“Исламын улс”-тай холбоотой байж болох хүмүүстэй адилхан байна гэж улсаасаа хөөж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 19

Турк улс аюулгүй байдлаа чангатгаж байна. Тус улсын хилийн албаныхан жуулчдыг “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой гэж сэжиглэгдэж буй хүмүүстэй адилхан байна гэж буцааж, мөн улсаасаа гаргах хүртэл арга хэмжээ авч эхэлжээ.

Сүүлийн хоёр сард Туркийн хилийн албаныхан Оросын жуулчдыг хамгийн ихээр хөөжээ. Гэхдээ энгийн жуулчдыг террористуудтай андуурсан алдаа гаргасанд ОХУ Туркээс тайлбар шаардаж байна.

Террористуудтай холбоотой гэж хар дансанд бүртгэгдсэн хүмүүстэй адилхан байна гэсэн үндэслэлээр Турк руу орох эрхгүй нийт 146 орны 4128 хүн байгаа аж. Тэдний дийлэнхийг нь Саудын Араб, Тунис, Оросын иргэд эзэлжээ. Хар дансанд оруулсан хүмүүсээ Турк улс албадан гаргах гэнэ.

Аялж, амрахаар Туркийг зорьсон хүмүүсийг ийнхүү хил дээрээсээ буцааж байгаад олон улсын жуулчид гомдолтой байна. Тэд хилийн албаныхнаас яагаад хөөгдөж байгаагаа асуухад Туркийн хилийнхэн англи хэл мэддэггүй учир ямар ч шалтгаан хэлэлгүйгээр хөөж байгааг жуулчид “RT” агентлагт ярьжээ.

Турк улсыг жил бүр олон мянган жуулчин зорьдог. Ялангуяа оросууд Туркт амрахыг илүүд үздэг гэхэд болно. Гэвч оросуудад ийнхүү хатуу хандаж байгаа асуудлаар тус улсад суугаа Элчин сайдтай нь ярилцана гэж хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна.

Сүүлийн хоёр жилд террорист халдлага ихээр гарч байгаа Турк улс дүрвэгчдийг ч хил дээрээсээ хөөж байгаа юм. Сирийн хөрш энэ оронд дүрвэгч байршуулахаар Европын Холбоо хоёр жилийн өмнө гэрээ байгуулсан ч Турк улс гэрээгээ мөрдөхгүй байгаа аж. Нэг талаараа энэ нь Туркт дүрвэгчийн дүрээр очсон террористууд халдлага үйлдэж байгаатай холбоотой. Мөн дүрвэгчид өөрсдөө гэмт хэрэг үйлдэж байгаа нь тус улсыг аюулгүй байдлаа хамгаалан тэднээс татгалзахад хүргэсэн. Туркийн хилийнхэн дайн самуунаас зугтан тус улсад очих гэсэн сири иргэдийг хөөж, буудаж, зоддог талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр явдаг.

Харин хүмүүст хэт хатуу хандаж, гадны иргэдийг албадан гаргаж, хар дансанд оруулж байгаа Туркийн энэ үйлдлийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Туркийн синдром” гэж нэрлэж байна.

Гадны иргэдийг хөөхдөө Туркийн албаныхан “Исламын улс”-тай холбоотой гэж сэжиглэгдсэн хүмүүстэй зөвхөн гадаад төрхөөрөө бус хувийн мэдээллийн багахан хэсэг нь ижил байхад л албадан гаргаж байгаа аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зааа за(66.181.169.202) 2017 оны 07 сарын 20

Өөрдсдөө адилхан шашин,нүүрний төрх, адилхан нэртэй байж иргэдээ нутгаасаа хөөж чадахгүйшүүдээ. Гадаадынх гэхээр Монголчуудын хасагууд ч энэнд өртөж магадгүйшүү.Турк улс руу хэн очих болж байнаа...

0  |  0
.(212.253.227.42) 2017 оны 07 сарын 19

Vneheer teneg yumaa

0  |  0
zz(78.250.253.152) 2017 оны 07 сарын 19

hunii shaarnuud

0  |  0
Top