АНУ-ын элчингээс оффшорт байгаа хөрөнгийг эргүүлж авахад туслахыг хүслээ

2017 оны 07 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галтыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргээд, тангараг өргөж ажлаа эхэлсэн даруйдаа өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг дурдаад цаашид хоёр орны харилцааг улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдад хамтын ажиллагааны хоёр тодорхой санал тавьсны нэг нь оффшор бүст байгаа Монгол Улсын хөрөнгийг эргүүлж авч ирэхэд тус улсаас тусламж хүслээ. Мөн АНУ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд шинэ тутам Монгол Улсын ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсныг тухайн үеийн зах зээлийн боломж бололцооноос үүдээд Монголын компаниуд ашиглаж чадаагүй, харин одоо энэ ажлыг шинээр эхлүүлэх боломж байгаа эсэх асуудлыг хөндөж тавилаа. Ингэснээр эмэгтэйчүүдийн ажлын байр олноор бий болно гэж үзэж байгаа юм. Кампучи, Мавритан, Өмнөд Судан зэрэг улс орнууд оёмол сүлжмэл бүтээгдэхүүнээ тус улсын зах зээлд нийлүүлэхэд татвар төлөхгүй байх хуулийг АНУ-ын Конгресс гаргасан байдаг байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан ажил хэрэгч саналуудаас авлигатай тэмцэх болон оффшор бүст байгаа хууль бус орлогыг нээн илрүүлэхэд Монгол Улсад туслахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв. Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй экспортлох тухайд дээр дурдсан бусад улс орнуудтай адил боломж Монгол Улсад олгох асуудлыг судалж үзэхээр боллоо. Тэрбээр АНУ Монгол Улстай хөдөө аж ахуйн болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахаар сонирхож байгаа, эхний төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байгааг дурдлаа. Мөн МСС-ийн хоёр дахь компакт хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа ярилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галттай уулзах үеэрээ хоёр орны харилцааг цаашид хэрхэн өргөжүүлж, эдийн засгийн хувьд үр дүнтэй хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав. 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өлзий ахаас(66.181.169.202) 2017 оны 07 сарын 20

Офшорт байгаа мөнгөө улсад хураалгахаас өмнө эх оронч санаадчлага гаргаад Монголд татварыг нь төлөөд оруулж ирдээ

0  |  0
ОФФШОРЧ(203.91.117.8) 2017 оны 07 сарын 20

Оффшорчидод:САЙН ДУРААРАА МӨНГӨӨ ӨӨРСДӨӨ АВЧИРЧ УЛСЫНХАА САН ХӨМРӨГТ ХАНДИВЛАВАЛ БААТАР ЦОЛ БАТТУЛГААР ОЛГУУЛНА НАДАД ОФФШОР БҮСЭД 500 САЯ$ БАЙГАА АВЧИРЧ ӨГНӨӨ ХУЛГАЙЧ БАЙЖ ҮР ХҮҮХДЭЭ ИЧЭЭЖ АМЬДАРСНААС БААТАР БОЛЖ ҮР ХҮҮХДДЭЭ БАХАРХАЛ БОЛЪЁ

0  |  0
Иргэн(122.201.22.63) 2017 оны 07 сарын 19

Зөв шүү . Жудогийн шүүгч Бөхбат , Б. Намуун ,Билли Лим энэ тэр гээд олон ОФФШОРЧ бгаа шүү , Бүгдийг нь хураа !!!

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 07 сарын 19

udahgui baharhaj yavakh tsag chin ireh bolno.mongoliin ard tumen yadarch zuderch amidarch yavaa ch itgel setgelee odoohondoo geechiheegui baigaa shuu.

0  |  0
Иргэн(103.212.116.87) 2017 оны 07 сарын 19

Ичиж байнаа?! Ерөнхийлөгчиынхөө өмнөөс?! З.Энхболд ч тэртэй тэргүй дүүрчихсэн этгээд?!

0  |  0
saran(202.9.42.123) 2017 оны 07 сарын 19

ard tvmen tanid itgej songoson . amjilt amjilt amjilt

0  |  0
Shar tokhoi (185.75.139.253) 2017 оны 07 сарын 19

Ashgyi dee.Hulgaichuud neg negnee ilchileh ni dee ashgyi .

0  |  0
SAINAA(27.123.214.118) 2017 оны 07 сарын 19

OFSHORTOI HULGAICH NAR BARIGDAJ HURAALGAHAASAA OMNO MONGOO ABAAD IREE./////////////.

0  |  0
Top