Оросын зэвсгийн сонин

АЛЬТИУС - ОХУ-ын эрдэмтэд БХЯ-ны захиалгаар хэт өндөр, удаан хугацаанд тагнуулын нислэг үйлдэх чадвартай "Альтиус" нисгэгчгүй нисэх аппаратыг улам сайжруулж байна. Энэхүү хүнд загварын нисэх аппаратын хоёр сэнсэн хөдөлгүүрийг бага түлш зарцуулдаг болгон улам сайжруулсан тул нэг удаагийн цэнэглэлтээр 10 мянган км-ийн зай туулах боломжтой болж байгаа юм байна. 

"ФИЗИК-2" - ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчин 533 мм-ийн "Физик-2" нэртэй торпедыг зэвсэглэлд авлаа. Энэхүү шинэ тропед усан доогуур 100 орчим км/цаг хурдтайгаар 50 км хүртэл хол зайд буй дайсны шумбагч завь болон нисэх онгоц тээвэрлэгчийг устгах боломжтой гэнэ. Шинэ тропедод ямар нэгэн сэнсэн хөдөлгүүргүй, зөвхөн усан буутай ба түүний хүчинд урагш хөдөлгөөн үйлдэх ажээ. Ингэснээр уг торпед нь усан доогуур хамгийн бага чимээ гарган хөдөлгөөн үйлдэнэ. "Физик-2" торпед нь америкийн тэнгисийн цэргийн хамгийн шилдэг торпед болох "Mk48 mod. 7Spiral" загвараас олон талаар хол давуу зэвсэг болж чаджээ. Эдгээр шинэ торпедоор оросын "Борей" болон "Ясень" загварын шумбагч завинуудыг зэвсэглэнэ.

Image may contain: outdoor

 

Дэд хурандаа Р.Энхболд

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )