй байгаа. Дэлхийн хамгийн эрсдэлтэй, хүнд замтай энэ оргилыг гурав, дөрвөн жил дараалан зорьж очоод, гарч чадаагүй уулчид олон.

K2 ууланд авирах анхны оролдлогыг 1902 онд Их Британийн уулчин Алейстер Краули, Оскар Экенстейн нар хийжээ. Тэд 68 өдөр буюу хоёр сар гаруйн хугацаанд таван удаагийн дайралт хийж, 6525 метрт хүртэл очиж чаджээ. Тэрээр 68 хоногт зөвхөн найман өдөр нь л тэнгэр цэлмэг байсан тухай тэмдэглэсэн байдаг.

К2-ын оргилд хүрсэн анхны хүмүүс бол Италийн уулчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар юм. Тэд 1954 оны долдугаар сарын 31-нд “алуурчин” уулыг анх удаа ялжээ. Гэвч тэдний авиралтаас хойш 23 жил болоход К2-ын оргилд дахин хүн гарч чадаагүй юм.  Харин 1977 онд Японы уулчин Ичиро Ёшизава К2-ыг эзэлсэн байдаг.

“Алуурчин” оргилд хоёр дахь авиралтаа амжилттай дуусгасан анхны уулчин Чехийн Жозеф Раконкай. Түүний хоёр дахь авиралт 1986 оны долдугаар сард тохиосон юм.  К2-ын оргилд хүрсэн хамгийн өндөр настай уулчин Испанийн иргэн Карлос Сория Фонтн. Тэрээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээж байжээ. Энэ мэт К2 цөөхөн уулчдыг тэргүүндээ хүргэсэн догшин, хатуу уул.

“Эверестэд гарсан уулчин мундаг ч К2-ын оргилыг эзэлсэн бол бүр илүү мундаг” гэж уулчны зиндааг тодорхойлдог байна.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 10 )

гэрлээ [ 103.10.22.57 ]      |     11 цагийн өмнө

гавъяат тамирчиндаа амжилт хүсье, эх орныхоо далбааг К2 ууланд мандуулаад ирээрэй,

ккк [ 103.9.88.162 ]      |     Даваа, 17:02 минутанд

черпа нарынхаа хөлсийг төлчихөөд буцаад ирдээ

зочин [ 43.242.242.106 ]      |     Даваа, 01:12 минутанд

Энэ нөхөр чинь авгай биш эр хүн биз дээ, постолж байгаа нөхдүүд ч гэж дээ таарсан амьтад

Еерийгее доош чихэгч [ 122.201.22.53 ]      |     Ням, 18:53 минутанд

ЭР Зоригийн спорт барагтай аавын хvv хvcэх спорт биш. Энд сэтгэгдэл бичиж байгаа хvмvvс довон дээр ч гарч vзээгvй байх. Тэгээд гавьяат тамирчныхаа ЭР эмийг нь ч ялгахгvй байж юу бичиж тэнэгтэж еерийгее доош нь чихээд байгаа юм бол доо!

888 [ 103.87.255.42 ]      |     Ням, 02:22 минутанд

ЭНЭ НЭГ АЖИЛГҮЙ, НИЙГЭМД ЮУ Ч ХИЙЖ БҮТЭЭДЭГГҮЙ ТЭНЭМЭЛ НӨХӨР НЭГ ШИРХЭГ БАЙНАА БАЙНА, ӨСӨХБАЯР АА ЧИ ГИМАЛАЙН ОРГИЛД ГАРАХДАА ШАР УУТ ТАРААЖ ХАЯСНЫГ ЧИНЬ ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖ БАЙСАН ШҮҮ. НЭРЭЭ БОДООРОЙ

zochin [ 202.21.106.149 ] Даваа, 19:29 минутанд

tanaas asuuy ta delhiid Eh oRnoo Mongoloo duursag yu hiij buteesen be Hun torlohtnii hol tsoohon hursen gazar mongol er hun garch chadsan humuusiin neg bolohod yu ni buruu yund egduutseed bgaag oilgohgui bn dovnoos tsaadahiig medehgui ork bol duugai bai mal

b [ 103.9.90.66 ]      |     Бямба, 23:59 минутанд

өсөхбаяр чинь эрэгтэй хүн биз дээ

иргэн [ 27.123.214.124 ]      |     Бямба, 22:17 минутанд

улс орон шатаж үр хүүхэд өлсөж байхад нэг авгай ууланд гарах нь хэнд хэрэгтэй юм

irgen [ 27.123.214.124 ]      |     Бямба, 22:16 минутанд

ene avgai ulsiin munguuur l uuland garaagyi baiggsai

otgonbileg [ 183.97.129.60 ]      |     Бямба, 21:57 минутанд

uuland aviralt khiisneer khun iluu baigald khairtai boldog yum , uuliin orgild garaad alsiin uulsiig khuh tengeriig kharah yamar saihan gej bodno. Ushuuguur , bas Gangaamaagaar bi baharhdag amjilt khusii , ene udaa tsutslagdsan ch saihan udur irne. khamgiin gol ni endegdelgyi eruul bai. amjilt. mgl tumendee bi khairtai.

Zochon [ 122.201.24.158 ]      |     Бямба, 13:01 минутанд

Tumer garch baihad uuland avirah ene hend hamaatai um be.Bitgii ajil udaarai,durtaidaa yavsan baij.