Түймрийн голомтод ажиллаж буй залууст туслах аяныг эхлүүллээ

2017 оны 07 сарын 15

Сошл орчинд санаа нийлсэн хэсэг залуус түймрийн голомтод ажиллаж буй хүмүүст туслах аяныг эхлүүллээ.

Энэ дагуу өнөөдөр 14:00 цагт Сүхбаатарын талбай дээр залууст туслах хандивыг цуглуулах ажил өрнөх юм. Харин 15 цагаас түймрийн голомт руу явах хүмүүс нэгдсэн байдлаар хөдлөх аж.

Тэд тороосон шүүр, канистр сав, утааны угаар хор тайлах сүүн бүтээгдэхүүн, хуурай хүнс, галд тэсвэртэй хувцас хэрэглэл гэх мэтээр өөрсдийн боломжоор туслахыг уриалж байна. Түүнчлэн гал унтраахад анхаарах, аюул осолгүй ажиллах зөвлөмжийг түгээж байна.

Улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарснаас гурван түймрийг цурманд оруулсан. Одоогоор 9 түймэр асч байгааг ОБЕГ-аас мэдээлж буй. Түймрийг унтраахаар Онцгой байдлын газруудаас нийт 207 алба хаагч, орон нутгаас 140 иргэн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа хэдий ч хүч нь хүрэхгүй байна.

Image may contain: one or more people and text

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.34.244) 2017 оны 07 сарын 17

Аялал зугаалж байгаа хүмүүс гал, түүдэг асааж байгаа бол бүрэн унтрааж явах хэрэгтэй байна. Хар амиа бодсон хэдхэн арчаагүй хүнэнцэрүүдээс болж улс орон, байгаль, эх орноо хохироож байна.

0  |  0
зочин(202.70.34.244) 2017 оны 07 сарын 17

Аялал зугаалж байгаа хүмүүс гал, түүдэг асааж байгаа бол бүрэн унтрааж явах хэрэгтэй байна. Хар амиа бодсон хэдхэн арчаагүй хүнэнцэрүүдээс болж улс орон, байгаль, эх орноо хохироож байна.

0  |  0
MGL(66.181.182.184) 2017 оны 07 сарын 15

Түймрийн голомтод ажиллаж байгаа онцгойнхонд туслах аянг эхлүүлсэн, түүнийг дэмжиж байгаа залуустаа маш их баярлаж байна. Гэвч мэтгэжлийн удирдлага, зохион байгуулалтын хэлбэрт ороогүй, ямар нэгэн сургалтад хамрагдаагүй залуус шууд эр зоргиор галруу давхиад орж боломгүй.. Салхи галын эргэлт, галын бүслэлт, утаанд хоолой боогдох, ухаан балартах аюулаас гадна өөрийгөө болон нөхдөө аврах ямар нэгэн мэдлэггүй залууст эрсдэл асар их бий шүү..Эр зоргиос гадна.. мэдлэг хамгийн чухал шүү.. Энэ талаар холбогдох байгуулагууд анхаарах хэрэгтэй..

0  |  0
narantuya(66.181.181.247) 2017 оны 07 сарын 15

tusks ajliig.dahij.hiinuu.hofsorson.hun.ih.dn.tusalmaar.bn

0  |  0
Zochin(66.181.176.60) 2017 оны 07 сарын 15

Khurelsukh said min ! Oros ulsaas gal untraah ongots tureesleed ch boltugai hurdan olohiig bodooch, ZG arga hemjee yaraltai avah heregtei baina , ,Mongoluls shig nutsgen garaaraa gal untraadag neg ch oron baikhgui biz, ali bolgon heden zaluusiinkhaa eruul mendeer togloh be

0  |  0
Shinebayar(203.91.112.230) 2017 оны 07 сарын 15

Hotoos hamgiin oir asaj bga gal haana heden km bn ve

0  |  0
зочин(150.129.141.226) 2017 оны 07 сарын 15

Говь компанийг шатахад туслас болсон юм чинь одоо яагаад тусалж болохгүй гэж.

0  |  0
Top