Д.Мөнхбаатар: Ослын улмаас манай гэр бүлийн гишүүд бүгд эрэмдэг болчихлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 19

Нэг гэр бүлийн таван гишүүн харамсалтай осолд оржээ. Тэд машинтайгаа явж байгаад 40 тоннын чингэлэгт даруулсан явдал энэ сарын 16-нд болсон байна.. Ослын улмаас Д.Мөнхбаатарынх хэмээх нэгэн өрх айлд эрүүл мэнд сэтгэл санааны нөхөж баршгүй гарз тохиогоод байна. Болсон үйл явдлын талаар Д.Мөнхбаатараас дараах ярилцлагыг авлаа.

-Юуны өмнө бид маш харамсаж байгаагаа илэрхийлье.  Аймшигтай осол гарчээ. Болсон үйл явдлын талаар товчхон яриач?

-Үнэхээр хэцүү байна. Гэр бүлийнхэн минь бүгд эрэмдэг болчихлоо. Би эхнэр гурван хүүхдийн хамт энэ сарын 16-нд гэрээсээ гарч эмийн сан орох гэж яваад ийм эмгэнэлтэй байдалд хүрчихлээ. Баянхошууны тойргийн тэнд явж байхад том оврын "шаланз" машин хажуулдаад ороод ирсэн. Энэ үед түүний ачиж явсан 40 тоннын чингэлэг нь манай машин дээр унасан.

-Үнэхээр аймшигтай...

-Тиймээ. Үнэхээр гай гэдэг л энэ байх.

-Одоо хүүхдүүдийн чинь бие яаж байна вэ?

-Анх эмнэлэгт ирснээ бодоход сайжирч л байна.

-Том хүү чинь сэхээнд байгаа гэсэн. Одоо бие нь яаж байгаа бол?

-Одоо сэхээнээс гарсан. Уушиг нь бяцарч, хөл нь хугарснаас болж, сэхээний тасагт хоёр хоносон.

-Дунд хүү чинь бас маш хүнд гэмтсэн гэлүү?

-Дунд хүүхэд маань өчигдөр хагалгаанд орсон. Гар нь хугарсан. Одоо эмчилгээгээ эрчимтэй хийлгэж байна.

-Бага хүүхэд чинь ой ч хүрээгүй гэсэн. Бас л их гэмтсэн байх?

-Тиймээ. Тархи толгойны гэмтлийн зураг авахуулсан. Эмчилгээ хийлгэж байгаа.

-Эхнэрийн чинь бие хэр их гэмтсэн бэ?

-Эхнэр маань нуруу, хүзүүндээ хүнд гэмтсэн. Гэмтлийн рентгэн зураг авахуулж, зохих эмчилгээг нь хийлгэж л байна.

-Таны хувьд хэр гэмтэл бэртэлтэй байна?

-Тархи толгойны зураг авахуулсан. Нэлээдгүй гэмтэлтэй гэж гарсан байна лээ. Үр хүүхэд, хань ижил минь л эрүүл болж байвал би яахав.

-Эмчилгээний зардал мөнгө гэж багагүй юм гарна. Нөгөө талаас чинь хэр тусалж байна вэ?

-Нэгэнт өөрийнх нь буруу үйлдлээс болж, ийм осол гарсан болохоор нөгөө талаас чадах ядахаараа тусалж л байна. Мөн олон нийтийн зүгээс манай гэр бүлд үнэхээр их сэтгэлийн дэм хайрлаж, тусалж байгаад "Баярлалаа" гэдгээ ZINDAA.MN сайтаар дамжуулан хэлэхийг хүсэж байна. Манай нэг хамаатны хүн сошиалд энэ ослын талаар нийтэлсэн юм билээ. Түүнээс мэдээд бидэнд хүмүүс маш их хандаж эхэлсэн, сэтгэлээрээ дэмжиж байна. Олон түмнийхээ сайхан сэтгэлийн үрээр удахгүй бүгдээрээ эдгэнэ гэдэгт итгэж сууна даа. За ах нь удаан ярьж чадахгүй нь. Хүүхдийнхээ эмийг нь өгөх болчихлоо...

Аймшигтай осолд гэр бүлээрээ өртсөн Д.Мөнхбаатар ингэж ярилаа. Үнэхээр харамсалтай. Хариуцлаггүй нэгнээс болж, харамсалтай байдалд орсон тэдэнд туслахыг хүссэн бүхэн Хаан банк 5034355754 гэсэн дансанд хандив  өгөхийг хүсье.

Ийм харамсалтай осол дахин бүү давтагдаасай хэмээн сэрэмжлүүлэх үүднээс ослын тухай Отгон Баасанжав -ын бичсэн нэгэн постыг орууллаа. 

40 тоннын ачаа ачсан чингэлэг Д.Мөнхбаатарын машин дээрээс ингэж унажээ...

 

Амьд явах баталгаа өгөөч! Ахиж ийм зовлон хэнд ч бүү тохиог

"Улаанбаатар хот энэ дэлхийн хамгийн аюултай хот. Зүгээр гудамжинд явж байгаад үхэхэд бэлэн. Яагаад гээч!

.....Одоогоос 2 хоногийн өмнө.Эхнэр нөхөр хоёр 3 хүүхэдтэйгээ машин дотроо гэрлэн дохио хүлээгээд зогсож байхад дээрээс нь 40 тн-ын ачаатай чингэлэг унаж ирээд бяцалж байна. Чингэлэг дор хүүхдүүдтэйгээ даруулж, гаргаж авахыг хүлээн бүтэн 2 цаг тарчилж байгаа эцгийн оронд хэрвээ та эсвэл би байсан бол яах вэ?
... Тэр өдөр иргэн М "приус" маркийн машин жолоодон Баянхошууны тойрог дээр гэрлэн дохио хүлээн зогсч байлаа. Машинд эхнэр 3 хүүхдээ суулгаж "Эмийн сан" орохоор явж байсан. Гэтэл эсрэг урсгалаас 40 тн-ийн контейнер ачсан том оврын "шаланз" маркийн машин хурдтай орж ирэнгүүт эргэлтэнд дээр 40 тн-ын дүүрэн ачаатай чингэлэг нь машин дээр унажээ. Машин жолоодож явсан аав, урд сууж явсан 15 настай том хүү, 3 настай дунд хүүтэйгээ гурвуулаа дарагдлаа. Хүүхдийн заяа түшиж тухайн үед ажлаасаа бууж явсан аврагч залуу таарч, машины хойд суудалд явсан эхнэр болон 7 сартай нярайг гаргажээ. Эхнэр нь хүзүү, нурууны гэмтэлтэй, Нярайн хөл хугарсан. Ингээд урд талын суудалд явсан аав хүү 3 ийн дээрээс дарсан чингэлэгийг салгаж чадалгүй бүтэн 2 цаг тарчлаажээ. Энэ хооронд хүүхдүүд ээлж дараалан ухаан алдаж байсан. 40 тн-ы чингэлэг дотор дүүрэн дугуй ачсан байснаас манайд өргөж дийлэх техник байхгүй . Дотор нь ачсан дугуйг бүтэн 2 цаг буулгасны эцэст аврах ажиллагаа явагдсан. Сайн санаат хүмүүс кран авчирч өргөжээ. Гэр бүлийн гишүүд бүгдээрээ тархи, нуруу нугасны гэмтэлтэй гар хөл нь хугарсан өнөөдөр Гэмтэлд хэвтэж байна. Дүүгээ тэвэрсэн 15 настай хүүгийн уушиг нь бяцарч, хөл нь хугарсан тул сэхээний тасагт ухаангүй 2 хонож өнөөдөр дөнгөж ухаан орж байна. Эхнэр нөхөр хоёулаа тархи хүзүү хөлийн гэмтэлтэй. Нэг ч хүүхэд нь бүтэн үлдсэнгүй. 
3 хүүхэд төрүүлж өсгөн, мөрөөрөө амьдарч яваа залуусыг ийм зовлонд унагах шалтгаан юу байв. Ердөө л чингэлэг ачсан том тэрэгний тормоз ажиллахаа больсон. 40 тн ачаатай чингэлэгийг ямар ч бэхэлгээгүй ачиж замын хөдөлгөөнд оролцсон. Тормоз нь ажиллахгүй болсныг мэдсэн жолооч - Зам дээр зогсч байсан олон машиныг хамах уу!
-Хажуу тийш дарж энэ машин дээр унах уу! гэдэг 2 сонголт л байлаа гэж ярьсан гэнэ . Бүтэн нэг гэр бүлийн амьдрал 5 хүний хувь заяа ийм хямдхан байж болох уу !
Хэнэггүй хариуцлагагүй ийм хүмүүст хэдэн хүний амь хэрэтэй вэ! Арай ч дээ. Бүх хүүхдүүдээ нүдэн дээрээ эрэмдэглүүлнэ гэдэг. Өвчиндөө шаналсан хүүхдүүдээ хараад өөрийгөө ч үл тоох залуухан аав ээж хоёр.Эвий гэж....Бодохоос зүрх шимширч байна. 
......Торгохоороо түрий барьдаг нөгөө олон замын цагдаа тормозгүй машин 40 тн дүүрэн ачаа ачаад замын хөдөлгөөнд оролцоод явж байхад хаана байсан бэ!
Бид ийм л аюулаас хамгаалах гэж тэднийг цалинжуулдаг. Төр оршдог. Ийм эмгэнэлт хэргийнх анхных энэ биш. Хичээлдээ явж байсан 8 настай охины дээрээс барилгын хоолой унаж, жолооч залуугийн дээрээс барилгын тулгуур унаж амь насыг нь хөнөөж байсан гээд тоочоод байвал бидний ийм хариуцлагагүй, тэнэг байдлаас болж амиа алдсан хүн зөндөө. Яагаад ахин дахин иргэдийн амь насаар дэнчин тавина вэ!
Энэ бол хэнд ч тохиолдож болох гай түйтгэр. Маргааш хэн энэ хариуцлагагүй байдалд өртөж амиа алдах вэ! Төр яагаад ийм байдалд
дүгнэлт хийж арга хэмжээ авахгүй байна вэ! Үндсэн хуулиар олгогдсон "Аюулгүй орчинд амьдрах эрх"-ээ бид хэнээс нэхэх вэ ! 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хачирхагч(202.9.42.104) 2017 оны 07 сарын 22

