Р.Дутерте Америкаас нүүр буруулж, ОХУ, БНХАУ-тай цэргийн эвсэл байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 18

Филиппин улс БНХАУ, ОХУ-тай хамтарч цэрэг, эдийн засгийн эвсэл байгуулах боломж байгаа гэнэ. Тус улсын Ерөнхийлөгч Р.Дутерте энэ талаар ярьжээ. “Цэргийн эвсэл байж болно, эдийн засгийн эвсэл байж болно. Эдийн засгийн бүлэг ч байж болно” гэж тэрээр хэлсэн байна.  

Р.Дутерте БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, хоёр орны харилцаа шинэ төвшинд гарч байгааг зарлан тунхагласан юм. Гэвч АНУ-аас харилцаагаа бүрмөсөн таслахгүй гэдгийг тэрээр  зарласан. Ингэхдээ АНУ-ыг “Холбоотон байсан” гэж тодорхойлсон нь АНУ-ыг хариу мэдэгдэл хийхэд хүргэсэн юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Вашингтон сүүлийн хоёр жилийн турш Р.Дутертегийн зүгээс маш таагүй олон зүйлсийг сонссоор ирлээ” гэсэн боловч “Гэсэн хэдий боловч АНУ одоогийн байдлаар Филиппинээс батлан хамгаалах салбарын харилцаа холбоогоо таслах хэмжээний үйлдэл хүлээж аваагүй байгаа гэдгийг онцольё” хэмээн цохон тэмдэглэжээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top