”Помодорогийн адал явдал” хүүхдийн жүжиг тоглогдоно

2017 оны 07 сарын 15

Зохиолч: Tian Gombau
Жүжигчин: Tian Gombau, Anna Dobon
Найруулга: Panchi Vivo, Tian Gombau
Eрөнхий зураач: Isa Soto

Монгол улс Испани улстай дипломат харилцаа тогтоосны  40 жилийн ойн хүрээнд Испанийн соёл урлагийг Монголд сурталчлан таниулах, цаашид 2 орны соёл урлагийн байгууллагууд урт хугацааны хамтын ажиллагаатай ажиллах зорилгоор Испанийн L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжгийг тоглоно. Мөн тус театрын зүгээс жүжигчдэд зориулсан мэргэжлийн воркшопыг хийнэ.

ЖҮЖГИЙН ТАНИЛЦУУЛГА: "Помодорогийн адал явдал" хүүхэлдэйн жүжиг нь дуу, дүрсний эффектээр баяжуулагдсан, дэлгэц болон тайзан дээрх харилцан яриагаар өрнөдөг.  2015 онд нээлтээ хийснээс хойш Франц, Испани, Польш, БНХАУ, Өмнөд Солонгос  зэрэг улсуудад нийт 50 гаруй удаагийн тоглолтыг хийсэн байна.

ЖҮЖГИЙН АГУУЛГА: ...Та өнөөдөр хэн ч байж болно. Гагцхүү таны мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, уйгагүй хөдөлмөр, ухралтгүй з үтгэл тань таныг урагш хөтлөж амжилтанд хүргэх гүүр тань болно.
Хүний биеийг олж төрнө гэдэг нэгэн том аз завшаан. Түүний дотор өөрийн мөрөөдлөө биелүүлж, мөрөөдлөөрөө жигүүр хийн амьдрах нь ховорхон тохиол билээ. Тус жүжигт эгэл жирийн нэгэн хүү өөрийн авьяас билэг, олныг алмайруулсан тоглолтыг хийдэг ЦИРКЧИЙН ЖҮЖИГЧИН болох мөрөөдлөө биелүүлэхийг зорино.

Гэвч түүнээс өөр хэнд ч тэрхүү мөрөөдөл сонин биш, бүр шоолж, үл тоож байлаа. Цаг хугацаа улиран одож бяцхан хүү мөрөөдлөө зүрхэндээ тээсээр л... Нэг л өдөр тэрээр мөрөөдлийнхөө үнэ цэнийг ойлгоход туслах нэгэнтэй учирч мөрөөдөлдөө хүрэх эхний алхамаа хийнэ. Тэрхүү мөрөөдөгч хүү бол зохиолын гол баатар буюу Помодоро юм.

Алсын хараа амжилтын төлөөх хүсэлгүйгээс бусдын эрхшээлээр амьдарч, бусдын мөрөөдлийг биелүүлэх нэгэн шат гишгүүр нь болж амьдрахаар, Сэтгэлдээ соёолж байгаа тэр мөрөөдлөө бодит болгохын тулд амьдралаа өөрчилж, мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй.


 ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Бээжин дэх Испанийн элчин сайдын яам, Монгол дахь Испанийн өргөмжит консул, Корпорейт Конвеншн Центр


ҮЗВЭРИИН ТОХИРОМЖИТ НАС: 3 Наснаас эхлэн гэр бүлийн бүх гишүүдэд

ҮЗЭГЧИЙН ХЯЗГААРТ ТОО: 120 хүн

 ЖҮЖГИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 45 мин (монголтайлбартай)

Тоглолт: 2017 оны 7 сарын 18, 19-нд 15:00 цагт "Корпорейтконвеншионцентрт"

Тасалбарын үнэ: 30.000₮ (3-8 нас хүртэлх хүүхэд эцэг эхийн аль нэгнийх нь хамт орж болно)

Тасалбарыг: www. ticket.mn, үнэгүй хүргэлт:1900-1800. Корпорейт Конвеншн Центр


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top