Энэ тэгээд яг авто зам, гэрлэн дохиотой газар мөн үү? Эсвэл өөр зураг тавьчихсан юм болов уу

0  |  0
Joloocjiin tsaazal(202.70.46.231) 2017 оны 07 сарын 22

Joloocjiin tsaazal buh hurungiin hohirogchid oh umnuusn zurh uvduj bn

0  |  0
Zanaa(103.57.94.30) 2017 оны 07 сарын 22

Conteiner achsan mashinuud dandaa l behelgeegui haragddag yneheer aimaar. Tsagdaa nar ted nariig yagaad zugeer yavuulaad bdag yum bee?

0  |  0
Ээж(182.160.33.224) 2017 оны 07 сарын 22

Том оворын машины жолооч нар хайнга машин эвдэрхий хурдтай галзуу юм шиг давхидаг жолооч нарт байгуулагын удирдлага нарт хатуу арга хэмжээ авах хэрэгтэй 5 хүний амь эрүүл мэндээр ингэж хохироож болтхгүй

0  |  0
иргэн(202.9.43.240) 2017 оны 07 сарын 22

Том оврын машиныг хот дотор явахыг хориглодоггүй нь гай ш дээ.

0  |  0
Сараа(139.5.216.27) 2017 оны 07 сарын 20

Туслая хүмүүсээ бид цөөхүүлээ.

