Трампын охиныг Оростой холбоотой гэж мөрдөхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 20

АНУ-ын Ерөнхийлөгчийн том охин Иванка Трампыг ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляк тэргүүтэй төлөөлөгчидтэй холбоотой гэж үзэж байна. Иймээс түүнийг мөрдөн шалгахыг Ардчилсан намын хэсэг гишүүн Холбооны мөрдөх товчооноос албан ёсоор хүслээ. Тэд Иванкаг Оросын төлөөлөгч нартай холбоо сүлбээтэй гэж үзэхдээ түүний нөхөр Жаред Кушнерийн оросуудтай хийсэн уулзалт дээр үндэслэжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх, хүргэн Жаред Кушнер уулзалтуудынхаа талаар мэдүүлэхдээ хэд хэдэн хүнтэй уулзсанаа үлдээжээ. Тэр дундаа ОХУ-ын Элчин сайд Сергей Кисляктай хийсэн уулзалтаа нуусан байна.

Парламентын 22 гишүүн хамтран Холбооны мөрдөх товчоонд өгсөн баримт бичигтээ Иванка Трампын нөхөр болон ах бага Доналд Трамп нь Элчин сайд Сергей Кисляк, өмгөөлөгч Наталья Весельницкая, банкир Сергей Горьков нартай уулзсан талаар өгүүлжээ. Тэдний уулзалт дээр Оросын сөрөг тагнуул байсан хүн бас байсан гэнэ. Иванка Трампт ч бас мэдэгдээгүй уулзалт олон байгаа гэж Ардчилсан намын гишүүд үзэж байна.

“The New York Times” сонин өмнө нь дээрх уулзалтын талаар дэлгэхэд Трампын хүү Оросын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын бичлэгээ үзүүлж, аливаа хууль бус юм болоогүй гэдгийг хэлсэн билээ. Үүний дараа Трамп хүүгээ “өндөр зарчимтай хүн” гэсэн юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top