0  |  0
зоччин(202.70.46.233) 2017 оны 07 сарын 20

Том машинууд,ялангуйяа зуурмаг зөөдөг машинууд хурд хэтрүүлэх нь ердийн үзэгдэл.Хажуугаас нь харахаас аймаар.

0  |  0
ннннннннннн(103.229.120.148) 2017 оны 07 сарын 20

Баянхошууны тойрог угаасаа аймаар газар.байнга л мөргөлдсөн шүргэлцсэн зогсож байдаг. Тэнд л цагдаа байнга баймаар байгаан.1-р эгнээгээрээ, автобусны буудалууд дээр тэр чигтээ машин зогсчихно. Цагдаа нар анхааралдаа авмаар л газар даа.

0  |  0
S(202.9.43.223) 2017 оны 07 сарын 20

Еоох монголчууд нэг эм авах гэж гэр булээрээ шавааралдаж явах ямар хэрэг байдаг байнаа торийн байгууллага банк хаа саагуй новшролдоод явж байх юм

0  |  0
саруулбат(150.129.143.182) 2017 оны 07 сарын 20

ИЙМ БЭХЭЛГЭЭГҮЙ КОНТЕИНЕР АЧИЖ ЯВАА НЬ ОЛОН ҮЗЭГДДЭГ.ҮҮНИЙГ ШАЛГАЖ ТАСЛАН ЗОГСООХ ҮҮРЭГТЭЙ ЗАМЫН ЦАГДАА ОГТ АЖИЛЛАХГҮЙ ,ОЛЖ ХАРАХ Ч ҮГҮЙ БАЙНА.Мөн улсын дугааргүй,уралдааны зориулалттай,4дугуйт мотоциклүүд хөдөлгөөнд оролцож байхад огт арга хэмжээ авахгүй байна.Ер нь замын цагдаа нар ҮЛЭЭЛГЭХээс өөр ажил хийх сонирхолгүй болсон мэт

0  |  0
Зочин(182.160.34.152) 2017 оны 07 сарын 20

Жолоочид ондор торгууль тавихаас гадна тормозгуй машин зариуцлагагуй жолооч ажилуулсан тээврийн кампанитай хариуцлага тооцох хэрэгтэй Бас тэр замыг хянаж байх естой цагдаатай ч хариуцлага ярих естой Кампании эмчилгээний бух зардлыг гаргах естой

0  |  0
Ankhaa(202.9.41.13) 2017 оны 07 сарын 20

Aimar yuma araich dee.neg ger buliig iim bdald oruulaad.hun chin ur huuhdee jahan uvduhud l yamar bdg bilee.aav eejiih ni setgel sanaa yamar hetsu bga bol.hurdan sain edgeerei gol ni eruul mend.

0  |  0
Hm(77.119.131.122) 2017 оны 07 сарын 19

Асах өндөр төлбөр ноогдуулах хэрэгтэй. Эмчилгээний бүх зардал бусад зардал намэлт төлбөр гэх мэт. Доод тал гь 600 сая төгрөг байх ёстой.

0  |  0
Hm(77.119.131.122) 2017 оны 07 сарын 19

Асах өндөр төлбөр ноогдуулах хэрэгтэй. Эмчилгээний бүх зардал бусад зардал намэлт төлбөр гэх мэт. Доод тал гь 600 сая төгрөг байх ёстой.

0  |  0
монгол(150.129.141.230) 2017 оны 07 сарын 19

еэ бурхан минь,монголчууд минь туслаарай,,нэг гэр бүлийн хүмүүст ийм зовлон учрах гэж..хариуцлагагүй жолооч нарт хатуу арга хэмжээ авч баймаар байна.тэгвэл аваар осол гарах нь багасна шүү дээ...

0  |  0
зочин(202.9.42.59) 2017 оны 07 сарын 19

жолочийн буруу. бүхэл бүтэн гэр бүлийг ийм болгочих гэж аймаар юм. нэг муу хэнэггүй жолоочоос болж. Сайн эмчлүүлэхгүй бол нуруу нугасны өвчин насан туршийнх болно шүү.

0  |  0
зочин(202.9.42.59) 2017 оны 07 сарын 19

Юм болгон дээр цагдааг буруутгах аргагүй. Өөрийнх нь хийх ёстой мэргэжлийнх нь тангараг өргөсөн ажил нь юм чинь дуртай ч байсан дургүй ч байсан цагдаа ажлаа хийж л байх болно ш дээ. цагдаа байхгүй бол улс орон бүүр сүйрнэ ш дээ

0  |  0
зочин(202.9.42.59) 2017 оны 07 сарын 19

энэ том машинууд засвар үйлчилгээ гэж хийдэг ч юмуу бүрхэг жолоочид ч их учир бна. өмнө нь ч гэсэн том машин тоормозгүй болоод хэрэг тарьж л бсан. өвөл байсан бол бас мөстсөн зам дээр халзан шахуу дугуйтай тоормоз муутай бас олон хүнд гай болно шүү. Машины хяналтыг нь сайн хийх хэрэгтэй. хайран гэр бүл

0  |  0
Зочин(27.123.214.117) 2017 оны 07 сарын 19

Гай газар дороос гэж балай юм болжээ. Хүүхдүүдийн заяа түшиж бүгд амьд мэнд байгаа нь яамай даа. Олны тус дэмээр хурдан эдгэрэх байхаа. Нөгөө жолооч ч гэсэн их хэцүү байгаа байлгүй дээ. Бид хэнэггүй болгоомжгүйгээсээ болдог хүмүүс дээ.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 07 сарын 19

ger buliig chin hohirooson novshoor nasan turshdaa tejeelgej daramtlah heregtei.

0  |  0
зочин(202.179.31.1) 2017 оны 07 сарын 19

Том машиныг торгосон бол амьдрах гэж яваа жолоочийг дарамталлаа гээд бас л бөөн юм болно доо. Яаж ч байсан цагдаагийн буруу гээд дайрдаг улсад цагдааг бүгдээрээнг нь халаад цагдаагүй болё. 7 сарын 1-нд яаж цагдааг зодож байсан бэ . Тэр бүгд баатар болсон. Харин гэмтсэн үхсэн цагдаа нарыг хэн ч дурсахгүй хохь нь гээд орхисон. Төр нь ч орхиосон. Ажлаа хийж байсан цагдааг гэээн цагаан өдрөөр зодож хүнд гэмтээсэн Намсрайжав гээч бөхийг шударга сайд Нямка нь өмөөрөөд тэнсэн өгч байсан нутаг нуга нь цагдаагаас нь илүү гэнэ. Иймд цагдаад бурууг өгч цомтгоё,

0  |  0
Uukaa(175.223.39.96) 2017 оны 07 сарын 19

Hot dotor hudulguund oroltsoj bj tgj hurd hetrvvlj dabhiad bhdaa ydgn pisda chn.tgd tr kontrnera sain behelj toroos ginjeer oroohgui. Ih l hurdtai eregsn bndaa muu suga. Muu sugaas bolj neg orh ervvl mendeeree hohirlooshd...mngld shinjilgee hiilgj bsns gadagshaa ybj sain vzvvlsn dr bhoo. Ymaanii mah haluun deeree gdgn.

0  |  0
Зочин(103.229.121.105) 2017 оны 07 сарын 19

ямар тээвэр зуучлалын компанийн континер юм болоо хариуцлага тооцоочээ.гэр бүлээрээ эрэмдэг болсон б.на шдээ.энэ нийгэмд амьд явах баталгаа алга б.на

0  |  0
zochin(112.72.11.109) 2017 оны 07 сарын 19

Dandaa l ymar neg osol bolohoor tormoz geh ym uursgiin buruu uildel gej eruusuu huleedeggui daraa ni hergees multraal gartsan bdag arga hemjeeg ni avaad olon niited mefeeleh heregtei. Odoo ene ail nasaaraa em tariagaar tsaashid yavna bugdeerei negdej tusaltsgaaya

0  |  0
Болор(202.21.114.46) 2017 оны 07 сарын 19

Хорих хэрэгтэй, бусаддаа сургамж болох хэрэгтэй шүү дээ. Арай ч дээ. Тормос мөн ч юмуу том тэрэгний жолооч нар их нойрмоглодог, дээрээс нь хэнэггүй. Хяналт гэж байна уу энэ оронд, амьд явах баталгаа байна уу, цөөхөн хэдэн хүнтэй тэднийгээ ингээд нэг нэгээр хороогоод, эрэмдэглээд байхуу, сүүлийн үед нээрээ гадагшаа гарч амьдармаар санагдаж байна, даанч эх орноосоо зугтааж байгаа юм шиг муухай санагдаад байх юм. Энэ бол аюул шүү, яагаад игэд ийм стресстэй амьдрах ёстой юм бэ, Цаанаас нь нийгэмд ийм хор уршигтай сэтгэл зүйн дайралт санаатай яваад байгаан бишүү,

0  |  0
Enxbayar (103.229.120.230) 2017 оны 07 сарын 19

Tun xaramsaltai yum boljee yamaadai xynii ami nas ersdeegyi n er nanai ulsad amid yavax batalgaa b na uu tyrgen idgeed setgeliin tenxeetei b gaarai

0  |  0
Аз жаргал(202.70.46.235) 2017 оны 07 сарын 19

Тийм тэнэг хариуцлагагүй ч гэх үү хэнэггүй ч гэх ийм тэнэг байж болох уу

0  |  0
Davaa(66.181.166.3) 2017 оны 07 сарын 19

Standart gedgiig hatuu murduh heregtei !!!tednii heldeg ug ni amidrah geed yadaj yavahad geed heldeg ugtei tsagdaa huuli avto teevriin hyanaltiinhan ajlaa hiisen shig hiih heregtei

0  |  0
zochin(66.181.190.75) 2017 оны 07 сарын 19

tsagdaa nar uund ymar hamaa bnaa ene bol 100/joloodoj ybsan joloochiin l buruu Er n tegeed ene toirgiin zam deer urd n bas iim osol garch l baisan yg adilhan toormosnii asuudaltai mashin ballaa bizdee

0  |  0
Зочин БМ(66.181.183.233) 2017 оны 07 сарын 19

КОНТЕЙНЕРЫГ ЗӨВХӨН ЗОРИУЛАЛТЫН БЭХЭЛГЭЭТЭЙ ТЭВШЭЭР ЗӨӨЛГӨДӨГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ОДОО БОЛ ОРОСЫН 70-80 ААД ОНЫ ХУУЧИРСАН МАШИНААР КОНТЕЙНЕРЫГ ЗӨӨЖ БАЙГААГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Зочин БМ(66.181.183.233) 2017 оны 07 сарын 19

КОНТЕЙНЕРЫГ ЗӨВХӨН ЗОРИУЛАЛТЫН БЭХЭЛГЭЭТЭЙ ТЭВШЭЭР ЗӨӨЛГӨДӨГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ОДОО БОЛ ОРОСЫН 70-80 ААД ОНЫ ХУУЧИРСАН МАШИНААР КОНТЕЙНЕРЫГ ЗӨӨЖ БАЙГААГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Зочин(58.185.87.66) 2017 оны 07 сарын 19

Жинхэнэ тусламж хандив хэрэгтэй болсон гэр бүл хүүхдүүд энэ байна даа

0  |  0
,,,,(106.102.1.12) 2017 оны 07 сарын 19

evii de mongold uneheer hetsuu tsagdaa nar ni uilchilgeenii ajiltan gedege oilgohgui yarvaisan novshnuud bdg

0  |  0
Top